Төмсөгний хальсны усжилт

2018 оны 04 сарын 21

Хүүхдийн төмсөг хэвлийд үүсч улмаар хүүхэд төрөхийн өмнөхөн доошилж хуухнагад буудаг байна. Энэхүү доошлоходоо хэвлийтэй холбоотой суваг үүсгэнэ. Энэ суваг нь төрсний дараа хаагдана. Хаагдахгүй үлдсэн тохиолдолд хэвлийд байдаг хэвийн шингэн төмсөгний хальсруу урсаж орно.

 Шалтгаан: Энэ өвчин голдуу дутуу төрсөн хүүхдүүдэд тохиолдоно /төрөлхийн/. Ахлах насны хүүхдэд хоёрдогчоор гэмтэл, үрэвслийн улмаас үүснэ.

Шинж тэмдэг: Нэг талын төмсөг болон тэр талын хуухнага эсвэл хоёр талынх бол хуухнага бүхэлдээ томорно,хүүхэд уйлах,өвдөх үед илүүтэйгээр томорно. Өөр онцын зовиур илрэхгүй.

Эмчилгээ: Төрөлхийн байх тохиолдолд хүүхдийг 1 нас хүртэл ажиглана. Энэ хугацаа нь хүүхдэд ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй, төмсөгний хөгжилд нөлөөлөхгүй. Ажиглах хугацаанд усжилт нь арилахгүй бол мэс заслын эмчилгээг 1 наснаас хойш хиинэ. Хоёрдогчоор үүссэн усжилтыг эмийн болон мэс заслаар эмчилнэ.

Эх сурвалж: Нийслэлийн Өргөө амаржих газар


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
,,(202.21.100.211) 2022 оны 09 сарын 24

ewii ewii butshan urs min baga l uwduusuu

0  |  1
Top