Б.Баатарсайхан: Батхүү уургийн дутагдалд орсон

Зээлийн хэмжээ 110 сая доллар уу, эсвэл 160 сая уу?

 “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж 160 сая орчим америк долларын зээлийг Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас авснаа хүлээн зөвшөөрсөн Ш.Батхүүгийн хөлд олон хүн чирэгдэж мэдэхээр байна. Эсвэл ганцаараа хэргээ “үүрээд” гарах уу. 461 дүгээр хаалттай ангид хоригдож байгаа түүний биеийг муу, чихрийн шижин нь хүндэрсэн учраас хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж буй гэдэг.

Түүний биеийн байдлын талаар өмгөөлөгч Б.Баатарсайхан “Батхүүгийн биеийн байдал хүндэрч эхэллээ.  461 дүгээр хорих ангийн эмнэлгийн эмч нарын гаргасан тодорхойлолтоор дотор эрхтнүүдэд нь сөрөг нөлөө гарсан. Уургийн дутагдалд орсон. Хоёр бөөрөнд нь нөлөөлсөн гэж гарсан” хэмээжээ.  Саяхан болсон Э.Сүрэн, Төрийн банкны хооронд маргаан үүсгэсэн 51 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийн талаар болсон шүүх хуралд Ш.Батхүүг оролцуулсан. Шүүх хуралд ирэхийг нь  харахад бие нь хүний гарт ортлоо дордоогүй аж.

Стандарт банкнаас авсан зээлийн баримтыг нь сөхвөл...

 Ш.Батхүү “Стандарт” банкнаас Эрдэнэт үйлдвэрийг барьцаалахдаа 110 сая америк доллар зээлсэн гэдэг. Гэтэл явцын дунд түүний зээл өссөөр 160 сая доллар болсон 50 сая доллар хаачсан бэ гэсэн хардлага гарч эхэллээ. Тэр хэдий хугацаанд “Стандарт” банкнаас олон сая доллар зээлсэн бэ. Бөөнөөр нь нэг удаагийн үйлдлээр авсан уу. Эсвэл цувуулж авав уу.  Анх “Жаст” групп 2009 оны долдугаар сарын 8-ны өдөр Стандарт банктай 36 сая  америк долларын гэрээ байгуулсан байдаг.

Улмаар 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 75 сая америк доллар болгожээ.  Мөн 2010 оны наймдугаар сарын 5-ны өдөр “Жаст” групп “Стандарт”  банктай  27 сая долларын гэрээ байгуулж, 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, зээлийн хэмжээг 34 сая доллар болгосон байна. Эдгээр зээлээс одоо 62 сая доллар үлдсэн гэдгийг түүний өмгөөлөгч хэлж байлаа. Эндээс үзэхэд 110 сая орчим доллар болж байна. Харин 50 сая доллар юу байв.

“Эрдэнэт” үйлдвэр санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн

“Жаст” групп 2009 оноос 2013 оны дөрөвдүгээр сар хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг угааж, гадагшаа гаргах үйлчилгээ үзүүлсэн. Хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд “Стандарт” банктай холбоо тогтоож, зээл авах хүсэлтээ илэрхийлсэн аж. Мэдээж хэрэг  зээл өгөх тал барьцаа, баталгаа шаардана. Тэр үед нь Монголдоо нэгд бичигддэг “саалийн үнээ” болсон “Эрдэнэт” үйлдвэртэй хамтарч ажилладаг, зэсийн баяжмалыг нь угааж, гадагшаа гаргадаг гэрээгээ үзүүлсэн байна. Үүний хариуд Стандарт банк “Эрдэнэт” үйлдвэрээс зээлийн батлан даалтын баталгаа гаргуул гэсэн “сөрсөн базаа” хийжээ.

Эндээс л хуурамч гарын үсэг зурсан зураагүй, гэрээ хуурамч, үнэн гэх маргаан үүсэх, улмаар “Эрдэнэт” үйлдвэрийг гадаадын банкинд өртэй болгох будлиан эхэлжээ.Тухайн үеийн “Эрдэнэт”-ийн захирал Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал нарт Ш.Батхүү   хандсан байдаг.  Гэрээ хэдэн хуудастай байв гэдэг бас нэг хардлага яваа.  “Эрдэнэт” үйлдвэрийн анхны гэрээ 28 хуудастай байсан. Ил гарсан гэрээ 40 гаруй хуудастай, арын хуудас эхний хуудас хоёрыг нь ашигласан гэдэг.  Ш.Батхүүгийн Б.Баатарсайхан “ Гэрээ 28 хуудастай байсан. Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал нар “Эрдэнэт” үйлдвэр санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн заалт оруулах санал хэлсэн. “Эрдэнэт” үйлдвэр санхүүгийн хариуцлага хүлээнэ гэдэг заалтыг хасаад  Б.Мөнхжаргалаар  гэрээн дээр гарын үсэг  зуруулсан” гэж ярьсан байна. Эндээс харахад уг нь “Эрдэнэт” үйлдвэр санхүүгийн хариуцлага хүлээхгүй, өр төлөхгүй байх нөхцөл, эрсдэлд оруулахгүй байх арга байсан ч гэмээр..  

 А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 28 )

би [ 112.72.14.238 ]      |     2018 оны 4-р сарын 26 -нд, 02:30 минутанд

Ээзгий идүүл

Тоть [ 124.158.109.140 ]      |     2018 оны 4-р сарын 26 -нд, 01:04 минутанд

Зуун жилийн насгүй байж, мянган жилийн юм хураахаар шунах нь насанд цөвтэй гэдэг дээ...

zochin [ 139.5.217.43 ]      |     2018 оны 4-р сарын 25 -нд, 12:35 минутанд

Яагаад ингэж зориуд худлаа мэдээлэл тараагаад байдаг юм бэ

Зочин [ 66.181.164.24 ]      |     2018 оны 4-р сарын 24 -нд, 23:04 минутанд

БАТХҮҮГИЙН БИЕ ЯАГААД МУУДААД БАЙГАА АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА ЯАГААД ХУДАЛДАА ХӨГЖИЛИЙН БАНКИНД АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙГАА ЦЭРЭН БАДАМ УДАА ДАРАА ХУЛАА МЭДЭЭЛЭЛ ГАРГААД БАЙНА ҮҮИЙГ ШАЛГААЧ ЕРӨНХИЙ САЙД АСАН АЛТАНХУЯГИЙН ЯРЬСАН ШИГ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ УРЬДЧИЛАН ЦАЦАЖ БАЙГААД ХҮН ХЭЛМЭГДҮҮЛХЭЭР САНААРХАЖ БАЙНА УУ

Хөхөө [ 66.181.164.24 ]      |     2018 оны 4-р сарын 24 -нд, 04:58 минутанд

Худалдаа хөгжлийн банканд ажиллаж байсан Цэрэнбадам одоо Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтэсийн даргаар ажиллаж байгаа Гэтэл тэр арбитрийн шүүхэд ялаггдсанаа хэн нэгрүү чихэж худлаа мэдээллээр ард түмний толгой угааж худлаа мэдээлэл хийгээд сандраад байна Эдгээр хүмүүс 49-ийн бүлэглэлийн гар хөл 49- ийн бүлэглэл ЭРДЭНЭТ үйлдвэрийн 49 51 авахаар санаархаж стандарт банктай хуйвалдаж зориуд арбитрийн шүүхэд гаргаж өгөх ёстой мэдээлэл гаргаж өгөөгүй

зочин [ 66.181.189.252 ]      |     2018 оны 4-р сарын 24 -нд, 02:19 минутанд

Хүн чанараа алдсан этгээд уургаа алдах нь юу ч биш,хориод бай,сайн шалгах хэрэгтэй.

кк [ 203.91.117.8 ]      |     2018 оны 4-р сарын 24 -нд, 00:52 минутанд

ЭЭ ХУВАЛЗ ХУДЛАА БААШИЛЖ БАЙГАА САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

zochin [ 139.5.217.23 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 14:48 минутанд

Худалдаа хөгжлийн банкны хуульч байсан Д.Цэрэнбадам одоо Эрдэнэт үйлдвэрийн хууль эрх зүйн газрын дарга хийж байгаа юм. Гэх мэт хамгийн сонин нь Эрдэнэт үйлдвэрт ажиллаад худлааа мэдээлэл хийгээд байгаа хүмүүс нь 49- ийн бүлэглэлийн хүмүүс харагдаад байна Би ойлгохдоо энэ бүлэглэл зориуд арбитрийн шүүхэд хандаж эх орноо эрдэнэт үйлдвэрээ хамгаалж оролцоогүй стандарт банктай хамтарч эрдэнэт үйлдвэрийг үнэгүйдүүлж авах сонирхол байна гэж үзэж байна Үүнийг маш сайн шалгаасай

зрхн [ 202.9.44.65 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 13:03 минутанд

Батхүү уураг нь багассан, Баяр бас бие нь муудсан одоо Баярцогт яасан гэх бол. Ардын хүүхдүүд бол шоронд үхсэн ч тоохгүй. Ингэж бие муудсан гэдгээр залилж шоронгоос гарах нь дээ.

Монгол [ 104.8.1.196 ] 2018 оны 4-р сарын 23 -нд, 19:12 минутанд

С.Баярыг бурхан шийтгэж түүний 7 сарын 1 ий залуусыг хэлмэгдүүлснийх нь төлөө ,,амийг ” нь авах байх даа.Айхтар юм болно доо.Яг шатаасан этгээдүүдиыг нь ололгүй гэмгүй олон залуусыг хэлмэгдүүлснийхээ горыг С.Баяр амсана.Буудуулсан 5 залуугийн сүнс түүнийг зүгээр орхихгүй л дээ. Батхүү ч ялгаагүй,ядуу ардуудын ганц саалийн үнээг барьцаанд тавьдаг тэр хэн бэ? Үйлийнхээ үрийг тэд эдлэх нь гарцаагүй

Иргэн [ 27.123.214.126 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 10:36 минутанд

тэгээд түүний биё муудаад ард түмний мөнгөөр өриыг нь дарах юм уу.сая шүүх хуралд инээгээд орж харагдсан.болиоч эд хөрөнгиыг олж тогтоож төлүүлч новшийн луйварчид биёэ муутгасанаас эд хөрөнгө буцаад улс даа өгөөчээ.араа дааж ороочээ.мөнгө төл луйварчингууд

tenger [ 66.181.164.24 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 08:06 минутанд

148.60.92.227 ] chamd ch irj magad boon har energe

yaltai be?... [ 148.60.92.227 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 07:56 минутанд

EZESIIN EZEST HYN SYNALAAS BOLJ IIM L BAIDALD ORDOG YUM BNA§tyynii tabilan biz!ene eh orond zeb hyn zebeeree yabna ,byryy hereg hiisen ni byryy zamaar l yabna!ene bygdeen amiddaan yzne harna,yr ach ni ch harna yzne!ynen bol erdee l ene?....haramsaltaiya?...

Яагаад [ 66.181.164.24 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 07:49 минутанд

Алтанхуягийн бичлэгийг сайн нухацтай үзээрэй манай улс төрийн үнэн нүүр царай тэнд харагдаад байна. Одоо тэр Цэрэнбадам гэгч бол 2013 оноос өдийг хүртэл хэнээр өгөөш хийх бэлтгэл хангасан этгээд юм бишүү

zochin [ 66.181.164.24 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 07:45 минутанд

Наана чинь залуучуудыг өгөөш хийхээр бэлтгэлээ хангасан бололтой Майнай улс төр үнэхээр аймшигтай болжээ Хэнээр өгөөш хийхээ эртнээс бэлтгэл хангадаг бололтой

Иргэн [ 59.153.115.235 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 06:58 минутанд

Амташсан хэрээ 13 гэж манай ардын мэргэн үг бий. Энэ л болж дээ. Авахдаа, залилахдаа, цуслахдаа ер юм бодоогүй байж одоо бие муутай гэж хичнээн яриад яах вэ дээ. Нэр холбогдсон бүх хүн хамсаатнууд байж таараа, их, бага ямар нэг хэмжэээгээр тэр мөнгөнөөс өөр өөрийн хувийг хүртсэн болохоор их олон хүн чирэгдэх нь тодорхой. Түүнд л эцсийн найдлага тавьж байгаа нь өрнөж буй үйл явдлуудаас бас тодорхой харагдаж байна.

Иргэн [ 202.179.27.24 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 06:32 минутанд

Өвдлөө гэдэг ЗАЛИЛАНГАА БОЛИО

ИРГЭН [ 139.5.218.11 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 05:54 минутанд

МОНГОЛЫН ТӨР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ УЛСЫН МЭДЭЛД АВСАН ЮМ БОЛ 49 ХУВИЙН ЛУЙВАРЫН ХЭРГИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛЖ, ШУДАРГА ХҮМҮҮСИЙГ ТОМИЛОХ АЖЛЫГ НЭН ДАРУЙ ХИЙХГҮЙ БОЛ ЛУЙВАРЫН ГЭМТ ЭТГЭЭДҮҮД ҮЙЛДЛЭЭ УЛАМ ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР . . . .

ЗОЧИН [ 139.5.218.11 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 05:54 минутанд

ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР ХҮЧ ТҮРЭМГИЙЛЭН, ТӨСВИЙН БОЛОН БОНДЫН МӨНГҮҮДИЙГ ГЭМТ ХЭРГИЙН ЗАМААР ТӨВЛӨРҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВСАН ГЭХ ЛУЙВАРЫН ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛИЙН УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙН УЛМААС ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХОХИРООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ???? ХҮМҮҮСИЙГ ХУДАЛ МЭДЭЭЛЛЭР ТӨӨРӨГДҮҮЛЖ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ АВАХ ГЭСЭН БУСАРМАГ ҮЙЛДЛҮҮД ЧИНЬ ӨДӨР ИРЭХ ТУТАМ ИЛ БОЛСООР БАЙГАА. АРД ТҮМЭН СОХОР, ДҮЛИЙ БИШ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ЦАГ ЧИНЬ БОЛЖЭЭ.

ЗОЧИН [ 139.5.218.11 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 05:52 минутанд

ХХБ-нд ХУУЛЬЧ БАЙСАН ЦЭРЭНБАДАМЫГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГААР ТОМИЛСОН НЬ 49 ХУВИЙН ЛУЙВАРЧДЫН ГЭМТ ҮЙЛДЛЭЭ НУУН ДАРАГДУУЛАХ ГЭСЭН НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АЖИЛ БАЙСАН БАЙНА

ЗОЧИН [ 139.5.218.11 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 05:52 минутанд

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЖОЛООЧ АСАН, ХХБ-ны ГЭХ ТОДОТГОЛТОЙ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ГЭГЧ НЬ ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ЛУЙВАРДАХДАА Х.БАТТУЛГА, Ц.ЭЛБЭГДОРЖ, ЗОЛЖАРГАЛ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ ГЭХ МЭТ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХУЙВАЛДАН АВСАН НЬ ИЛ ТОД БОЛООД БАЙНА ШҮҮ ДЭЭ. АТГ БОЛОН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЯАРАЛТАЙ ШАЛГАЖ, ТОГТООН ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТӨРӨӨС БОЛОН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ЗАЙЛУУЛАН, ШУДАРГА ШҮҮХЭЭР ОРУУЛААЧ

Ард [ 202.131.231.230 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 05:48 минутанд

Хортой уураг өг муу луйварчинд.

ххх [ 124.158.109.140 ] 2018 оны 4-р сарын 26 -нд, 01:07 минутанд

Тэгэхдээ арай үхүүлчихээргүй хэмжээтэй өгөөрэй...

mafi mafi [ 66.181.185.130 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 05:26 минутанд

urd n ardiin namiihan 14 terbumiin heregt hed heden hun holbogdood gantshan Chimedtseren l shorond orj bsan.hereg hamuudaa haatsailaad er hun shig bsanaaraa ter l hohirson.garch irsenii daraa ter nuhduud n bugd nuur buruulj odoo ajilgui amidralgui muriitei togloomoor l amidarch bna.uhvel hamt sehvel hamt seh Bathuu.er hun boloh gej uuriiguu bitgii zovoo.

zocin [ 66.181.161.27 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 05:01 минутанд

Илүүдэлд орно биззээл аваад цусалж цусалж тэр.сугар гэж мурий ташууг хориочээ.ганзөриг гэж луйварчинг тэмүлэн гэж зулбасагтай нь хориочээ.Эрданэтийн мөнгөөр их хуралд сууж байгаа нь тодорхой.гахайн царайтай новш зайлаач

Батхүү [ 66.181.191.160 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 04:56 минутанд

ҮЛДСЭН ЖООХОН УУРГАА БАЙСАН ДЭЭР НЬ ҮНЭНЭЭ ХЭЛЭЭЧ АМИДАА МИНЬ

Zochin [ 66.181.180.181 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 04:37 минутанд

Ichihgui nowsh nar yadaj nambar guain huu shig gurger baildaa, bayr mayr bolildoo bitgii naanaasaa garchbireerei hulgaichuudaa nasnaa uhezgee

mongol [ 27.123.212.136 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 04:20 минутанд

Ulsiin hemjeend heden huuhed hool tejeeliin dutagdaltai baigaa bilee.

Gana [ 43.242.243.109 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 04:02 минутанд

Enenii bie uvduh hend hamaatai yum be? Zugeer l bgaa hurungiig ni borluulaad ehnees ni uriig ni tuluuleh yostoi bus uu? Avsan ni unen bhad yahaaraa Erdenet tuluh yostoi gej? Mani met ur tavisan bsn bol sli deer bgaa yumiig masni bituumjleed duudlaga hudaldaand oruulchihsan bgaa biz dee?

зочин [ 202.179.24.170 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 03:53 минутанд

эд нар нээрээ идэж ууж хулгай луйвар залилан хийж байхдаа Цоо эрүүл байцгаасан л биз дээ, одоо тэгээд Хариуцлагаа хүлээх болохоор эдэн шиг Бие муутай Улс байхгүй болчих юмаа

Батаа [ 112.72.14.225 ] 2018 оны 4-р сарын 23 -нд, 06:52 минутанд

Хариуцлага хулээхгуй бол батлан даалт гэж яах юм

z [ 66.181.180.95 ] 2018 оны 4-р сарын 23 -нд, 11:54 минутанд

hereg ni buruutaad ireheeree l dandaa ovchtei boloh yum. jiriin irgend bol ene arga chn uilchlehgui l bh daa hoorhii

z [ 66.181.180.95 ] 2018 оны 4-р сарын 23 -нд, 11:54 минутанд

hereg ni buruutaad ireheeree l dandaa ovchtei boloh yum. jiriin irgend bol ene arga chn uilchlehgui l bh daa hoorhii

Bat [ 174.231.11.42 ] 2018 оны 4-р сарын 23 -нд, 13:44 минутанд

Zygeer l buudchih negenr ongorsoon

анир [ 182.160.0.23 ] 2018 оны 4-р сарын 23 -нд, 16:24 минутанд

эрдэнэтийн хуулийн зөвлөх цэрэнбадам их нотой үүнийг хамгийн их шалгах ёстой

хөхөө [ 66.181.164.24 ] 2018 оны 4-р сарын 25 -нд, 23:19 минутанд

БАТХҮҮГИЙН БИЕ ЯАГААД МУУДААД БАЙГАА АНХААРАЛ ТАТАЖ БАЙНА ЯАГААД ХУДАЛДАА ХӨГЖИЛИЙН БАНКИНД АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙГАА ЦЭРЭН БАДАМ УДАА ДАРАА ХУЛАА МЭДЭЭЛЭЛ ГАРГААД БАЙНА ҮҮИЙГ ШАЛГААЧ ЕРӨНХИЙ САЙД АСАН АЛТАНХУЯГИЙН ЯРЬСАН ШИГ ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ УРЬДЧИЛАН ЦАЦАЖ БАЙГААД ХҮН ХЭЛМЭГДҮҮЛХЭЭР САНААРХАЖ БАЙНА УУ

Go to top of page