Дэлхийн хамгийн баян эрчүүдийн эхнэрүүд юу хийдэг вэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 23

 Тэрбумтнуудын эхнэрүүдийг зарим хүн мөнхийн залуу, урт хөлтэй сайхан бүсгүйчүүдээр төсөөлдөг. Тэгвэл дэлхийн хамгийн баян эрчүүдийн эхнэрүүд үнэн хэрэгтээ хэн байдаг юм бол, юу хийдэг бол?

Мелинда Гейтс

Билл и Мелинда Гейтс

Мелинда Гейтс нь “Microsoft”-ыг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян эр Билл Гейтстэй гэрлээд 20 гаруй жил болж байна. Мелинда гурван хүүхдээ өсгөхийн сацуу буяны үйлсийг идэвхтэй хийдэг билээ.

Маккензи Безос

“Amazon”-ыг үндэслэгч Жефф Безос эхнэр Маккензигээ өөрийнхөө баруун гар гэдэг. Тэд анх танилцахад эхнэр нь Жеффт зохиолч болох мөрөөдөлтэйгөө ярьж байжээ. Эхнэрээ анхны номоо бичсэний дараа Жефф Безос бизнесээ ном зарж эхлүүлэх санаа олсон байна. Тийнхүү 1994 онд номын онлайн дэлгүүр “Amazon” нээгджээ.

Присцилла Чан

Фотография - Марк Цукерберг похвастался фото беременной жены Присциллы Чан

“Facebook”-ийн эзэн Марк Цукерберг, хятад бүсгүй Присцилла Чан нарын хурим цахим ертөнцөд шуугиан тарьсан. Хүмүүс дэлхийн хамгийн баян эрчүүдийн нэг Марк Цукерберг “хэн ч биш” хүүхнийг эхнэрээрээ сонгосныг гайхаж, Присциллаг янз бүрээр хэлж байсан билээ.

Флора Перес Маркоте

Испанийн бизнесмен Амансио Ортегаг өөрийнх нь зиндааны олон бүсгүй хүрээлж байсан ч тэрээр олон жил нарийн бичгээр нь ажилласан Флора Перес Маркотег сонгожээ.

Элен Мерсье

“LVMH” тансаг зэрэглэлийн брэндүүдийн эзэн Бернар Арно Канадын алдартай төгөлдөр хуурч Элен Мерсьетэй гэрлэсэн билээ. Бүсгүй түүнтэй гэрлээд төгөлдөр хуураа орхиогүй юм. Тэрбээр одоо ч дэлхийг тойрон аялж уран бүтээлээ туурвиж байна. Хүмүүс түүнийг тэрбумтны эхнэр гэдгийг нь мэдэлгүй хөгжмийг нь шимтэн сонсдог аж.

Жулия Маргарет Флешер

Жулия Маргарет Флешер Нью-Йоркт стилистийн туслах хийдэг байжээ. 1996 онд Жулия бизнесмен Дэвид Кохтой гэрлэж тэрбумтны эхнэр болсон байна.

Никита Кан

Ларри Элисон бол компьютерийн суут мэргэжилтэн, Билл Гейтсийн үнэнч анд. Дөрвөн удаа гэрлэж байсан тэрбээр саяхан жинхэнэ хайраа олсон гэж ярьжээ. Түүний насан туршийн хайр нь Украины иргэн Никита Кан байсан аж. Никита рестораны мэргэжилтэн, амьтны эрхийн төлөө тэмцэгч юм.

Сьюзен Делл

Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч Сьюзен Делл нь “Dell Computers”-ийг үүсгэн байгуулагч Майкл Деллийн зүрх сэтгэлийг ажлаа хийж явахдаа татжээ. Майкл түүнд анхны харцаар дурлаж, болзоонд урьсан байна. Тэрбээр жилийн дараа Сьюзенд гэрлэх санал тавихдаа анх тааралдсан газраа сонгосон байжээ.

Мелисса Ма

Хамгийн баян хятад эр Робин Ли эхнэр Мелиссагүйгээр түүнд бизнес гэж огт байхгүй байсан гэдэг. Чухамдаа Мелисса л Робинд өөртөө итгэх итгэлийг өгч, Хятадын хамгийн алдартай хайлтын систем “Baidu”-гийн хамтран эзэмшигч болгожээ.

Ирина Винер

Алишер Усманов и Ирина Винер

Оросын баячуудын нэг, бизнесмен Алишер Усманов нь уран сайхны гимнастикийн домогт дасгалжуулагч Ирина Винертэй гэрлэсэн билээ. Цуу яриагаар, Алишер Усманов шоронд байхдаа Иринад гэрлэх санал тавьсан аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(110.16.88.4) 2018 оны 04 сарын 24

Заяа хань хоорондоо адилхан гэж үнэн юмдаа. Усны дусал шиг л.

0  |  0
Top