Харамсалтай: Нярай хүүхдийн ойролцоо автобус сигналдсанаас болж цус харважээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 26

Нярай хүүхдийн ойролцоо автобус сигналдсанаас болж цус харвасан тохиолдол гарчээ... Тун харамсалтай хэрэг.

Хэн нэгэн хүний хариуцлаггүй, хайнга, амиа бодсон, арчаагүй байдлын улмаас өлгийтэй жаахан үр өнөөдөр өвчинд нэрвэгдчихээд байна. Бодохоос л өр өвдмөөр. Үнэндээ энэ бүхэн бол өнөөгийн нийгмийн, нийслэл хотын жолооч нарын үнэн төрх. Дуртай үедээ дуут дохиогоо чарлуулж явдаг дураараа дургигч, бүдүүлэг жолооч нарын байгаа царай нь. Өөрөө л болж байвал өрөөл бусдын ая тух, амгалан тайван байдал алдагдах нь хамаагүй гэж бодох амиа бодсон жолооч нарын арчаагүй зан. Ийм жолооч нарт дуут дохиог ямар үед хэрэглэх ёстой вэ гэдэг мэдлэг байхгүй бөгөөд гагцхүү хувиа бодсон зангийнхаа илэрхийлэл болгож, энд тэндгүй сигналаа орилуулна.

Юм л бол дуут дохиогоо чарлуулдаг жолооч нарыг сэтгэлзүйчид   "Энэ бол хувиа хичээсэн зангийн маш тод жишээ юм" гэсэн байдаг. Уг нь дуут дохиог зөв хэрэглэвэл болзошгүй эрсдэлээс  бусдыг хамгаалах шидтэй ч, буруу газар ашигласнаар өрөөлийн дургүйг хүргэхээс эхлээд эрүүл мэндэд нь эрсдэл дагуулахыг үгүйсгэхгүй. Үүнийг гэрчлэх маш том жишээ бол дээр өгүүлсэн нярай хүүхэд цус харвасан тохиолдол юм. 

Дуут дохиог буруу хэрэглэдэг тохиолдлууд

Холбоотой Зураг

1. Дуут дохио хангинуулах зуршил

Дуут дохиотой холбоотойгоор хамгийн түгээмэл яригдаж үйлдэгдэж хамгийн их асуудал үүсгэдэг зүйл нь шаардлагагүй үед машиныхаа дуут дохиог хангинуулах “Зуршил” билээ. Улаан гэрлэн дохион дээр зогсож байгаад ногоон гэрэл асав уу үгүй юү нэг хором ч болоогүй байхад арын машинаас дуут дохиогоо жаахан ч биш, бүр “Дииййд” гэж заналтайгаар, удаан хангинуулах нь үнэхээр бүдүүлэг. Энэ үзэгдэл гэрлэн дохион дээр дараалан зогсож буй олон машинаас ажиглагддаг нь харамсалтай. Угтаа бол өмнө нь зогсож байсан машин ч гэсэн аль болох хурдан хөдлөхийг хичээх учраас хэдхэн хором хүлээхэд л хангалттай баймаар.

2. Дуут дохиогоор хэл амаа ололцох

Дуут дохиог буруу үед ашиглахтай холбоотой өөр нэг жишээ бол гар утсаараа залгаж болох байтал III, IV давхарт амьдардаг хэн нэгнийг машинаасаа буугаад гэрт нь орж дуудахаас төвөгшөөн, үүдэнд нь дуут дохиогоо хангинуулан бусдад саад болох явдал түгээмэл. Ялангуяа, шөнө дунд ийм үйлдэл гаргах нь хүй нэгдлийн үеийн хүмүүсийн мэдээлэл солилцох арга барилаас өнөө үе хүртэл уламжлагдан ирсэн зан үйл гэлтэй. Энэ нь хувиа хичээсэн, бүдүүлэг зангаас гадна үнэхээр бодлогогүй үйлдэл юм. 

3. Ятгасан дуут дохио

Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн хөдөлгөөнд оролцож яваа бусад жолоочийг замын хөдөлгөөний дүрэм зөрчүүлэхийн тулд өгөх дуут дохио. Жишээлбэл, шөнийн цагаар улаан гэрлэн дохион дээр зогсох өмнөх машиныхаа жолоочид: Яваач дээ, машин байхгүй байхад юундаа зогсоод байгаа юм бэ?” гэсэн утгатай дуут дохиог завсаргүй өгөх.

4. Явган хүний эсрэг дуут дохио

Зам хөндлөн гарч буй, эсвэл гарахаар зэхэх явган зорчигчид зам тавьж өгөхгүйгээ илэрхийлсэн дуут дохиог ингэж нэрлэнэ. Үүнтэй адилхан явган зорчигчдод зам тавьж өгсөн бусад машинд дургүйцлээ илэрхийлж, дуут дохиогоо хангинуулдаг жолооч нар ч бий.

5. Тэвчээргүйн дуут дохио

Улаан гэрэл унтрах мөчид буюу ногоон гэрэл асахын завдалгүй: “Яв л даа. Улаан гэрэл унтарчихлаа” гэсэн утгаар дуут дохиогоо хангинуулах. Итгэхэд бэрх хэдий ч зарим нэг жолооч өмнө нь машин байхгүй байхад ч өөрийн мэдэлгүй дуут дохио өгөх тохиолдол ажиглагддаг байна.  Ихэвчлэн такси, бага оврын автобус гэх мэтийн нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар энэ төрөлд хамаарагдана.

Чадваргүй хүмүүс дуут дохиогоо дуугаргадаг

“Ил тод, нээлттэй биш, өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх чадваргүй хүмүүс бусдын анхаарлыг татаж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд машиныхаа дуут дохиог ашиглах тохиолдол элбэг” гэж ажиглагчид үздэг. Ийм “шалтгаантай” хүмүүс машиныхаа дуут дохиог чанга чанга хангинуулдаг болохыг судлаачид тогтоожээ.

Ийм хүмүүс дэлхий ертөнц дээр оршиж, ямар нэг зүйлийг эзэмшин буйгаа мэдрэх, бусдад мэдэгдэж харуулах зорилгоор шаардлагагүй үед дуут дохиогоо хангинуулах шалтгаан болдог байх магадлалтайг ч мэргэжилтнүүд хэлж байгаа юм.  Дуут дохиогоо хашгируулахыг зуршил болгосон хүмүүс ойр хавьд нь хөгшин настай, өвчин зовлонтой хүмүүс амарч, нялх үрс амгалан нойрсож, эсвэл сургуулийн сурагч маргаашийн шалгалтдаа бэлдээд анхаарлаа төвлөрүүлж суугаа тухай боддоггүй болоод л тийм үйлдэл хийдэг байх нь. Хамгийн хөгийн нь өөрсдөө шаардлагагүй үед юу ч бодож үзэлгүй машиныхаа дуут дохиог хангинуулж, бусдын амар амгаланг алдагдуулдаг энэ мэт хүмүүс өөрт нь ийм явдал тохиолдох үед маш их уцаарлаж, гомдоллодог нь ажиглагдсан байна Энэ бол хувиа хичээсэн зангийн маш тод илрэл гэхээс өөр юу гэх билээ. Ийм арчаагүй зантай жолооч нарын байнга дуугаргадаг өндөр давтамжтай дуут дохио хүн амын дунд зүрх судас, тархи, мэдрэлийн өвчлөл үүсгэхэд маш их үүрэг гүйцэтгэж байна.

Дуут дохиог дураараа хангинуулах нь хуулиар хориотой

Замын цагдаа торгуультай зурган илэрцүүд

Дуут дохиог дураараа хангинуулах нь хуулиар хориотой гэдгийг жолооч та мэдэх үү. Хориотойгоор барахгүй торгуультай, шийтгэлтэй. Замын цагдаагийнхан үүнд дорвитой шалгалт хийдэггүй, арга хэмжээ авдаггүйгээс уураа гаргаж сигналдаад байвал торгуулна гэдгээ жолооч нар төдийлөн мэддэггүй.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд Тусгай дуут дохиог хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэдэг; шуурхай ажлын болон төрийн үйлчилгээний тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэл хэрэглэнэ гээд заачихсан байдаг. Мөн энгийн иргэдийн хэрэглэдэг дуут дохиог хэрхэн хэрэглэх талаар тодорхой заасан.

Зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд, суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор дуут дохио хэрэглэнэ. Үүнээс бусад тохиолдолд дуут дохио хэрэглэвэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэмээн үзэн 5-25 мянган төгрөгөөр торгох хуультай. Тэгэхээр хот суурин доторх замд учир утгагүй сигналдаад байдаг нөхдүүд бүгд торгуулах учиртай.

 

Замын цагдаагийнхан ч хуульд заасан дүрмээ баримталж, арга хэмжээ авч эхлэх цаг болжээ. Тэгэхгүй бол тэвчээргүй, бүдүүлэг жолооч нарын балгаас болж өлгийтэй бяцхан хүүхэд хүртэл өвчтэй болж байна. Энэ бол ганцхан жишээ...

 

 С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дугар(66.181.189.16) 2018 оны 04 сарын 27

Ард иргэд ч дуут дохионы эсрэг үгээ хэлж тэмцмээр байгаа юм. Хөөрхий нялх хүүхэд хэцүү байдалд орчихжээ. Хүнийг хайрлах сэтгэлгүй зарим жолооч нарыг жолооны эрхийг бүрмөсөн хасах хүртэл шийтгэл оногдуулах хэрэгтэй шүү!

0  |  0
Солоо(66.181.189.16) 2018 оны 04 сарын 27

Том, бага аль ч маркийн машины жолооч нар ихэвчлэн хувиа хичээсэн, бүдүүлэг байдал гаргаж дуут дохиог байнга маш чанга дуугаргадаг нь яавч эрүүл биш үзэгдэл болчихсон. Замын цагдаа нар үүнийг нь тоодоггүй, арга хэмжээ ч авдаггүй шүү дээ. Үүнтэй тууштай тэмцмээр болчихоод байгаа шүү!!! Замын цагдаагийнхан хуулиа хэрэгжүүлээд энэ соёлгүй, тэнэг жолооч нартай байнга тэмцээд зохих арга хэмжээг аваад байвал энэ аюул бүрмөсөн арилах ёстой.

0  |  0
zochin(202.21.106.148) 2018 оны 04 сарын 26

autobus ihevchlen horiotoi bdag hiin signal tavisan bdag. ene autobus hiin signal darsanii ulmaas harvasan gej sonsson yum bna

0  |  0
daagii(103.229.121.144) 2018 оны 04 сарын 26

signal erguu malnuudiin huvid yav gesen dohio bolohoos ayul gesen ug bish,iimd tsagdaa uuntei hatuu temtseh heregtei.tayagtai uvgunii hajuud duut dohio ugsun uvgun tayagaaraa mashinii nuurnii shiliig tsuurtal tsohison yavdal garsan ene tom surgamj

0  |  0
Роо(103.212.117.160) 2018 оны 04 сарын 26

За даа ихэнхи монгол жолооч дохио дуугарга овчтэй байдаг. Монгол хун байх нь гутамшигтай

0  |  0
Мажиг(62.4.146.41) 2018 оны 04 сарын 26

Дэмжиж байна.

0  |  0
zochin(119.40.102.5) 2018 оны 04 сарын 26

erguu mal tsarailsan orkuudiig bj yadtal torgooch, uhej bsan malnuudtai bi udur bur l heruul hiij bn, zuv zugeer bhad l signaldahyum, yasan setgehui geheere iimbdag bnaa, malnuudiig hashirtal n sain ,undur torguuli tavih heregtei

0  |  0
Иргэн(112.72.11.101) 2018 оны 04 сарын 26

Замын хөдөлгөөний дүрмэнд уг нь тодорхой заасан байгаа дуут дохиог хэрэглэх талаар .Одоо харин дуут дохио буруу хэргэлж байгаа жолооч нарт зөрчлийн арга хэмжээ сайн авч 1-2сарын арга хэмжээ зохиох хэрэгтэй байна.

0  |  0
Иргэн(112.72.11.101) 2018 оны 04 сарын 26

Замын хөдөлгөөний дүрмэнд уг нь тодорхой заасан байгаа дуут дохиог хэрэглэх талаар .Одоо харин дуут дохио буруу хэргэлж байгаа жолооч нарт зөрчлийн арга хэмжээ сайн авч 1-2сарын арга хэмжээ зохиох хэрэгтэй байна.

0  |  0
хог шаарнууд(66.181.189.238) 2018 оны 04 сарын 26

эргүү малнуудыг шоронд хий!

0  |  0
Ганаа(43.242.243.109) 2018 оны 04 сарын 26

Балиар автобуснуудын сигнал ариа дэндүү шд, тэдэнд тийн хэт тод, бүдүүн сигнал тавьж, дандаа орилуулж явахыг шаарддаг юм уу? Бас автобус ч гэлтгүй дуут дохионыхоо стандарт, хэрэглэх газар, нөхцөлд хяналт тавьж баймаар юм.

0  |  0
Зочин(43.242.242.39) 2018 оны 04 сарын 26

тэр хийн сигналаа цэгцлээч ээ, зад хураах хэрэгтэй штээ!

0  |  0
Album(103.57.93.199) 2018 оны 04 сарын 26

Үнэн юм уу, аймар юм бэ

0  |  0
Top