“Элчин багш” Бакула Ренбүчигийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 24

Монголчуудын дунд “Элчин багш” хэмээн хүндлэгдсэн БНЭУ-аас Монгол Улсад суусан анхны Элчин сайд Бакула Ренбүчигийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Манай улсад 1989 онд Элчин сайдаар ирж хамгийн удаан буюу 10 жил Элчингээр суухдаа монголчуудад “Элчин багш” хэмээн хүндлэгдсэн нэгэн байсан юм. Гандантэгчинлэн хийдээс энэ сарын 25-ны өдөр Бакула Ренбүчигийн 100 жилийн ойн хүрээнд зориулж шашин-урлагийн цэнгүүн хийхээр төлөвлөжээ.

Энэтхэг улсын Гадаад хэргийн сайдын  манай улсад 42 жилийн дараа хийх айлчлал маргааш эхэлнэ. Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Монголд айлчлах хугацаандаа Бакула Ренбүчигийн 100 жилийн ойн арга хэмжээнд оролцох ажээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top