Очирваань гэрэлтэх цагаар сэтгэл тунгалагшина

Түүний тухай МУГЖ Д.Батсүх нэгэнтээ "Дууг дуулах шиг дуулдаг, урлаж мэтгэж дуулдаг дуучин..." хэмээн ярьсан нь бий. 2000-аад оны эхээр Монголын нийтийн дууны урлагт өөрийн гэсэн мөртэй, нэртэй хөл тавьсан дуучин бол яах аргагүй СТА дуучин Чулууны Батцэнгэл юм. Оюутан ахуй цагтаа томчуудын хааяахан шүүрч дуулдаг СТА С.Мөнхбатын хөгжим СГЗ яруу найрагч З.Түмэнжаргалын шүлэг "Хоёр буурал" хэмээх сайхан дууг дуулсанаар олны анхааралд өртсөн гэдэг. Түүний дараахан УГЗ Т.Сэд-Одын хөгжим "Хүүдээ" дууг дуулснаар "хүүдээ"-гийн Батцэнгэл хэмээн дуудагдаж эхэлсэн билээ. Түүний урын санд Монголын ард түмний мэдэх олон арван гайхалтай дуу бий.

Дууных нь нэрээс дурьдахад, "Дорнын намуухан Отгонтэнгэр", "Отгон тэнгэр шүтээн минь", "Эхийн сэтгэл", "Тоодгор багын нутаг", "Ай чи минь хаа явна", "Охиндоо", "Бүүвэй үр минь", "Дөрвөн улирлын өнгө",.. гээд маш олныг нэрлэж болох. Энэ сарын 27-ны 19.00 цагт Улаанбаатар паласын концертын их танхимын тайзнаас тэрбээр "Очирваань гэрэлтэх цагаар" уран бүтээлийн цэнгүүнээ хүргэх гэж байна. Мэдээж уулнаа гараад буух шиг нэг тийм сайхан мэдрэмжийг, сэтгэлийн наран дүнхийн мандах шиг өөр бас торгон авшигийг энэ тоглолтоос хүртэх болно гэж найднам. Учир нь тэр Отгонтэнгэр хайрхнаа өргөсөн олон сайхан дууг дуулах юм. Өөр маш сайхан дуунуудаар хүмүний сэтгэлийн хөдөлгөх билээ л... Түүний уран бүтээлийн дээжээс амралтын өдрийг тохиолдуулан өргөн барья.

Л.Ганзул

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Saraa saraa [ 122.201.31.128 ]      |     4-р сарын 22 -нд, 14:21 минутанд

Saihan duuchindaa amjilt hvsie

Go to top of page