Энэтхэг улсад 12-оос доош насны хүүхэд хүчирхийлвэл цаазаар авах ял онооно

Энэтхэг улсад хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн, хамгаалах арга хэмжээ тасралтгүй авч байгаа билээ. Энэтхэгт 16 нас хүрээгүй охидыг хүчирхийлэлд өртсөн тохиолдолд шийтгэл оногдуулдаг.

Тодруулбал 16 нас хүртэлх хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд ялын дээд хэмжээ нь 10 хүртэлх жилээр  хорих ял байдаг байна. Түүнээс гадна 12 нас хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд цаазаар авах ялыг оногдуулах тухай тогтоол гаргажээ. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг садар самуунаас хүүхдийг хамгаалах тухай хуулинд оруулсан юм. Хамгийн бага ялын хугацаа 20 жил хорих ял оногдуулах мөн амь насаа алдсан тохиолдолд ялын хамгийн дээд хэмжээ буюу цаазаар авах ял ногдуулах өөрчлөлт оруулжээ. Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт одоогоор хүчин төгөлдөр болоогүй байгаа бөгөөд Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Ковинд батлуулахаар илгээсэн.

Б.Амир

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

Naaraa [ 174.231.11.42 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 13:50 минутанд

Bandaashig ilgeeye bas boovoo gargadag nohriig

hehe [ 202.9.41.220 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 12:46 минутанд

1 terbum 300 say huntei enethegees 3 say huntei mongol mashinii zamiin tugjreliig arilgah turshlaga sudalj dugaaraar hyazgaarlah bodlogiig ni heregjuulsen gedeg hehe 1,300,000000=3000,000 ineedtei haritsuulalt shuu

Уншигч [ 112.72.11.108 ]      |     2018 оны 4-р сарын 23 -нд, 06:24 минутанд

Гаж донтой монгол эрчүүлийг Энэтхэгийн иргэн болгоё

Go to top of page