Оёдлын мэргэжлийн улсын уралдаан болж байна

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежоос улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн багш, суралцагчдын дунд “Ур чадвар-2018” оёдлын мэргэжлийн улсын уралдааныг 4 дүгээр сарын 23, 24-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

“Ур чадвар-2018” уралдаан нь МСҮТ,  Политехник коллежийн суралцагчдын сурах үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч үйл ажиллагааг  хөгжүүлэх, харилцан туршлага солилцох зорилготойгоор 2 жил тутамд нэг удаа  зохион байгуулагддаг 3 дахь удаагийн уралдаан юм.

Энэ уралдаанд 6 бүсийн 17 МСҮТ,  Политехник коллежоос  нийт 24 багш, 28 оюутан суралцагч оролцож байгаа юм.

“Ур чадвар-2018” уралдааны хүрээнд оёдлын мэргэжлийн багш нарын дунд “Оёдлын мэргэжлийн сургалтад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг, мөн оюутан суралцагчдын дунд “Хөнгөн хувцас оёх” чадамжийн нэгжийн агуулгаар уралдаан зохион байгуулагдах юм.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page