АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг долоо хоногийн хугацаанд иргэдээс санал авч тодруулна

2018 оны 04 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлийн 21.1-д:

“Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаанд томилно” гэж заасан байдаг.

Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх хуулийн заалтыг иш татаад “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхээ ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлнэ” гэсэн юм.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авч эхлэхээр болж байна. АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал оруулах юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүн байх ёстой.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэсэн шаардлагуудыг хангаж байх ёстой” гэж иргэдэд санууллаа.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

 

 


Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(139.5.217.48) 2018 оны 04 сарын 25

ШУДАРГА БУСЧУУДЫН ГАР ХӨЛӨӨР ШУДАРГА БУС Л СОНГОГДОНО. ХАРЖ Л БАЙ

0  |  0
..........(45.117.35.9) 2018 оны 04 сарын 25

Nambariin enhbayriig tabie

0  |  0
ARD(122.201.24.109) 2018 оны 04 сарын 25

Энэ бол худал мэдээлэл шүү!!! Баярцогтын офшорын халуун мөрөөр АТГ оронгуут жанхуу учиргүй сандарч баасан авгай мэтийн меланхолик нөхдөөр бамбай барьж АТГ-г самрах тактик руу явж байна!!! АТГ дарга хуулиараа бол 2021 он хүртэл ажиллах хугацаатай!!! Баасан авгай, таны яриад байгаа 60 тэрбумыг эсэргүүцсэн нэг ч хүн байхгүй. Жанхуугийн зөвлөх хийдэг нөхдүүд тийм л шударга юм бол өөрийн эзэн болох жанхуугийн улсаас хулгайлж, луйвардаж авсан бүх үйлдвэрүүдийг улсад буцааж өгөөд, оффшор дансанд нь байгаа 1.1 тэрбум ам долларыг улсад тушаах тал дээр хичээл зүтгэл гаргаж ажиллаач. Араас чинь манан-гий

0  |  0
Иргэн (78.250.203.173) 2018 оны 04 сарын 24

Дэмжиж бна

0  |  0
Mm(172.58.142.207) 2018 оны 04 сарын 24

Uursdiinhuu hulsnii bicheechdee ashiglaj tur samurhaar zehej ba beltreg zunhiid itgeh teneg baihu

0  |  0
Tsagdaa(27.123.212.140) 2018 оны 04 сарын 24

Temuujing tavibal zavhral gaigui bolnodoo

0  |  0
Жалтан(103.212.116.251) 2018 оны 04 сарын 24

Буянгийн .жаргалсайхан

0  |  0
Зочин.(112.72.14.87) 2018 оны 04 сарын 24

Олон Монголчуудын санал нэг их хол зөрөөд байхгүй байх аа.Голтой шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна.

0  |  0
Top