Г.Занданшатарын маданд орсон Рио Тинто 11 цэцэрлэг барих мөнгийг Засгийн газарт өглөө

2018 оны 04 сарын 21

Монгол Улсын Татварын Ерөнхий газар энэ оны эхээр Оюутолгойд 155 сая долларын татварын акт тавьсан. Гэсэн ч Рио Тинтогийн удирдлагууд Дубайн гэрээгээр бол энэ мөнгийг төлөх үндэслэлгүй, шаардлагагүй гэсэн тайлбар зүүж гэдийж байсан нь саяхан.

Эрэг нь усаа хашиж, эзэн нь юмаа мэддэг гэгчээр Засгийн газраас Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. “Төрийн уурга урт, хуйв нь уужуу. Монголын төрийн байгууллагын тавьсан актыг хэрэгжүүлэх нь зүй ёсны асуудал” гэдгийг Г.Занданшатар сайд Оюутолгойн удирдлагуудад удаа дараа сануулж байсан гэдгийг эх сурвалж хэлж байна.  

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Жан Себастъян Жактай энэ оны нэгдүгээр сарын 23-нд уулзсан. Тэр уулзалтын үеэр энэ асуудал хөндөгдөж, Ерөнхий сайд ч зарчмын шаардлагууд тавьжээ.

Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн РиоТионтогийн удирдлагуудтай хийсэн удаа дараагийн уулзалтуудын үр дүн эхнээсээ гарч эхэлжээ. Оюутолгой татварын маргаанаа эцэслэж эхний ээлжинд 11 тэрбум төгрөг шилжүүллээ. Нэг цэцэрлэг барих дундаж зардал нэг тэрбум төгрөг гэж үзвэл Г.Занданшатар сайдын ахалсан ажлын хэсгийн эхний үр дүн 11 цэцэрлэг барих хөрөнгийг шийдвэрлэж чадлаа.

Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг. Үлдсэн мөнгийг богино хугацаанд төлж барагдуулахын төлөө Засгийн газрын “Рио Тинто”-той “хэл амаа ололцох” хувь нийлүүлэгчдийн хамтарсан ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллаж таарна.

Бусдын ажил, амжилт, үр дүнг өөртөө нааж нэр хүнд олох гэсэн хүмүүс ч одоо дуугарч эхэлнэ дээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тэнэгтэж өгөх юмаа..(27.123.214.126) 2018 оны 04 сарын 21

рио-тинто Занданшатарт мадлуулах уу..кккк..пялдагдах гэж ядчихиймаа..мангар пацаанууд ..наад үлгэрээ цэцэрлэгийн хүүхдүүддээ..л ярьж өг

0  |  0
zochin(112.72.14.215) 2018 оны 04 сарын 21

ene Zandanshatar osold orood uhaan sanaa ni muudchihsan gesen. Khor nairuulah oi sanaa ni heveeree uldsen bololtoi

0  |  0
Nusak(172.58.44.52) 2018 оны 04 сарын 21

155 saya dollariig 5 saya hurehgui dollaraar haajee. Mun mundag uhaanaa.

0  |  0
mglhuu(80.11.123.147) 2018 оны 04 сарын 21

neeh bayarlah asuudal mon ium bolov uu,heden zaas salgajiine geed ajiliin hesegt chodor bolohoor ium hiiv de

0  |  0
Batzandan(172.58.44.52) 2018 оны 04 сарын 21

Uhsen atsnii 11 ter bum. 4 garuihan saya nogoon. 155 saya nogoon geed haritsuulah uim bol.

0  |  0
Бид агуу ард түмэн (178.153.80.123) 2018 оны 04 сарын 21

Бидний бүх зүйлсийг харуулах тэрэнд нь баясаж суух хэнд ашигтай бэ эрдлийзүүдэд бид яагаад жоохон ч гэсэн ажил хийж байгаа нэгнийгээ үзэн яддаг болоод байн аль эсвэл солонгос кино их зүгээр ийм байдалд хүрээд байнуу

0  |  0
Баагий(66.181.191.136) 2018 оны 04 сарын 20

Яах гэж ингэж байдгийн монголчууд минь.Ажлын л үр дүн.Энэ мөнгө ороод ирсэн л чухал.Тэрнээс Занданшатарыг барьж идэх нь чухал биш.Бид ер нь яагаад ийм адгууслаг болоод байнаа.

0  |  0
зочин(202.9.44.76) 2018 оны 04 сарын 20

энэ бол баярлах хэрэггүй гал унтраах башир арга

0  |  0
Ха ха(64.119.21.162) 2018 оны 04 сарын 20

Маргаагүй дүнгээ өгч байна шүү дээ. Үлдсэн нь маргаантай, хүлээн зөвшөөрөөгүй гэсэн үг. Явдаг журмаараа л явж байна. Занданшатар түй ч хамаагүй.

0  |  0
Хаян(202.9.41.97) 2018 оны 04 сарын 20

Занданшатарын амнаас Монгол төрийн уурга урт, хуйв нь уужуу гэсэн үг гарлаа юу, одоо ккк. Пиарчид нь энэ хүнийхээ ухаан санаа, төрөлх араншинтай нь нийцтэй байдлаар пи-ар-аа зохиох хэрэгтэй байнаа.

0  |  0
mongol(27.123.212.137) 2018 оны 04 сарын 20

Mongold tur baidag l yum bol gadnii luivarcdaas yaj bol yaj avna. Manai bankaar guilgee hiidgui bolhoor ter mungu haana ergej baisniig medeh argagui.

0  |  0
unshigch(112.72.14.191) 2018 оны 04 сарын 20

Za za gatsaa Zandanshatar hudlaa piar hiihee boli

0  |  0
зочин(66.181.161.126) 2018 оны 04 сарын 20

Зандшатар сайндаа олж ирж буй биш.өгөх ёстой учраас тэрэнтээ тэргүй өгнө.ажил хийцэн болох гээд ядчих н

0  |  0
Top