З.Баасанням: С.Баяр эргэлт авахгүй гэдэг хүсэлтээ өөрөө гаргасан

АТГ-аас сар бүрийн 25-нд тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийдэг. Энэ дагуу ээлжит мэдээллээ өнөөдөр хийлээ.

Хуулийн хугацаанд ХОМ-ээ гаргаж бүртгүүлээгүй ОӨУБЕГ түүний харьяа орон нутгийн салбар нэгж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харьяа Шүүх эмнэлгийн шинжилгээний газар, Сүхбаатар дүүргийн зэрэг нийт 22 албан тушаалтанд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Хяналт шалгалтаар тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчилтэй 6 нэр дэвшигч тогтоогдсон байна. Зарим жишээг дурдвал:

  • Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б.Нямбаярын ажил эрхлэлтийн байдал нь "төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан" гэж заасан шаардлагыг хангахгүй байх тул холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар Завхан аймгийн Засаг даргад албан бичиг хүргүүлсэн.  
  • Сүхбаатар аймгийн Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Р.Эрдэнэцогтын  хамаарал бүхий садан төрлийн холбоотой хүн аймгийн ИТХ-ын дарга болох нь тогтоогдсон тул хуульд заасныг хэрэгжүүлж  ажиллах талаар ЗГХЭГ-т хариу мэдэгдсэн.  
  • Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Л.Уранбилэгийн  хамаарал бүхий этгээд нь мөн сумын ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байх тул хуульд заасныг хэрэгжүүлж ажиллах талаар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ИТХ-ын даргад хариу мэдэгдсэн.  

 

    

Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 50 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэжээ

Ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллүүдээс харвал албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна. Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлын дагуу ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын Тамгын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Мөнхцэцэгт хариуцлага тооцуулсан байна.

 Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 968 хүний хувийн ашиг сонирхолын мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Хяналт шалгалтаар илт ашиг сонирхлын зөрчилтэй зургаан  нэр дэвшигч тогтоогдсон байна. Дөрөвдүгээр сарын байдлаар иргэд, ААН байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 100 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэл нээж, 28 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж, 7 гомдол мэдээллийг харъяаллын дагуу  шилжүүлэн шалгажээ.

Энэ талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүү хэлэхдээ  “УИХ-ын гишүүн Л.Энхболд Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж буй Таван толгой ХК нь хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж "Эрдэнэс таван толгой" компанийн лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж,  268.3 тонн нүүрс олборлон 20 сая орчим ам.долларын хохирол учруулсан талаарх мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

-Дархан-Уул аймгийн Төрийн банкны эрх бүхий албан тушаалтнууд нэр бүхий компаниудад удаа дараагийн үйлдлээр 6.5 тэрбум төгрөгийн зээл олгож, зээлдэгчээс хамаарал бүхий этгээдээс их хэмжээний мөнгөн хөрөнгө хувьдаа шилжүүлэн авсан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

-Мөн МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь эрх бүхий албан тушаалтан нь  албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж удирдах албан хаагчийг гадаад улс руу  сургалтад явахад нь журам зөрчиж мөнгөн урамшуулал үндэслэлгүй олгосон байж болзошгүй хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар АТГ 305 хэргийг шалгаж байна

Нийт 9 холбогдогчтой 513 сая төгрөгийн хохиролтой 8 эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлэх саналтай прокуороын байгууллагад шилжүүлсэн байна. Тухайлбал,  МУБИС-ийн захирлаар ажиллаж байсан Г,  БСШУСЯ-ын Санхүү, эдийн засгийн газрын даргаар ажиллаж байсан Б нарт холбогдох хэргийг прокурорт хүргэсэн байна.

Өнөөдрийн байдлаар АТГ 305 хэргийг шалгаж байна. Үүнийг өнгөрсөн оны нэгдүгээр улиралтай харьцуулбал мөрдөн шалгах ажлын ачаалал дөрөв дахин нэмэгдсэн" гэлээ.

"Тус хэвлэлийн бага хурлаар ямар нэгэн эрүүгийн хэрэг, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөхгүй. Асуултыг бичгээр авч вэб сайтаар албан ёсоор мэдээлэл өгнө" гэв.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

М.Энх60лд [ 202.21.106.134 ]      |     4-р сарын 25 -нд, 15:27 минутанд

Гарчиг нь юу гэнэ вэ? С.Баярын тухай нэг ч үг алга.

Би [ 27.123.212.142 ]      |     4-р сарын 25 -нд, 09:46 минутанд

Хом өгөөгүй бол өчиггүй халах хуультай, хууль хэрэгжүүлэгч нар өөрсдөө атг

Иргэн [ 103.14.36.6 ]      |     4-р сарын 25 -нд, 07:58 минутанд

ХХААЯ-ны болон Байгаль орчны яамны газрын дарга нар ,МХЕГ-ын Аззаяа нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон уу. Авилга авсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тодорхой болчихсон эзэнтэй гэрчилчихээд байхад ......... арай ч ийм байж болохгүй дээ. Шинээр АТГ-ын дарга кэнэ мэт төрийнхулгайч нарыг шийдэж байж энэ АТГ шудрага ажилладаг,шуурхайгаа харуулах л юм байна л даа

zochin [ 64.119.19.128 ]      |     4-р сарын 25 -нд, 07:16 минутанд

Baacan awgai oir oirxon xel am xiicenii xvchind ATG owoo ajilaa xiimeer aydaad bny da..bolj bolj

Go to top of page