Ж.Батзандан: АТГ-т Б.Хурцын цэргүүд, гар хөл сууж байна. Тэдний өмнө би бөхийхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 25

УИХ-ын гишүүн Ж.Батзандан АТГ-т өнөөдөр мэдүүлэг өглөө. Тэрбээр мэдүүлэг өгч гарч ирээд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын 40 гаруй гишүүн санааачлага гаргаж тухайн үеийн Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Хурцтай холбоотой ирсэн 10 гаруй өргөдлийн талаар иргэдийг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг УИХ-д зохион байгуулсан. Тэр  өргөдөл С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Содномдаржаа, Чимэгээ нарын гэр бүлийнхнээс ирсэн өргөдөл байсан. С.Зоригийн хэргийг шалгасан нөхцөл байдал бол хүн хэлмэгдүүлсэн, хүний эрхийг зөрчсөн үйл явдал боллоо гэдгийг тус өргөдөлд бичсэн байсан. Мөн Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх үйл ажиллагаанд ТЕГ-ын дарга асан Б.Хурц оролцсон гэдгээ телевизээр мэдэгдсэн. Үүнтэй холбоотой өргөдөл гомдол иргэдээс ирсэн. Д.Энхбатыг Тагнуулын гурван ажилтан Герман, Францаар дамжуулж Европын холбооны зөвшөөрөлгүйгээр хулгай хийж авчирсан гомдол гэр бүлээс нь  УИХ-д ирсэн.  Тагнуулын газрын ажилтан Цогтбаатар гэдэг хүний гэр бүлээс   Б.Хурц дарамталуулдаг тухай гомдол ирсэн. Иргэдээс ирсэн 10 гаруй гомдлыг  УИХ-ын таван гишүүн авч хэлэлцэн нээлттэй сонсгол хийсэн.  Гэтэл өнөөдөр АТГ-ын мөрдөн байцаагч н.Дамдинсүрэн Б.Хурцтай холбоотой, Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлыг ярьж байгаа УИХ-ын гишүүдэд Эрүүгийн хэрэг үүсгэх асуудлыг ярьж эхэлж байна. Өнөөдөр надаас Б.Хурцын гомдлын дагуу гэрчийн мэдүүлэг авч, Төрийн ордонд иргэдийг сонсох нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсныг буруутгаж байна. Би тайлбараа хийлээ. УИХ-ын гишүүд ард түмнээ сонсох гэж ард түмнийхээ эрх ашгийг хамгаалах гэж сонгогддог юм. Авлигач түшмэдийн өмнө УИХ-ын гишүүд бөхийж болохгүй. Нээлттэй сонсголыг гишүүд өдөр тутам хийдэг.

"Нийтийн сонсгол" хийж байгаа гишүүдэд өнөөдрөөс Эрүүгийн хэрэг үүсгэхээр АТГ, прокурор ажиллах юм байна. Цаад шалтаан нь  Б.Хурцтай холбоотой, Эрдэнэтийн 49 хувь, С.Зоригийн хэрэгтэй холбоотой битгий яриач ээ гэдэг асуудлыг ярьж байгаа юм. Дээрх асуудлыг ярих юм бол Эрүүгийн хэрэг үүсгэнэ шүү гэдэг сануулгыг өнөөдөр өгч байна гэж би ойлголоо.

 Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүдийг дарамтлах, айлган сүрдүүлэх ажиллагаагаа АТГ эхлүүллээ. Төрд шургалсан мафийн бүлгийн өмнө УИХ-ын гишүүд сөгдөж болохгүй. Эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна. Би нийтийн сонсголоо хийнэ. Надад айх юм байхгүй, ухрах зам байхгүй. Мафийн бүлэглэлийн эсрэг би тэмцэнэ. АТГ-т Б.Хурцын цэргүүд, гар хөл сууж байна. Өнөөдөр хүртэл надад Б.Хурц даргын гомдлын дагуу таныг шалгана гэнэ. Дарга нь захиалга өгөөд шалгуулдаг юм байна. Гэхдээ Монголд хууль гэж юм бий. Б.Хурц, Ц.Элбэгдорж гэдэг хүмүүс өнөөдөр хууль хяналтын байгууллагыг гартаа оруулчихаад мафийн шинжтэй тогтолцоог бий болгочихоод дуртай хүнээ хэлмэгдүүлж, шорон гяндангаар айлгаж байна.

 Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц  Төрийн ордонд орж ирээд намайг ална гэж заналхийлсэн. Одоохондоо  алчихаагүй л байна. Энэ хэргийг шалгаж өгөөч гэж прокурорт хүсэлт гаргасан ч одоо хүртэл шалгаж өгөөгүй. Монгол Улсын прокурор Б.Хурцын талд буюу мафийн талд ажиллаж байна" гэлээ.

Ш.Адъяамаа

 

Сэтгэгдэл ( 37 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.23.226) 2018 оны 04 сарын 27

АТГ-г даргаас нь эхлээд үйлчлэгч жолооч хүртэл бүгдийг өөрчилж байж цэвэршинэ.

0  |  0
z(66.60.152.98) 2018 оны 04 сарын 26

Hurts-iin general tsoliig huraagaachee!!!! Gemt heregten hun! Ter hun hulgailj avchirdag ni yamar uchirtai yum be? Zorigiin heregiin gerch uchraas Elbegdorj avchirch AL gej daalgavar ugsun baihaa. Zorigiin heregiin buh gerchuudiig bugdiig ni daraalaad alchihsan bizde. Gantshan Bulgan avgai l amid baigaa. Bulgan avgai Batuuliin yavdag baisan huuhen gej sonsson. Ter unen baih.

0  |  0
Зочин(43.250.126.130) 2018 оны 04 сарын 26

Муу далдгар Хурц бол жинхэнэ тагнуулын хүн биш байна л ш дээ. Хүний гэмт хэргийг нуун дарагдуулагч шуналын тулам байх чинь билээ. Одоо энэ нөхрийг барьж хорих цаг нь болсон.

0  |  0
Иргэн(43.250.126.130) 2018 оны 04 сарын 26

АТГ ын дарга асан Дангаасүрэн л хамгийн шударга хүн байж дээ зайлуул хөөрхий. Даан ч хэрэг нь илрэх гээд байсан луйварчин хулгайч нарт хорлогдсон доо хөөрхий. Ум маани бадми хум.

0  |  0
Gal(109.41.192.156) 2018 оны 04 сарын 26

Hurts pizd elbeg dorj pizda haana bn unur bayr gej ologchin end amidraad bgaa

0  |  0
Зочин(112.72.14.244) 2018 оны 04 сарын 26

Атг даргаар Батзанданг тавьчих юмсан

0  |  0
zochin(103.212.117.197) 2018 оны 04 сарын 26

Гадныхан болон тэдний гар хөл бологсод Монгол Улсыг өөрсдийн хяналтанд байлган, газрын баялгийг авахын тулд Монгол төрийн нүд, чих болсон тусгай алба, тагнуулын байгууллагын бүтцийг 1996 оноос хэрхэн задалж, сарниулахыг оролдож, алхам хийж ирснийг дэд хурандаа Б.Чулуунбат тодорхой цаг хугацаа, тоо баримттайгаар илчлэн, олон нийтэд ухуулан мэдээлж байв. #100ЧухалСэдэв - #Тавантолгой (2-р хэсэг) нэвтрүүлгийн хэсгээс #ТусгаарТогтнол #ТусгайАлба #УИХ54рТойрог #Чулуунбат

0  |  0
ХУРЦ(122.201.22.53) 2018 оны 04 сарын 26

НЭГ ХУУЛЬ ЗӨРЧСӨН БОЛООД БАТЗАНДАНГ ДУУДСАН БАЙЛГҮЙ ДЭЭ, БИТГИЙ ИНГЭЖ ДАЛИЙЖ БАЙ БАТЗАНДААН

0  |  0
Зо(119.214.75.3) 2018 оны 04 сарын 26

Хурцын цолыг хураагаач хүн хэлмэгдүүлсэн гэж шагнаа биздээ.

0  |  0
хайран цол(43.228.131.229) 2018 оны 04 сарын 26

генерал цолыг нь хураах хүн чинь энэ хурц л байгаа юм даа.

0  |  0
зочин(74.82.17.40) 2018 оны 04 сарын 26

Энд шудрага юм яригдаж байгаа учир ард түмэн энэ хүнийг оролдож хэлмэгдүүлвэл нийтээрээ тэмцэнэ та харин АТГ ын гаргаж байгаа хууль бус авир болгоныг хэвлэл мэдээллэлээр ард түмэндээ сайн хүргээрэй . ДЭМЖИНЭЭ.

0  |  0
Zochin(202.9.41.218) 2018 оны 04 сарын 25

Ih l aij dee, huurhii

0  |  0
ЭРДЭНЭЧУЛУУН(202.179.31.89) 2018 оны 04 сарын 25

АРД ТҮМЭН БАТЗАНДАН ГИШҮҮНИЙ ТАЛД БАТТАЙ ЗОГСОЖ ШУДРАГА ЁСНЫ ТӨЛӨӨ ЭЦСИЙН ХҮЧЭЭ ШАВХАХ БОЛНО.ШААРДЛАГ ГАРВАЛ ЭХ ОРНЫ ӨНЦӨГ БУЛАНГААС ХҮЧЭЭ НЭГТГЭХ БОЛНО.АТГ-ЫН ДАРГЫГ НЭН ДАРУЙ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭР НЬ СОЛИХГҮЙГЭЭР МОНГОЛЫН НИЙГЭМД АХИЦ ГАРАХГҮЙ.УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД ТА АТГ-ЫГ ХАМГААЛАХАА ЗОГСОО.

0  |  0
Зочин (59.153.112.170) 2018 оны 04 сарын 25

АТГ-Элбэгдоржийн үед хүчээ сэлбэсэн газар.Баттулгын үeд бүгдийг өөрчлөх хэрэгтэй.Одоогийн АТГ бол Их хурлын даргын хурууны үзүүрээр хөдөлдөг болоод удаж байна.Ийм байдлаар авилга хээл хахуультай тэмцэж чадахгүй шүү.Элбэгдоржийн заавраар ажилладаг хүмүүс ч байгаа.

0  |  0
Nyam(172.58.44.128) 2018 оны 04 сарын 25

Bitgii buuj uguurui. Ard tumenchinii tald. Avilgachidiin nuruu buhiih tsag oirhon bn. Ed nar uhehdee uher buugaa tavij bn.

0  |  0
zochin(66.181.186.245) 2018 оны 04 сарын 25

ATG ugaasaa turiin tom darga nariin zahialgiig bieluuldeg gazar bolood udaj bn jijig darga nariig neg ih sur duuliantai bariad ajlaa hiisen dur esgeed tomchuudiig yaadagch ugui odoo hoer tom burhi barisan ene ni shou yam shig l bn daa

0  |  0
Зочин(103.212.119.228) 2018 оны 04 сарын 25

Энэ төрд сүүлийн 30 жил ажилласан хүмүүс ихэнх нь хулгай хийсэн ялгаагүй гэхдээ эхлээд бие биенээ бариад эхэлбэл сайн даа барьсан хэдийг нь ард барьж хориод тэгээд нэг цэвэршинэ дээ.

0  |  0
Zochin(139.5.218.21) 2018 оны 04 сарын 25

АТГ шантааж хийдэг газар бишүү, айлган сүрдүүлдэг, заналхийлдэг, хуучин шинэ дарга нарын захиалгаар ажилладаг, өчнөөн хэрэг шалгалаа л гэдэг үр дүн бхгүй, ийм газар монголд хэрэгтэй юу, ямар нэгэн бүлэгхүмүүсийн захилга биелүүдэг л юм бна гэж ойлгомоор

0  |  0
Zochin(14.58.108.135) 2018 оны 04 сарын 25

Hurtsiin tserguudiig ungseer ni ustgaagui tsagt huuli shuuhiin ajil uragash yavahgui ee.elbeg dorj~m.enhbold ~ hurts~enhjargal~

0  |  0
зочин(202.179.25.204) 2018 оны 04 сарын 25

элбэгдорж, энхболд сүбатболд бадамжунай, сугар нарыг даруйхан барьж хорьж шалгах хэрэгтэй, тэгээгүй цагт Монгол оронд маань Шударга ёс хэзээ ч тогтохгүй ээ

0  |  0
Zoctin(27.123.212.136) 2018 оны 04 сарын 25

Хурцыг сайн шалгах хэрэгтэй олон хүн холбоотой нууц хэрэгүүд байгаа шүү.

0  |  0
Иргэн(27.123.212.138) 2018 оны 04 сарын 25

Элбэгдорж Энхболд нараа!Төрийн алба ээлжтэй шүү.Хүчний байгуулагад хачин юмнууд шургалж,эгэл жирийн шударга хүмүүсийн дунд,гэмгүй царайлаад суугааг чинь олон түмэн мэднэ шүү.Та нарыг шалгах л болно.Төр, түмний хараанаас мултраад хаа холдох бэ.

0  |  0
Unshigch(64.119.20.193) 2018 оны 04 сарын 25

Одоо МАН АН ий бүлэглэлийн эсрэг Түмэн Олонтойгоо нийлж тэмцэх цаг ирж бна.

0  |  0
zaluu (27.123.213.2) 2018 оны 04 сарын 25

HURTS BISH BATZANDANG ATG DARGAAR TOMILCHIH YMSAN IH HOL YWNA DAA BATZANDAN IH SHUDARGA ULS TORCH HURTS GESNIIG ANDUURSAN BOLNO

0  |  0
Zochin(27.123.212.132) 2018 оны 04 сарын 25

Yu gesen ug we. Arai ch dee

0  |  0
ZALUU(27.123.213.2) 2018 оны 04 сарын 25

ATG IIN DARGAAR HURTSIIG TAWCHIH YMSAN IH SHUDARGA ULS TORCH BAIGAAM DAA

0  |  0
ARD(27.123.213.2) 2018 оны 04 сарын 25

ATG VNENDEE SHUDARGA L YM BOL TER HURTS ELBEGDORJ NARIIG BARIWCHIL ARD TVMEN NVD CHIHTEI SHV

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 04 сарын 25

ATG ajlaa shudarga hiih gej oroldoj baina uu, esvel yamar neg zaavraar baina uu gedgiig shalgah estoi,,,,ATG gazar olon hergiig shalgaj baina yr dyn baihgui l baina

0  |  0
zochin(64.119.19.128) 2018 оны 04 сарын 25

Chinii ter omoorood baigaa Tsogtbaatar chin yamar xertsgii aimshigtai xvn bilee de..? Xilceer barigdcan cetgvvlchiig 30-40 cay zeeldvvlcengvi gej oshirxoj bloknooc shono gargan xeer awaachij nvxiig ni yxuulan tolgoi deegvvr ni xii byydaj baicam nowsh de.? naad Xyrtsaac chin dytaxgvi oodgvi nowsh..

0  |  0
Зоч(139.5.219.168) 2018 оны 04 сарын 25

Тёр хууль юу л болцгоогоод байна даа

0  |  0
Top