Гэмт хэрэг үйлдэн хоригдож байсан Холливудын алдартнууд

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 25

Холливудын оддын фактууд өдөр бүр дэлхийн анхааралд байдаг. Тэр бүх ододоос хамгийн их асуудалд орж байсан жүжигчин, дуучид ч хүртэл байдаг билээ. Ингээд та бүхэндээ согтуугаар машин жолоодож, аль эсвэл хар тамхи хэрэглэж шоронд хоригдож байсан Холливудын оддыг танилцуулж байна.

Бруно Марс

Лас-Вегаст 2010 онд баривчлагдаж байжээ. Цагдаагийнхан “Hard Rock Hotel” зочид буудлын өрөөнд кокаин хэрэглэж байхад нь баривчилсан байна.

Риз Уизерспун

2013 онд өөрийн нөхөр Жим Томпсонтой хамт машиндаа явж байсан аж.  Reese цагдаа нарын тушаалыг дагаж мөрдөөгүй учир маргалдан баригдаж байжээ.

Жастин Бибер

2014 онд Бибер Майамид гудамжинд баривчлагдсан. Тэрбээр согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн байсан юм.

Хлои Кардашьян

2007 онд согтуугаар жолоо барьж, баригдаж байсан бөгөөд тавьсан шаардлага зөрчсөний улмаас 30 хоног шоронд хоригдож, байсан юм.

Блэк Чайна

2016 онд Техас мужид баривчлагдаж байсан.

Ники Минаж

2003 онд баривчлагдаж байжээ.

Мэттью МакКонахи

1999 онд хөршүүдийн гомдолоор баривчлажээ. Цагдаа нар Мэттьюг  гэртээ нүцгэн дээр байхад нь олсон бөгөөд бөмбөр тоглож байв. Мөн байшингаас нь марихуан олжээ.

Хью Грант

Түүнийг 1995 оны зун баривчилсан.

Пэрис Хилтон

Пэрис согтуугаар машин жолоодсоноос болж маш олон удаа баривчлагдаж байсан юм. 2007 онд хуурамч үнэмлэхтэй машин жолоодож туршилтын нөхцөлийг зөрчсөний төлөө 45 хоног хоригдсон байна.

Николь Ричи

2006 онд согтуугаар машин жолоодож байсан баригдсан. Түүнийг хорионд 82  цаг буюу 4 хоног хорих ял оноосон юм.

Роберт Дауни

1996 онд жүжигчин мансууруулах бодисын донтолтонд орсон байсан юм. Түүнийг гурван жилийн турш албадан эмчилгээнд хамруулсан байдаг. Гэвч удалгүй биедээ хар тамхи авч яван баригдсан нь түүнд зургаан сарын хорих ял хүчин зүйл болж байжээ.

Маколей Калкин

Тэрбээр 2004 онд марихуаныг биедээ авч явсан хэргээр баривчлагдсан.

Линдси Лохан

Жүжигчин дээр хэд хэдэн хэрэг үүсгэгдсэн байдаг. 2007 онд тэрээр согтуугаар жолоо барьж, кокаин эзэмшилдээ авсан хэргээр дахин баривчлагдсан.

Ник Картер

2005 онд согтуугаар машин жолоодож байжээ.

Шиа Лабеф

2017 онд жүжигчин олон нийтийн газар согтуу, хүчирхийллийн үйлдэлээс болж баривчлагдсан.

Мишель Родригес

2007 онд согтуугаар машин барьж туршилтын хугацааг зөрчсөний улмаас 18 хоног хоригдож байжээ.

Х.ЭНАЯА

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top