Үс засуулбал эрхтэн хурц болно

2018 оны 04 сарын 26

Хаврын адаг Улаан луу сар Долоон улаан мэнгэтэй Шар хулгана өдөр

  • Аргын тооллын: 2018.4.26, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 11
  • Наран ургах шингэх: 05.44-19.57
  • Үс засуулбал: Эрхтэн хурц болно
  • Барилдлага: Хотол чуулган
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр санасан хэрэг түргэн бүтнэ. Бүтээл үйлдэх, тус чухалчлах, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэх, хэл ам дарах, башир, хатуу, түргэн үйлнээ сайн сүм. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top