Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд мэргэжлээ зөв сонгож, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх зорилготой “Боловсрол шинэчлэл-2018” үзэсгэлэн өчигдөр /2018.04.20/ “Мишээл экспо” төвд нээгдлээ. Олон улсын болон дотоодын их дээд сургуулиуд, хэлний төвүүдийн нэгдсэн эл үзэсгэлэн 10 дахь жилдээ болж байгаа бөгөөд 04 дүгээр сарын 23-ны Ням гариг хүртэл үргэлжилнэ.
Боловсролын салбарын хөгжлийн түвшин, өнөөгийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, нийгэмд эрэлт хэрэгцээтэй байгаа боловсролын чиг хандлагыг тодорхойлж, оюутан сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, их дээд сургууль, коллежид элсэгчдэд шалгалтаа өгөх, бүртгүүлэх гэх мэт дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг нэг дороос авах боломжтой. Үзэсгэлэнд гадаадын зургаан орны 10 гаруй сургууль болон дотоодын улсын болон хувийн хэвшлийн нийт 80 гаруй их дээд сургууль, хэлний төвүүд оролцож байна.
Боловсролын үзэсгэлэнд ирснээр та:
“Боловсрол шинэчлэл-2018” үзэсгэлэнг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын зээлийн сан, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбоо, Монголын их дээд сургуулиудын консорциум, Монголын хувийн их дээд сургуулиудын холбоо, “Мишээл экспо” компанитай хамтран зохион байгуулж байна.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Олон хэрэггуй дээд сургуулиудаа хаагаачээ.Худлаа дун тавьж ,гараад ажилгуй,цаг гарзадсан ,бизнес болоод ард иргэд чинь ядуураад байна шуу дээ.