Азийн түншлэлийн хуралдаан амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран зохион байгуулсан “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. 

Хуралдаанд 19 улс, 20 гаруй олон улсын байгууллагаас нийт 140 орчим төлөөлөгч оролцон, Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Азийн сайд нарын бага хурлаар баталсан “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг, амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагналаа.

Мөн оролцогч улс орнуудын бүс нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлт, шинэчлэлт, туршлагын талаар мэдээлэл солилцов. 

Түүнчлэн  ирэх 7-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Азийн сайд нарын II бага хурлаас батлагдан гарах баримт бичгүүд болох “Улаанбаатарын тунхаглал“, “Азийн бүсийн 2019-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний талаар хэлэлцэж, бага хурлын хөтөлбөрийг эцэслэн баталгаажуулсан юм.

 

 

  

“Азийн түншлэлийн хуралдаан нь “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал”-ын сүүлийн бэлтгэл хуралдаан болж байгаа хэдий ч бага хурлын ач холбогдлыг нэмэгдүүлэх, хуралдааныг үр дүнтэй, амжилттай зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page