Торонтод халдлагаар 10 хүн амиа алдаад байна

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 24

 Канадын Торонто хотод өчигдөр орой фургон автомашин явган хүний зам руу дайрч оржээ. Үүний улмаас нас барсан хүний тоо 10 болсон байна. 15 хүн гэмтэж бэртжээ. “NBS” телевизийн мэдээлснээр амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэнэ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар энэ явдлыг террорист халдлага байсан гэж тогтоожээ. Гэмт этгээд фургон хөлслөн авч уг хэргийг үйлдсэн байна. “Хэрэг явдал золгүй зүйл биш. Зохион байгуулалттай хэрэг” гэж Канадад тусалж байгаа АНУ-ын Тусгай албанаас мэдээлжээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top