”Саруул” хороололд кран нурж, хүн нас барсан ослоос барилгынхан цочроо авсан уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 24

Манай улсад бүтээн байгуулалтын хугацаа богино байдаг нь жилийн дөрвөн улиралтай холбоотой. Хавар дөрөвдүгээр сараас намар 10 дугаар сар дуустал үргэлжилнэ. Хүйтний улиралд бүтээн байгуулалт ялангуяа барилгын ажил зогсдог.  Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой осол гарах, хүний амь эрсдэх тохиолдол цөөнгүй. Үүний тод жишээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд сүндэрлэж буй “Саруул” хороололд долоо хоногийн дотор гарсан ослууд юм. Осол, золгүй байдлаар хоёр хүний амь эрсдэв. Саруул хорооллыг Алтай констракшн компанийн захиалж, ерөнхий гүйцэтгэгчээр "Гранд констракшн" компани  барьж байгаа гэдэг. Тав дахь орон сууцны барилыг ажил үргэлжилж, зургаа дахь орон сууцны барилгаа барих ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байхад эхний осол гарчээ.

 

Үйлдвэрлэлийн ослын 80 гаруй хувь нь барилга дээр гардаг гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлдэг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас барилга барьж буй байгууллагад хяналт, шалгалт хийхээс гадна ажилтнуудад нь зааварчилгаа, зөвлөгөө өгдөг. Хоёр жилийн өмнө Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас 10 жилийн хугацаанд  581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, 246 хүн нас барж, 130 хүн тахир дутуу болж, 272 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан судалгаа гаргаж байсан юм. Тэгвэл "Саруул" хороололд гарсан ослууд энэ салбарынханд илүү нягт анхаарал болгоомжтой байхыг санууллаа.

Кран нурж, Хойд Солонгосын иргэн гэмтэв

2018 оны 4 сарын 16 Даваа гараг

 Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Алтай констракшн" ХХК-ийн “Саруул” хорооллын шинэ баригдаж буй барилгын кран хугарч дөрвөн машины дээр  унасан. Ослын үед кранист  дотор нь  байсан эмнэлэгт хүргэгдсэн юм.

 Кранист нь 36 настай Хойд Солонгос улсын иргэн байсан бөгөөд  зөөлөн эдийн гэмтэл авсан аж.Онцгой байдлын аврах тусгай анги, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, урьдчилсан байдлаар Краны бэхэлгээ тасарснаас кран унасан байж болзошгүй гэсэн дүгнэлт гаргасан юм.

 “Саруул” хороололд санаатайгаар гал гаргав

2018 оны 4 сарын 21 Бямба гараг

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 112 дугаар байранд  гал гарлаа гэсэн дуудлага Бямба гарагаас Ням гарагт шилжих шөнийн  00:01 цагт онцгой байдлын газарт иржээ.  Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн ээлжийн бүрэлдэхүүнийг очих үед  9 давхрын айлын том өрөө, тагт, 10, 11 давхрын айлын тагтан дээр эд зүйл шатаж байжээ. 

Гал түймрийн улмаас 27 настай эмэгтэй нас барсан байсныг  цагдаагийнханд хүлээлгэн өгсөн. Онцгойгийнхон хортой утаажилтын бүсээс 64 том хүн, 24 хүүхдийг гаргаж, амь насыг нь аварсан.  Цагдаагийнхан шалгалтын явцад 27 настай эмэгтэйг гадны нөлөөтэй нас барсныг тогтоож, сэжигтнийг эрэн сурвалжлах ажлыг яаралтай эхлүүлжээ.  Түүнийг  төрсөн дүү 19 настай Б, найз 20 настай Э-тэй хамтран өс хонзонгийн улмаас боомилж хөнөөсөн. Сэжигтнүүд хэргээ нуун далдлахын тулд тус байранд гал тавьсан гэдгээ эхний мэдүүлгээрээ хүлээжээ. Сэжигтнүүдэд Эрүүгийн хуулийн 10.1.2, 10.2.2, 10.1.2.11 дахь заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн  ШШГЕГ-ын Хорих 461 дүгээр ангид саатуулаад байна.

Барилгаас хүн унаж нас барав

2018 оны 4 сарын 22 Ням гараг

Хүний амь хөнөөж, санаатай гал  гарсан хэргийн маргааш буюу Ням гарагт “Саруул” хорооллын баригдаж буй барилга дээрээс хүн унаж нас барсан нь олныг бас л гайхшруулав.  Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэнээр 41 настай Ч барилгын хаягдал, хог цэвэрлэх үедээ 9 давхраас унаж нас барсан байна. Тухайн үед барилгын ажил дууссан. Ажилтнууд сайн дураараа ажиллахаар очсон байсан гэх.

Саяхан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран  “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй-2018” сарын аяны хүрээнд “Номин констракшн деволопмент” группийн “Гарден Сити” төслийн барилга угсралтын талбайд  барилгын хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар 600 гаруй хүнийг хамруулсан томоохон сургалт зохион байгуулсан. Саруул хотхонд осол гарахаас өмнө гэсэн үг. Сургалтыг амьдрал дээр мөрдлөг болгож хэрэгжүүлж байна уу. Энэ бол тухайн байгууллагын, туслан гүйцэтгэгч компанийн удирдлага, хувь хүний хөдөлмөрийн аюулгүй байдлын зохион байгуулалттай холбоотой асуудал. Нэг байгууллага дээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиагүйн улмаас осол гарахад барилгын салбарынхаа нэр хүндэд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэдгийг ойлгож байгаа биз ээ, барилгачид.   

А.Эрдэнэ 

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.5.205.4) 2018 оны 04 сарын 25

Шударгаар бор зорхээрээ яваа компаниуд л санаа авахаас, томчуудын гар хөл болсон, авилгалчид эзэнтэй компаниуд хэзээ сургамж авахгүй. За сүртэй юм гэд сууж бгаа.

0  |  0
зочин(27.123.212.135) 2018 оны 04 сарын 24

чөөгийтэй хороолол доо

0  |  0
zochin(66.181.161.2) 2018 оны 04 сарын 24

teneglechihiima barilgin ajil tiim ert tarlaa yu ineedtei ym be oorsdooso holduulahaa bolioosoi

0  |  0
S(27.123.214.114) 2018 оны 04 сарын 24

Yasan xoroolol ve

0  |  0
Top