Солонгост зарим Монгол оюутан хэрэгт холбогдож, нутаг нэгтнүүдээ ИЧЭЭСЭЭР...

 

БНСУ-д Монгол оюутнууд гэмт хэрэгт холбогдож байна 

БНСУ-тай манай улс 1991 онд дипломат харилцаа тогтоосноос хойш  27 жилийн хугацаанд Монголчуудын хамгийн их зорчдог суралцдаг, ажиллаж, амьдардаг орон болсон. Тус улсад 40 мянга гаруй монголчууд ажиллаж амьдарч байгаа  гэдэг. БНСУ-ын Хууль зүйн яамнаас гаргасан мэдээгээр гадаадын иргэд гэмт хэрэг үйлдэх явдал жил ирэх тусам өсч, 2016 онд 53151 гадаадын иргэн гэмт хэрэгт холбогдсоны 5 хэрэг тутмын 1 нь хүн амины гэх мэт хүнд гэмт хэрэгт хамаарагдаж байна.

2015 онд манай улсын 1393 иргэн гэмт хэрэгт холбогдсон нь 2014 оныхтой харьцуулахад 14,5 хувиар өссөн бол, 2016 онд 1758 болж, өмнөх оныхоос 26,6 хувиар өсчээ. 2016 онд БНСУ-д оршин суугаа манай улсын 1758 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсоноос 55 хүнийг хорьж  шалгасан байна. Үүнээс, хүн амины хэрэг 7, дээрэм 5, бэлгийн хүчирхийлэл 42, хулгай 279, хүчирхийлэл 431, оюуны өмчийн 77, мөрийтэй тоглоом 9, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 526, бусад гэмт хэрэгт 382 хүн холбогджээ. Тус улсад Монгол оюутнууд ч цөөнгүй. Манай улсын 7404 оюутан суралцаж буйгаас хэлний бэлтгэлд 3539, үндсэн ангид 3865 оюутан байжээ. Солонгос  улсад суралцах Монгол залуусын тоо жил ирэх бүр нэмэгдсээр. 

 2015 онд 4847, 2016 онд 6000 оюутан суралцсан байна. Энэ бол сайн зүйл. Азийн өндөр хөгжилтэй орны техник технологиос  суралцаж, эргэж ирээд Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулна гэж өөдрөгөөр төсөөлөхөд сайхан санагдана.  Сайны дэргэд саар зүйл ч бий. Суралцахынхаа хажуугаар давхар ажиллаж амьжиргаагаа залгуулдаг байсан бол үүнийг Солонгосын талаас зогсоосон. БНСУ-д сурч буй гадаад оюутнуудыг үйлдвэрт цагаар ажиллахыг хориглож байгаагаа тус улсын Хууль зүйн яамнаас 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр албан ёсоор танилцуулсан юм. Уг шийдвэр нь Солонгосын их, дээд сургуульд бакалавр, магистрын зэрэг горилогчид,хэлний бэлтгэлд хамрагдаж буй бүх гадаад оюутанд хамааралтай  л даа. Ийнхүү хориг тавих болсон шалтгаан нь тус улсын дотоодын хөдөлмөрийн зах зээлд гадаад оюутнуудын эзлэх хувь өндөр болж, өөрийн орны иргэдийн ажлын байрыг хомстож байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж байв. Солонгост олуулаа амьдардаг монголчууд гэмт хэрэгт холбогдох үзүүлэлтээрээ бусад орны иргэдийг тэргүүлсэн нь сайн зүйл, бахархмаар үзүүлэлт яавч биш. Энэ үзүүлэлтэд тэнд суралцдаг монгол оюутнууд ч хувь нэмрээ оруулдаг. Бүгд эс ч нэг л оюутан гэмт хэрэгт холбогдоход нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино гэдэг үгийн биелэл болж, Монгол оюутнууд гэж яригдаж бичигдэнэ. Зарим жишээнээс дурдая. Эдгээрийг Солонгосын монголчууд радио , Mglradio.com цахим хуудсаас эх сурвалж болгон авсан юм.

Солонгос улсын Тэжон хотын шүүх тус хотын нэгэн дээд сургуульд сурдаг 21-н настай Монгол залуу  Б-гийн хэргийг шүүж, түүнийг 10-н сая воноор торгосон шийдвэр гаргажээ. Оюутан Б нь нутаг нэгт эрэгтэй, 21-н настай эрэгтэй А-гийн гэрт зочноор очсон байхдаа ”Би ижил хүйстэн, хамтдаа насанд хүрэгсдэд зориулсан кино үзье” хэмээн хүч хэрэглэн хувцсыг нь тайлж, биеийг нь тэвэрсэн хэрэг үйлдсэн ажээ. 

А нь цагдаа дуудахад тэрээр гэрээс нь зугатаан гарч явсан ба улмаар гудамж цэвэрлэж байсан үйлчилгээний ажилтан Солонгос иргэнд уураа гаргаж, түүний хоолойг боон газар унагаасан байна. Мөн оюутан Б нь түүнийг саатуулахаар ирсэн цагдаагийн ажилтны биед гар хүрч, түүнийг зургаан долоо хоног эмчлүүлэх гэмтэл учруулсан юм байна.Мөн  Өмнөд Солонгос улсын Чонбуг аймгийн нэгэн их сургуульд суралцдаг хоёр монгол  оюутан 2018 оны гуравдугаар 2-ны өдөр хоорондоо маргалдаж, нэгнийгээ гэмтээсэн хэрэг гарчээ. 
  Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь тодорхой. Чонбуг аймгийн цагдаагийн газраас уг хэргийг шалгаж гэмт хэрэг үйлдсэн монгол оюутанд  “Бусдын амь насыг санаатайгаар хөнөөхийг завдсан” гэж  ял төлөвлөхөөр болжээ.
Хохирогч Б нь найз эмэгтэй С-тэй архи уун маргалдахад хамт А нь, уг эмэгтэйг өмөөрч  Б-гийн нуруунд нь  гурван удаа хутгалан, хүнд гэмтээсэн байна.

Ахлах дамжааны оюутан дүү оюутнуудаа дарамталсан

БНСУ-ын Агаарын цэргийн академид тэтгэлгээр суралцдаг байсан монгол оюутныг сургуулийн захиргаа сургуулиас хөөж байгаа  тухай мэдээлэгджээ.   

Уг оюутан нь  гуравдугаар дамжаанд суралцдаг. Энэ сарын 13-ны өдөр “Доод дамжааныхаа монгол оюутнуудыг дээрэлхэж, сургуулийн дүрэм, журмыг биелүүлэлгүй удаа дараа зөрчил  гаргасан” гэсэн шалтгаанаар сургуулиас нь хөөсөн байна. Энэ нь  Агаарын цэргийн академи анх удаа тэтгэлгээр суралцдаг гадаад оюутаныг хөөсөн тохиолдол гэжээ.  Хүний нутагт суралцаж буй нутаг нэгтээ дүү нартаа туслахгүй юм гэхэд дээрэнгүй зан гаргахгүй байж болмоор. Өөрөөсөө хүч бяр дутуу нэгэндээ аархуу загнадаг монгол зангийн илрэл юм.  Энэ удаад БНСУ-д хэрэгт холбогдсон оюутнуудаас жишээ татав. Түүнээс бус хилийн чанадад эрдмийн мөр хөөж очоод хэрэгт холбогдсон Монгол оюутнуудын жишээ олон. Япон улсад хэлний бэлтгэлд очсон дөрвөн Монгол оюутан залуу хулгай хийсэн. Японд сурдаг хоёр Монгол оуютан Токио хотын “Тобу” их дэлгүүрээс монгол мөнгөөр 100 сая мөгрөгөөр үнэлэгдэх 4 ширхэг бугуйн цаг хулгайлжээ. ОХУ-д суралцаж байсан Монгол оюутнууд хар тамхины хэрэгт  холбогдсон, дараа нь хэргийг хэрэгсэхгүй болгосон гээд дуулиан үргэлжилнэ. Гадаадад нэг монгол иргэн, нэг монгол оуютан гэмт хэрэгт холбогдоход л Монголчууд, Монгол оюутнууд гэж яригдана шүү дээ.  

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 6 )

Зочин [ 103.57.94.253 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 10:55 минутанд

Арын хаалгаар явсан мөнгөтэй хүнии хүүхдүүд л иим юм хииж байгаа

zaluu [ 66.181.179.71 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 03:50 минутанд

Colongoct xvchingiin xeregeer mongolchyyd 3-t jagcaj baigaa.. gadnii ylc dotorooc..

Zochin [ 66.181.178.110 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 01:22 минутанд

Uhej bsan zavaan sejigiin uhernuud. Uursdiiguu ih yumand bodno. Hujaa naraas ch garamgui baliar zavaan hereg uilddeg tursun ehiigee huchindene, nyalh noiton huuhed huchindene, hulgai hiij hudlaa yarih engiin zuil bolson. Bie bienee hundeldeggui, amia bodson archaagui aimhai uhernuud harhaas durgui hurmeer.

Album [ 103.10.197.203 ]      |     2018 оны 4-р сарын 22 -нд, 12:19 минутанд

Арын хаалга гэж үнэн үнэн

зочин [ 64.119.27.54 ]      |     2018 оны 4-р сарын 22 -нд, 10:51 минутанд

Шудрага бусаар элсэн сурагчдын үйлдэл шүү дээ/арын хаалгаар/

S [ 112.72.14.137 ]      |     2018 оны 4-р сарын 22 -нд, 09:57 минутанд

Сэжгийн гоомоо вэ нэг бол солонгос эмгэн хучиндэнэ барилгын хужаа ч ингэхгуй дээ

Go to top of page