Жүжигчин Дэниел Крейг, Рэйчел Вайс нар анхны хүүхдээ хүлээж байгаа аж. Энэ талаар 48 настай Рэйчел Вайс “New York Times”-д ярьжээ. “Дэниел бид хоёр их жаргалтай байна. Бид удахгүй жижигхэн хүнтэй болно. Түүнтэй уулзахыг тэсч ядан хүлээж байна” гэж Рэйчел ярьсан байна.
Рэйчел Вайс өмнө нь найруулагч Даррен Аронофскитой хамт амьдарч байхдаа төрүүлсэн 11 настай хүүтэй билээ. Тэгвэл 50 настай Дэниел Крейг 25 настай охинтой юм.
Крэйг, Вайс нар 2011 онд гэрлэсэн билээ. Тэд хуримаа нууцаар хийж, ердөө л дөрвөн хүнийг урьсан гэдэг.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )