”Нийгмийн ухааны нэгдмэл хичээл”-үүдийн анхдугаар олимпиадын шилдгүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 24

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгийн санаачилгаар Архангай аймгийн Ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль дээр “Нийгмийн ухааны нэгдмэл хичээл”-үүдийн анхдугаар олимпиад боллоо. Аймгийн Эрдэнэбүрэн, Төвшрүүлэх, Цэнхэр сумдын сурагчдын дунд болсон уг олимпиадад есөн сургуулийн 800 гаруй сурагч оролцлоо. Энэ удаагийн олимпиадын шалгалтын тестийг программаар уншуулж дүнг гаргаж байгаагаараа онцлог байв. 60 хүүхдийн шалгалтын тестийг таван минутад уншиж, дүнг дэлгэц дээр хүүхдүүдэд шууд харагдуулахаар гаргаж байгаа нь багш нарын цаг хөдөлмөрийг хөнгөвчилж, дүн гаргахад хөндлөнгийн нөлөө байхгүй, ил тод болж байгаагаараа давуу байлаа. Түүнчлэн 30 гаруй төрлөөр анализ дүгнэлтүүд гаргах чадвартай программ сканнер принтер ашиглаж ийнхүү богино хугацаанд олимпиадын шилдгүүдэд шагналыг нь гардуулж байсан юм. Олимпиадын хүрээнд шилдэг сурагчид, шилдэг багш нар, шилдэг сургуулийг шалгаруулан шагнал гардууллаа. Олимпиадын дүн гарахад Эрдэнэбулган сумын I сургууль нийлбэр оноогоор тэргүүн байр эзэлж, өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар шагнуулсан бол удаах байруудад III, II сургуулиад шалгарлаа.


“Нийгмийн ухааны нэгдмэл хичээл”-үүдийн анхдугаар олимпиадад нас насны ангилалд эхний 10 байрыг шалгаруулан шагнал гардуулсан нь сурагчдад том урам өгч байгааг багш нар нь хэлж байв. Уг олимпиад цаашид жил бүр болох бөгөөд 30 гаруй төрлөөр анализ дүгнэлтүүд гаргах чадвартай шалгалтын программ сканнер принтерийг сумдын сургуулиудад олгох асуудал дээр дэмжлэг үзүүлэн ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлж байсан юм.


zindaa.mn

Д.Дорж

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top