Дартсын Улсын аварга шалгаруулах тэмцээнд О.Пүрэвсүрэн түрүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 24

Дартсын спортын Улсын аварга шалгаруулах 12 дахь удаагийн тэмцээн энэ сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 360 тамирчин оролцож цэц мэргэн, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Тэргүүн байрыг О.Пүрэвсүрэн, дэд байрыг Д.Пүрэвбаатар, гутгаар байрыг Олон улсын хэмжээний мастер Х.Одхүү, Спортын мастер Ц.Баатархуяг нар эзэлжээ. Дартсын эмэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрт Ц.Мөнзаяа, хоёрдугаар байрт Г.Сүрэн, гуравдугаар байрт Ч.Оюунцэцэг, Олонзаан нар шалгарсан аж.  Улсын аваргад түрүүлсэн О.Пүрэвсүрэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргын 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн А/130 тоот тушаалаар Дартсын спортын Олон улсын хэмжээний мастер цол олгосон байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Puugii(66.181.161.68) 2018 оны 04 сарын 23

Tiimee chadaltai sain tamirchin bolox zalyy

0  |  0
Top