Ерөнхийлөгч Тод манлай уяач Д.Дагвадорж, Алдарт уяач П.Сэргэлэн нарын цолыг хураана

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 26

Дүнжингарав уралдааныг Засгийн газрын тогтоолгүйгээр, хууль зөрчиж зохион байгуулсан Монголын Морин спорт уяачдын холбооны зарим удирдлагын  цолыг Ерөнхийлөгч хураах зарлиг гаргахаар болжээ. ММСУХ-ны Уяачдын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Тод манлай уяач Д.Дагвадорж, нарийн бичгийн дарга  Алдарт уяач П.Сэргэлэн нарын цолыг хураах ажээ.

Дүнжингарав уралдааны соёолон насны морьдын уралдаан шөнө болж олон хүүхэд мориноос унаж, бэртсэн. Энэ уралдааныг зохион байгуулсан удирдлагуудад иргэд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Уралдааны талаар П.Сэргэлэн “Зөвшөөрөлгүй жижиг уралдаануудын үеэр  унаач хүүхэд гэмтэх, мориноос унах тохиолдол гардаг. ММСУХ-ноос энэ байдалтай сүүлийн 8-9 жилд тэмцэж зөрчил гаргахгүйн төлөө явж ирсэн. Саяын Дүнжингаравын соёолон насны морины уралдаан эхлэхийн өмнө  зохион байгуулагчдын зүгээс уралдааныг зогсоох тухай санал гаргасан. Олон газраас ирсэн уяачид байсан учраас морио уралдуулах хүсэлт гаргасан. Соёолон насны морины уралдаан 18.40 минутад барианд орсон. Энэ хаврын нар их эрт доошоо орж байна” гэсэн тайлбар хийж байсан юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.93.88) 2018 оны 04 сарын 30

Uls turjij bie bienee uzen yadaj ulamjlal es zanshlalaa ustgahiin ehlel bolj bna daa Nuguu shazuur zuusan Enhbold tuluv tushin Enhbold nariig harithuulaad hardaa!!!

0  |  0
Иргэн(27.123.212.143) 2018 оны 04 сарын 26

баячуулын зугааг бүрмөсөн болиосой.үүний нийгэмд хэрэгтэй нь юу байна.хэдэн луйварчин баячуул биё биёнээсээ илүү гарч ард түмнээр тохуу шоо хийж доромжилж байна.өөрсдөа мориндооч мордож чадахгүй хүүхэд адгуусаар тоглоод ямарч ухамсар байхгүй.өөрсдийн хүүхдээр унуулахгүй ядарсан ард түмний хүүхдийг тахир дутуу болгож байна.

0  |  0
ERKA(66.181.190.42) 2018 оны 04 сарын 26

deeresni ONON DABAAHUU METIIN MORI ANH TAMLAJ IRSEN BALAI NOBSHNUUDIIN TSOLIIG BAS HURAAGAACH ENE HOER BALAI DOTORNO YBJIL BAIGAA OOROSDIIGOO MUNDAG UYACH GEJ HUTSNA TARIA TARINA HUCHTEI EM OGCH ANH MAL TAMALSAN NOBSHNUUD SHUU YAJ OLON TURUU ABAH BE YAJ NEREE GARGAH BE GEJ HAMAG MUU BUGDIIG ENE HOER NEESEN SHUU DEEREESNI MASH MUUHAI UM BNA ASRAMJIIN GAZARIIN HUUHEDUUDEER MORIO UNUULJ BAISAN HUUHEDUUDED EM UULGEJ OSOLTIINI ZOGSOODOG GESEN SHUU ESTOI MUUHAI HUMUUS

0  |  0
Шоу(202.179.27.240) 2018 оны 04 сарын 26

Энэ шийдвэрийг дэмжиж байна.Гэхдээ Хурц Энхбаатар Баатар Генералууд гээд үргэлжлэхгүй бол энэ нь үнэндээ Монголын төлөө биш,өөрийн өчүүхэн нэр төрийн төлөө шоуг өшөө авалттай хавсарч байна гэж дүгнэхэд зөв болно.

0  |  0
зочин(202.179.25.204) 2018 оны 04 сарын 26

зөв шийдвэр гаргажээ

0  |  0
Зочин(103.57.95.81) 2018 оны 04 сарын 26

Энхболдын шээс уяачийн холбоо хариуцаж байдаг энхболдын хүүхэдэд хариуцлага ноогдуулж энхболдыг төрөөс зайлуулах ёстой хүүхдүүдийн амь насаар наадсан ялтангууд төрд төрийн ажил албанд байх ёсгүй тахир дутуу хүүхэд ихдэж байгаан энхболд лалараас л болсон зайлуул 60н тэрбумийн ялтан мафийн бүлэглэлийн бандааш намын их хурал ийн дарга ухаантай ялтан энхболд!

0  |  0
lk(202.131.225.196) 2018 оны 04 сарын 26

ene odoo yun soliorol ve.uuriinh ni sportiin tsoliig ni huraa

0  |  0
Top