Гаалийн шалгалтаар хуурамч 3100 доллар илрүүлжээ

2018 оны 04 сарын 24

ТК342 дугаартай Станбул -Улаанбаатар чиглэлийн нислэгээр зорчиж ирсэн Монгол улсын иргэн Н хуурамч доллартай явж байгаад гаалийнханд баригджээ.

Иргэн Н-ийн гар цүнхнээс цаасанд боосон, 31 ш 100–н дэвсгэртээр 3100 ам.долларыг илрүүлсэн талаар ГЕГ-аас өчигдөр мэдээллээ. /2018.04.23/

Буянт-Ухаа дахь гаалийн газрын байцаагчид зориулалтын техник хэрэгслээр шалгахад хуурамч доллар байсан нь тогтоогджээ. Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, харяаллын дагуу хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.

Зорчигч иргэд анхаарал болгоомжтой байж, хориглосон, хязгаарласан эд зүйл авч явахгүй байх, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж хэн нэгний гуйлт, ятгалгаар ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байхыг анхааруул холбогдох газраас анхаарууллаа.

31073439 2039454572750188 9160970461306159104 n

31084140 2039469782748667 7609929351198408704 n

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top