21 ”настай” приусын түүх

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 23

Монголд төдийгүй дэлхийд өргөн тархсан тээврийн хэрэгсэл бол приус юм. Тэгвэл энэхүү машины тухай болон үүссэн түүхээс нь уншигчиддаа хүргэж байна.

1995 онд Тоёота компани нь хайбрид машин үйлдвэрлэх санаагаа Токиогийн мотор шоунд анх олон нийтэд танилцуулсан ба дараа жилээс нь туршилтын ажлаа эхлүүлсэн. Приусын анхны NHW10 загвар 1997 оны 12-р сарын 10-нд худалдаанд гарсан.

Эхний үе (1997-2003)

1. залгамж үе
Тоёота Приус (1997–2003)
Тоёота Приус (1997–2003)
Үйлдвэрлэсэн хугацаа: 1997–2003
Их биеийн хувилбарууд: Лимузин
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
1,5 литр
(43–53 кВт)
+ Цахилгаан мотор:
30–33 кВт
Урт: 4315 мм
Өргөн: 1695 мм
Өндөр: 1475 мм
Тэнхлэг хоорондын зай: 2550 мм
Хоосон жин: 1260 кг

Энэ нь зөвхөн Япон улсад зориулагдаж байсан боловч Их Британи, Австрали, Шинэ Зеланд улс руу худалдаанд гаргасаар байсан. Приусын анхны үе болох дэлхийн анхны бензин болон цахилгаан мотор хосолсон машин цахиур хагалан гарч ирсэн. 1997 онд анх худалдаанд гараад тухайн жилийнхээ “Японы оны шилдэг машин”, 1998 оны Автомашин судлаачид болон Сэтгүүлчдийн зөвлөгөөний шилдэг машинаар тодорсон. Англи улсад 2000 оны 10-р сарын 19-нд худалдаанд гарч эхэлсэн.

NHW10-ын жинхэнэ эх загварыг Японы болон бусад олон дизайнеруудаас Калифорнийн дизайнерууд шалгарч зохиосон. Тоёота приусын анхны машин нь 123000 хувь худалдаанд гарсан.

Хоёр дахь үе

2003 онд Нью-Иорк-д зохиогдсон Олон улсын авто шоунд бүрэн өөрчлөгдсөн Приус машинаа Тоёота компани танилцуулсан. Энэ загвар нь дунд зэргийн комби хэлбэртэй Короллагаас том Камригаас жижиг хэмжээтэй, салоны хувьд хүртэл шинэчлэгдсэн хөл тавих зай болон багаажны зай томорсон. Өмнөх загвараасаа илүү байгальд хор хөнөөлгүй мөн 150 мм-ээр урт хэмжээтэй болсон. Хэлбэр нь илүү бөөрөнхий загвартай болсон нь салхи эсэргүүцэх чадвар нь нэмэгдэж татах коэффициент нь Cd=0.26 болон сайжирсан. Ерөнхий инженер Шигэюуки Хоригоор удирдуулсан багийн хүчин чармайлтаар тухайн машинд зориулж 530 патентын эрхийг авсан байна. Бүтээгдэхүүн буюу машин үйлдвэрлэлийн эхлэл 2003 оны 8-р сард Тоёота, Айчи-д Цуцуми үйлдвэрээ нээсэн бол салбар үйлдвэр Фүжимацугаа 2004 оны 10 сард Карияа, Айчид байгуулсан. Хоёрдугаар үеийн приус загварын машин нь дэлхий дахинд 1.192.000 хувь борлуулагдсан.

Гурав дахь үе (2010-2016)

3. залгамж үе
Тоёота Приус (2009–2012)
Тоёота Приус (2009–2012)
Үйлдвэрлэсэн хугацаа: 2010–2016
Их биеийн хувилбарууд: Комбилимузин
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
1,8 литр
(73 кВт)
+ Цахилгаан мотор:
60 кВт
Урт: 4480 мм
Өргөн: 1745 мм
Өндөр: 1490 мм
Тэнхлэг хоорондын зай: 2700 мм
Хоосон жин: 1445 кг

2009 оны 1-р сард зохиогдсон Хойд Америкийн Олон улсын /2010 оны загвар машин/ авто шоунд Тоёота компани Приус машиныхаа шинэ загварыг танилцуулсан ба 2009 оны 5-р сарын 18-нд Япон улсад худалдаанд гарсан. Хонда компанийн Insight загвар нь хайбрид машины хувьд хямд үнийн өрсөлдөөнийг бий болгосон бөгөөд Тоёота компанийн хувьд Приус машинаараа баялаг бүтээж амжилт олоход хэцүү байсан. Гэвч 2013 оны 6-р сар гэхэд Тоёота 1,688,000 ширхэг 3-р үеийн Приус машинаа дэлхий дахинд худалдсан. 2009 онд энэ загвараараа хоёр дахь “Японы Оны машин” өргөмжлөлийг авсан. Хэлбэр нь өмнөх загвараасаа бүр илүү бөөрөнхий, загварлаг болсон нь салхи эсэргүүцэх чадвар нь нэмэгдэж татах коэффициент нь Cd=0.25 болон сайжирсан.

Дөрөв дэхь үе (2016 оноос өнөөг хүртэл)

Та Приусын талаар хэр их мэдлэгтэй вэ?

4. залгамж үе
Тоёота Приус (2016 оноос хойш)
Тоёота Приус (2016 оноос хойш)
Үйлдвэрлэсэн хугацаа: 2016 оноос хойш
Их биеийн хувилбарууд: Комбилимузин
Хөдөлгүүр: Бензин хөдөлгүүр:
1,8 литр
(72 кВт)
+ Цахилгаан мотор:
53–68 кВт
Урт: 4540–4645 мм
Өргөн: 1760 мм
Өндөр: 1470 мм
Тэнхлэг хоорондын зай: 2700 мм
Хоосон жин:

1450–1625 кг


 

Цахилгаан болон бензинээр давхар ажилладаг автомашиныг эрлийз машин гэж нэрлэдэг байна. Тухайлбал, Монголд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа автомашин бол Toyota Prius юм. Prius-г өвөл асахдаа муу гэж мэтээр жолооч нар ярилцдаг. Энэ нь манай улсын эрс тэс уур амьсгалаас гадна эрлийз машиныг арчлах тал дээр жолооч нарын мэдлэг тааруу, мөн амжиргааны түвшинтэй холбоотой жолооч бүр дулаан гаражинд автомашинаа тавиад байх нөхцөл бололцоо муу зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг нь тодорхой юм. Ингээд хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа Toyota Prius-г сонгон авч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг зорилоо.

 HYBRID машины тухай? Hybrid гэдэг бол Монголоор орчуулах аваас Эрлийз гэсэн үг юм. Яг энэ утгаараа машин дээр бууна. Өөрөөр хэлбэл та бидний сайн мэддэг дотоод шаталтат хөдөлгүүр болон цахилгаан моторыг хослуулан ажилладаг тээврийн хэрэгслийг Hybrid Vehicle гэж нэрлэдэг. Ингэснээр эдийн засгийн үр ашигтайгаас гадна байгаль орчинд хор хөнөөл багатай тээврийн хэрэгсэл бий болж байгаа юм. Мэдээж эрлийз учраас түлш бага хэрэглэдэг.

- PRIUS-ийг цахилгаанд залгах ёстой юу? Хэзээ ч залгах шаардлагагүй. Prius нь өөрийнхөө батарейг өөрөө цэнэглэж чаддаг. Тэрээр шаардлагатай үедээ бензин мотороороо ажиллах бөгөөд энэ үед генератор цахилгаан үүсгэн батарейгаа цэнэглэнэ. Тэгэхээр жолооч хүн батарейны маань цэнэг дуусах вий гэж санаа зовох хэрэггүй.

- PRIUS нь ямар түлш хэрэглэдэг вэ? Prius нь 91 болон 92 октантай бензинээр ажилладаг мотортой. Өөрөөр хэлбэл манай оронд элбэг байдаг АИ-92 ба А-95 бензинээр ажиллана.

- PRIUS хэрэглэснээр хэр их бензин хэмнэх вэ? Prius нь хамгийн их идлээ гэхэд л 100 км-т 5 литр бензин хэрэглэдэг. Хэмнэж явбал 4.4 литр хэрэглэдэг гэсэн тооцоо гарчээ. Энэ бол Prius-ийн хэмжээний машинд хангалттай үзүүлэлт юм. Тэгэхээр хот дотор явдаг хүмүүст бол 4.7 литр гэж ойлгоход буруудахгүй. Унаж заншсан бусад машинтай харьцуулахад явалт, жолоодлого хэр вэ?Prius нь автомат араатай таны унаж дадсан машинаас ялгагдах зүйл огт байхгүй. Тэр тусмаа явж байгаа үедээ ямар ч ялгаагүй. Харин онцгой зүйл нь зогсолтын горим болон удаан явж байгаа үед л анзаарагдана. Өөрөөр хэлбэл түгжрэлд орчихсон нормалдаад зогсож байхад дотоод шаталтын хөдөлгүүр унтрах бөгөөд цахилгаан мотор ажиллагаанд орно. Цахилгаан мотор ажиллаж байгаа үед машин тань ямар ч чичиргээ, моторын чимээ эргэлтгүй болох учир машин тань унтарчихсан юм шиг санагддаг. Энэ үед шинэхэн жолооч машинаа унтарчихлаа гэж санан асаах гэж оролддог юм. Улаанбаатар хот шиг түгжрэл ихтэй, богинохон замуудтай үед Prius үнэхээр тохирсон машин юм. Жижигхэн боловч боломжийн хүчтэй цахилгаан мотороор машин тань ажиллах нь байна шүү дээ. Түүнчлэн Pri­us-ийн дотоод шаталтын мотор нь 1500cc багтаамжтай боловч цахилгаан моторын хүчийг нэмбэл 2.4 литрийн багтаамжтай мотортой тэнцэх хүч гаргах ажээ. Иймд хүч сайтай, хурдтай боловч хэмнэлттэй гэдэг нь ойлгомжтой болж байна.

- Механик кроптой PRIUS бий юу? Мэдээж механик кроптой бол бензин илүү хэмнэх нь ойлгомжтой. Харамсалтай нь Prius-ийн загваруудад механик кроп байхгүй. Тэр байтугай арааны алхамт систем ч байхгүй. Өөрөөр хэлбэл бидний ярьдаг шиг 1-р араа, 2-р араа байхгүй гэсэн үг. Түүнд ганцхан араа бий. Харин түүнийхээ эргэлтийг цахилгаан мотор зохицуулдаг. Гэвч жолоодох үед бидний унаж дадсан автомат кроптой машинаас юугаараа ч ялгагдаггүй байна.

- Бензин дуусчихвал PRIUS явж чадах уу? Үгүй. Ямар ч тохиолдолд бензин байх шаардлагатай. Гэхдээ шатахууны саванд бензин байхад Prius маань бензин хэрэглэхгүйгээр явж чадах боловч Prius маань эрлийз тэрэг гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр бензин заавал байх ёстой юм. PRIUS-ийн аюулгүй байдал хэр вэ?Prius бол Toyota фирмийн сүүлийн жилүүдэд бүтээсэн тэрэг учраас орчин үеийн сонирхолтой системүүд бараг бүгд бий. Тоормосны ABS (Anti-Lock Brake System) системтэй. Бас жолоочийн болон зорчигчийн ослын дэртэй. Хамгийн гол нь хэлбэр нь их царай муутай гэж яригддаг. Гэвч Prius-ийн хэлбэр нь осолд ороход хамгийн аюул багатай загваруудын нэг юм. Бөгтөрдүү загвартай шүү дээ. Осолд орох үед цахилгаан мотор болоод батарей нь зорчигчдыг тогонд цохиулах аюултай байдаг учир батарейг сайтар тусгаарлаж өгсөн байна. Танд гэж хэлэхэд Toy­ota Prius II хэмээх 2000-2003 онд гарсан загвар нь NCAP (New Car Assessment Program) буюу шинэ машинд олгодог үнэлгээнээс 4 од авсан нь тун өндөр үзүүлэлт юм. Тэгвэл саяхан гарсан Prius III цоо шинэ загвар нь 5 од авсан нь хичнээн их дээшилж, урагшилж байгааг харуулж байна. 5 од бол хамгийн өндөр оноо шүү дээ. Өөрөөр хэлбэл бараг л төгс машин болсон гэсэн үг.

- PRIUS-ийн арчилгаа үйлчилгээг хэн хийх вэ? Цахилгаан мотор болоод батарейнаас бусад механикийн бүхий л эд ангиуд нь жирийн машинтай яг адилхан засвар үйлчилгээ шаардана. Иймээс үүнийг дурын засварын газар хийж болно. Харин батарейны хэсэг нь элдэв засвар үйлчилгээ шаардахгүй. Яг л та бидний гар утасны батарей засвар үйлчилгээ хийлгэдэггүйтэй адил юм даа. Бас цахилгаан моторт ямар ч үйлчилгээ хэрэггүй. Яг л бидний хэрэглэдэг угаалгын машины цахилгаан мотор арчилгаа шаарддаггүйтэй адил юм. PRIUS хэдэн жил болох вэ?Toyota фирмийн машинууд ерөнхийдөө хамгийн эдэлгээ сайтай, бөх бат байдаг. Монголд орж ирсэн Prius-үүд буруу арчилж батерейнд нь асуудал үүсгэхгүй бол бусдаараа бусад Toyota-н машинуудтай ижил.

- PRIUS-ийн баттерей хэр удаан ажиллах вэ? Түүнийг солиход хэр үнэтэй вэ? Мэдээж Prius нь баттерейгүйгээр явах аргагүй болох тул энэ бол анхаарал хандуулах ёстой асуудал юм. Ер нь бол Prius нь Toyota-ийн анхны олон нийтэд зориулан үйлдвэрлэсэн эрлийз тэрэг гэхэд тун чанартай гэдэгт итгэж болно. Түүний баттерей ч гэсэн сайн ажилладаг. Toyota-ийн лабораторийн үзүүлэлтээр бол Prius-ийн баттерей нь 290,000 км замд хэвийн ажиллах нормтой юм байна. Гэхдээ аливаа автомашины хэр удаан ажиллах нь жолоочоос ихээхэн хамааралтай. Түүнчлэн дэлхий даяар Prius II ба III загварууд 500,000 хувь зарагдсан гэхэд баттерейтай холбоотой гомдол огт ирээгүй юм байна. Гэхдээ баттерей эвдэрвэл та нилээд хүнд байдалд орно. Баттерей бол маш үнэтэй эд анги юм. Prius II ба Prius III загварын батарейг солиход 4000 гаруй доллар зарцуулж байгаа бол Монголд элбэг байдаг Prius I нь дутахгүй үнэтэй ажээ. Гэхдээ энэ үнэ жил бүр хямдарч байгаа аж.

-Арын суудлыг эвхэж болох уу? Болно. Арын суудлыг 60/40 харьцаагаар бүтээсэн тул эвхэх үед арын хэсэгт чөлөөтэй зай гардаг.

-PRIUS-ийг холбож асааж болох уу? Болно. Танд 12 вольтын цахилгаан байхад л болно. Түүнийгээ Prius-ийнхээ jumper кабельд холбоод л түлхүүрээ дарахад болно.

-LEVs, ULEVs, SU­LEVs, AT-PZEVs гэсэн хэллэгүүдийн учир? LEV гэдэг бол Low Emission Ve­hicle гэсэн үгүүдийн товчлол юм. Монголчилбол Хорт утаа бага ялгаруулдаг тээврийн хэрэгсэл гэж болно. Энэ нь Калифорни мужийн Агаарын Нөөцийг Удирдах Газраас гаргасан стандарт юм. Тэгвэл ULEV гэдэг нь Ultra-Low Emission Ve­hicle буюу Маш бага хорт утаа ялгаруулдаг тээврийн хэрэгсэл юм. Энэ нь LEV-ийг бодвол илүү нарийн хэмжүүрээр тээврийн хэрэгслийг шалгаж үнэлгээ өгдөг. Харин SULEV бол Super Ultra буюу Супер бага гэсэн утгатай. Тэгвэл AT-PZEV бол Advanced Technol­ogy Partial Zero Emission Veihcle гэсэн утгатай бөгөөд монголчилбол Сайжруулсан Технологи Ашиглаж бараг л Тэг Хорт Утаа ялгаруулдаг гэсэн үг. Сүүлийн ангилалд орсон автомашин их ховор бөгөөд Toyota Prius III-ийг энэ ангилалд оруулсан байна. Харин Prius II нь SULEV-д ордог байсан тул III загвар нь нэг шат ахиж байгаль орчинд ямар ч хор хөнөөлгүй болсон гэж ойлгож болно. TOYOTA болон HONDA-ийн эрлийзүүдийн ялгааг хэлж өгнө үү?Honda ч гэсэн эрлийз тэрэг үйлдвэрлэлтээр нилээд их ажил хийж байгаа. Тэгвэл Toyota нь тухайн явалтдаа дотоод шаталтат болон цахилгаан мотороо аль алийг хэрэглэх бөгөөд хэрхэн зохицуулж явахаа өөрөө шийддэг. Хамгийн тохиромжтой хувилбараа өөрөө сонгодог гэсэн үг. Жолооч хүн жирийн л машин жолоодож байгаа юм шиг явахад л болно. Тэгвэл Honda нь үргэлж дотоод шаталтат хөдөлгүүрээ ашиглах бөгөөд илүү их хүч шаардагдсан үед цахилгаан мотор ажиллагаанд орж тусалдаг байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.166.196) 2024 оны 01 сарын 31

20-iin zurag oldoogui yum baih daa kk

1  |  0
Зочин(66.181.186.174) 2018 оны 04 сарын 23

Хотын түгжрээнд паараа тавиад явж байхад өвөл 10 л иддэгшдээ.

0  |  0
Top