Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх эсэхийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 26

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.
Түүнчлэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх аж.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.112.137) 2018 оны 04 сарын 26

Манай улс төрчид эргүү ,мунхаг Баттулгын үгийг дагахгүй байлгүй дээ. Баттулга боловсролгүй ,бүдүүлэг муйхар нэгэн . Тэр эргүү ядаж хэдэн хүүхдээ бүрэн цэцэрлэгт хамруулчихаад,3,4 ээлжийн сургуулиа нэг ээлж болгочихоод, Хэдэн хүүхдүүддээ ганц удаа хүн шиг хоол өгдөг болчихоод, цөөн хэдэн золбин хүүхдээ орох оронтой болгочихоод хэдхэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хүн шиг харж хандаад, яах аргагүй төрийн туслалцаа шаардлагатай хүүхэд гэр бүлүүдээ олж олигтойхон туслачихаад дараа нь илүүдээ гарсан хэдэн төгрөг байдаг бол тараах ухаан байхгүй байж болно. Бусад нь ядаж мэдэх байлгүй дээ.

0  |  0
Top