Т.Цогт хэмээх 16 настай хүү дөрөвдүгээр сарын 2-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон. Түүний цогцсыг олсон талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэрбээр, “Хүүгийн цогцсыг Төв аймгийн Сэргэлэн сумаас олсон. Урьдчилсан байдлаар хүүг осгож нас барсан гэж таамаглаж байна” хэмээжээ.
Хүүг алга болсноос хойш ар гэрийнхэн нь цахим сүлжээ, мэдээллийн хэрэгслээр зарлаж, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хэлтэст хүсэлт гаргаснаар нийслэлийн бүх дүүрэгт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Хан-Ул дүүргийн цагдаа, Онцгой байдлын хэлтсийнхэн, ар гэрийнхэн зэрэг 200 гаруй хүн Хан-Уул дүүргээс Төв аймаг хүртэл эрж, самнасан боловч хүүг олоогүй. Ар гэрийнхнийг нь хэлснээр хүү хамгийн сүүлд Эмээлт орчимд явсан нь камерын бичлэгт үлдсэн байсан бөгөөд түүнээс хойш сураг гараагүй ажээ. Эрлийн ажлыг үргэлжлүүлж, Төв аймгийн төв Зуун мод хотоос цааш Манзуширын хийд зэрэг газруудаар үргэлжлүүлнэ гэж байсан юм. Хүүгийн цогцос Сэргэлэн сумын нутаг дэвсгэрээс олджээ. эд байсан юм. Хүү бие бялдрын хувьд эрүүл боловч аутизмын хүрээний эмгэгтэй, оюуны хөгжлийн бэрхшээлтэй тул өөрийгөө хамгаалах чадвар дутмаг юм. Т.Цогт хүү автобусаар зугаалах дуртай байсан. Голчлон Ханын материал-Офицеруудын ордон чиглэлийн автобусанд сууж явдаг байсан ажээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
Эцэг, эх нь өвчтэй хүүхдээ бүх насаар нь хараад ажил хөдөлмөр эрхлэхгүй байлтай биш дээ. Сэтгэл нь хэцүү л байгаа даа. Эмгэнэл илэрхийлж байна.
Yagaad iim huuhdee gantsaarang ni yavuuldag yum be? Hedii uvchtei ch huuhed ni bizdee yagaad yagaad yagaad. Ene humuus yaachaa ve. Hairan saihan huu. Hairan erdenet ami. Evii dee. Tengeriin oron doo taivan amar amgalan noirs doo