Пивоор үсээ угаах дараалал

Таны үс салаалж, өнгөө алдаад байвал пивоор угаахыг зөвлөж байна. Шар айраг нь үсэнд  тэжээл өгч намирсан зөөлөн болгодог аж.  Ингээд үсээ шар айргаар хэрхэн арчлах дарааллыг хүргэе.

Алхам №1

Хамгийн гол нь пиво тань бүлээн бас шинэ байх ёстой.

Алхам №2

 

250 грамм пиво дээр нэг халбага зөгийн бал болон бага зэргийг сүү хийгээд сайтар хутгаарай.

Алхам №3


Пивоор үсээ угаахаасаа өмнө үсээ шампуниар угаах хэрэгтэй. Ингээд дараа нь нойтон үсэн дээрээ пивоо хийнэ.

Алхам №4

Үсээ 4-5 минут массажилж угаасныхаа дараа тусгай зориулалтын торон малгай өмсөх шаардлагатай.
Алхам №5
30 минутын дараа малгайгаа авч, үсээ бүлээн усаар угаана. Дараа нь таны үс гайхалтай зөөлөрч, эрүүлжсэн байх болно.


Д.Түвшин

 


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page