Ялагч нь тодорхой шоу буюу ”Яг түүн шиг” шоунд О.Тэмүүжин оролцохоор болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 24

Монголын хошин урлагт жинтэй хувь нэмэр оруулж буй жүжигчин О.Тэмүүжин "Яг түүн шиг" шоуны шинэ улирлын дугаарт оролцохоор нэрлэгдлээ. Тэрбээр анх "Boomtown" хамтлагаар урлагийн гараагаа эхэлсэн төдийгүй "Х-Түц" хамтлагт орж хошин урлагт хөл тавьсан гэдэг. Харин үүний дараагаар "Х-Түц" хамтлагаас өрх тусгаарлан "Эмоци" хэмээх хамтлагийг гэр бүлийн хүнтэйгээ хамтран нээсэн  билээ. Хошин урлагт хөл тавьснаар өөрийн жүжиглэх чадварыг олон түмэнд өндрөөр үнэлүүлж чадсан Тэмка дэлгэцийн уран бүтээлд ч багагүй хувь нэмэр оруулж хэд хэдэн уран бүтээлд гол дүр бүтээгээд амжсан юм.

Түүний тоглосон кино уран бүтээлээс дурдвал "Их Хотын залуус" цуврал, "Гурван найз", "Муу нүүрт" гэх зэрэг олон кино уран бүтээлд дүр бүтээсэн байдаг ажээ.


Б.АМИР

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Доогий(112.72.14.101) 2018 оны 04 сарын 24

Амжилт үзүүлээд өг Бараагын фэн блаа одооноос Тэмкаг дэмжнээ

0  |  0
Baigal(107.167.112.106) 2018 оны 04 сарын 24

Zaluu hvn gehed mundag jvjigchin

0  |  0
Top