Монгол Улс, ХБНГУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт боллоо

2018 оны 04 сарын 21

Монгол Улс, ХБНГУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын 13 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо боллоо. ХБНГУ-аас Холбооны Батлан хамгаалах яамны Улс төрийн газрын орлогч дарга, Тэнгисийн цэргийн ахмад Аксель Ристау тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бол Монгол Улсын талаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг, СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр тэргүүтэй албаныхан энэхүү уулзалтад оролцлоо. Хоёр орны харилцаанд батлан хамгаалах салбар чухал байр суурь эзлэдгийг талууд энэ үеэр онцлоод Монгол Улс-ХБНГУ-ын хооронд Батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлж, шинэ шатанд гаргах олон талын сэдвийг хөндөн ярилцлаа.

Мөн ХБНГУ-ын төлөөлөгчид ИБНАУ-д явагдаж  байгаа НАТО-гийн хүчний тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд Германы Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэдэг Монгол Улсын Зэвсэгт хүчний ажиллагааны өмнөх бэлтгэл сургалт, ашиглагдаж  буй техник хэрэгсэлтэй танилцсан юм гэж БХЯ-аас мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top