Ц.Нямдорж: Надад сэтгүүлчийг тагнуулах байтугай сэтгүүлчийн тухай хатуу үг хэлсэн удаа байхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 26


 Хууль зүй дотоод хэргийн сайд үүрэг өгч, есөн сэтгүүлч болон тэдний гэр бүлийн 30 хүнийг тагнаж чагнасан гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар  Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа.  

-Таныг цагдаагийнханд тушаал өгч есөн сэтгүүлч,тэдний ар гэрийнх нь тушаал өгч тагнаж, чагнуулсан гэх юм. Энэ үнэн үү?

-Худлаа юманд тэр болгон тайлбар өгөөд байлтай биш. Мэдэхгүй юм. Бичсэн сэтгүүлчээсээ асуу. Би сэтгүүлчийг тагнаж чагна гэсэн үүрэг хэнд ч өгөөгүй. Худлаа мэдээлэл тарааж байхгүй юу.

-Ийм ноцтой мэдээллийг зохиомлоор тараана гэж байх уу. Хэн тараасан гэж үзэж байна вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан нөхөд, С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж байнга л тийм юм хийж байгаа. Энэ мэдээг би харсан. Есөн сэтгүүлчийг тагнаж, чагнуулсан. Тэр байтугай нэг сэтгүүлчийн машины дугуй руу буудуулж, айлган сүрдүүлсэн гэнэ. Мөнхтөр гэдэг өмгөөлөгчийг тагнуулын нууц ажилтан байсан гэж мэдэгдсэн л гэнэ. Ийм л худлаа зүйлүүд биччихсэн байна. 27 жилийн хугацаанд би сэтгүүлчийн тухай хатуу үг хэлж үзээгүй хүн шүү. 

Та нар намайг тагнаж байсан болохоос би сэтгүүлчдийг тагнаж, гомдол гаргаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй шүү. Энэ бол зориудаар зохион байгуулж байгаа улс төрийн ажиллагаа. Ер нь, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой том луйвар, хаалттай шүүх хурлын цаана байгаа элдэв гаж үзэгдлийн тухай ярьсан хүн бүрийг дарамталж байна. Уржигдар Л.Болдыг байцаасан, өчигдөр Ж.Батзанданг байцаасан. Өнөөдөр миний тухай худлаа мэдээллээ цацаж эхэллээ. Мөнхтөр гэдэг өмгөөлөгч өчигдөр надтай анх удаа уулзсан. Гадуур тийм яриа яваад байна гэж.

-УИХ дахь АН-ын бүлгээс таныг огцруулах шаардлагыг тавьсан. Хэр бодитой үндэслэл вэ?

-Миний  түрээсийн байрны асуудлыг ярьсаар байгаад би залхаж  байна. ш дээ. Бүх үнэнээ хэлээд л АТГ-т ийм байранд амьдарч байгаа гэдгээ мэдүүлээд арван жил боллоо. Өөр оролдох зүйл байхгүй болохоор үүнийг л байнга сөхдөг юм. Жаст, Алтангийн хоорондын элдэв наймаа надад огт падгүй асуудал. Би Монголын бүх толгой бизнесменүүдийг танина. Б.Чойжилсүрэнг ч танина. Зориуд ийм мэдээлэл тараагаад байгаа. Гэхдээ их сонин байдлаар хийж байгаа. Иргэний гомдлоор Ж.Батзандантай холбоотой хэрэг шүүхээр шийдвэрлэгдлээ. Яг тэр өдөр намайг хоргоох ажиллагаа хийгдсэн  Сэтгэл санаагаар дарамталж, дайрсаар байгаад унагах том юм явж байгаа. С.Зоригийг амьд байхад ийм зүйл өдөр,шөнөгүй явагдсаар байгаад тэр хүн дууссан. О.Дашбалбарыг ч яг л ингэж байсан. Зэнээг ч ялгаагүй. Төрийн төлөө зоригтой үг хэлчихдэг хүмүүсээ иймэрхүү маягаар л дайрч байсан. Одоо ээлж нь над дээр ирчхээд байна.  

-Энэ бүхний эсрэг хуулийн байгууллагад хандах уу?

-Би сэтгүүлчидтэй зууралдахгүй ээ. Харин ийм бусармаг зүйл хийгээд байгаа цаад эзэдтэй нь хуулийн хүрээнд ярина.

-Ерөнхийлөгч бас таныг огцруулах байр суурьтай байгаа гэсэн мэдээлэл гараад байна?

-АН-ын тавьж байгаа саналыг Ерөнхийлөгчийн санал гэж би ойлгохгүй байгаа. Ажил авснаасаа хойш би Ерөнхийлөгчтэй хоёр удаа л уулзсан.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.180.214) 2018 оны 04 сарын 27

-АН-ын тавьж байгаа саналыг Ерөнхийлөгчийн санал гэж би ойлгохгүй байгаа. Ажил авснаасаа хойш би Ерөнхийлөгчтэй хоёр л удаа уулзсан. Харин Ерөнхийлөгчид очиж худлаа хэлээд, бидний дунд хар муур гүйлгээд байгааг үгүйсгэхгүй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах гэрээнд Ч.Сайханбилэг, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоёр гарын үсэг зурсан. Гэтэл одоо Д.Эрдэнэбат намайг огцруулах юм гэнэ.

0  |  0
z(66.181.180.214) 2018 оны 04 сарын 27

Надад хэлж амжаагүй үг байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ийш тийш болгох ажиллагаанд Б.Хурц оролцсон шүү. Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү нь Б. Хурц. Ийм оролцоотой, ийм учиртай юм. “Эрдэнэт”-ийн асуудлаар шийдвэр гаргахаас урьтаж тэд нар ийм мэдээлэл хийж байгаа юм байна л даа

0  |  0
zochin(66.181.180.214) 2018 оны 04 сарын 27

Ц.Нямдорж: Б.Хурц бол Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн хуурай дүү -Б.Хурц хэвлэлийн хурал хийсэн гэж сонссон. Зул бөхөхийнхөө өмнө бадамлаж асдаг. Тэр л болж байгаа болов уу. Би УИХ-д байр сууриа хэлсэн. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Тэрээр Д. Энхбатыг Европын орнуудаар дамжуулан авчирч хэлмэгдүүлсэн улс төрийн тагнуулч. Б. Хурц албан тушаалаасаа Солигдохоо мэдчихээд тэгж байна. Энэ асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Нэг цагийн дотор амжиж энэ асуудлыг шийднэ. Надад хэлж амжаагүй үг байгаа. “Эрдэнэт”-ийн 49 хувийг

0  |  0
зочин(66.160.188.52) 2018 оны 04 сарын 27

Төрийн хар хүн хугарашгүй ноён нуруу энэ хүнийг Монголын ард түмэн сайн мэднээ. Хулгайчид гишгэх газар үгүй зул бөхөхөөсөө өмнө бадамлаж байна. Т а шантарч болохгүй шүү ардууд дэмжинээ .АМЖИЛТ

0  |  0
Enhee ak (174.236.143.85) 2018 оны 04 сарын 26

Elbegiin hohoinuud ih uurtai baigaa Ug Elbegiin holiig gozolzuulah yumsan

0  |  0
байгалмаа(103.57.94.211) 2018 оны 04 сарын 26

Нямдоржоо хэлж буй үг, хийж буй үйлдэлийг чинь олон түмэн харж байгаа. Сэтгүүлчидэд хатуу үг хэлдэггүй гэнэ. Мөнхбаясгалан,25-ын сэтгүүлч нар түрээсгүй байрных чинь талаар асуухад яаж байсанаа эргэж нэг харчихаад ингэж хуцаарай.

0  |  0
ЗОЧИН(103.212.117.197) 2018 оны 04 сарын 26

Та нар намайг тагнаж байсан болохоос би сэтгүүлчдийг тагнаж, гомдол гаргаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй шүү. Энэ бол зориудаар зохион байгуулж байгаа улс төрийн ажиллагаа. Ер нь, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой том луйвар, хаалттай шүүх хурлын цаана байгаа элдэв гаж үзэгдлийн тухай ярьсан хүн бүрийг дарамталж байна.

0  |  0
ЗОЧИН(103.212.117.197) 2018 оны 04 сарын 26

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авсан нөхөд, С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж байнга л тийм юм хийж байгаа.

0  |  0
ЗОЧИН(103.212.117.197) 2018 оны 04 сарын 26

-Худлаа юманд тэр болгон тайлбар өгөөд байлтай биш. Мэдэхгүй юм. Бичсэн сэтгүүлчээсээ асуу. Би сэтгүүлчийг тагнаж чагна гэсэн үүрэг хэнд ч өгөөгүй. Худлаа мэдээлэл тарааж байхгүй юу.

0  |  0
ЗОЧИН(103.212.117.197) 2018 оны 04 сарын 26

удлаа юманд тэр болгон тайлбар өгөөд байлтай биш. Мэдэхгүй юм. Бичсэн сэтгүүлчээсээ асуу. Би сэтгүүлчийг тагнаж чагна гэсэн үүрэг хэнд ч өгөөгүй. Худлаа мэдээлэл тарааж байхгүй юу.

0  |  0
ZOCHIN(103.212.117.197) 2018 оны 04 сарын 26

7. 2016 ОНЫ УИХ, АЙМАГ НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН СОНГУУЛЬД МАН ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАХАД ЭНЭ АСУУДАЛ ЧУХАЛ НӨЛӨӨЛСӨН. 8. МАН-ЫН УИХ-ЫН ГИШҮҮД ЭРИЙН САЙНДАА СОНГОГДСОН МЭТ АСУУДАЛД ХАНДАХАА БОЛЬ. 9. 2016.06.28 ӨДӨР МАН ”ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ХУЙВАЛДААНЫГ ИЛЧИЛЖ ЗАСНА ГЭЖ МЭДЭГДЭЛ ХИЙСЭН НАМ ШҮҮ 10. БИ УИХ-ЫН ГИШҮҮД, САЙД НАРТАЙ АЮУЛТАЙ МУУДАЛЦАЖ БАЙНА. НУУХ ЮМ БАЙХГҮЙ. ТУЙЛЫН ХҮНД БАЙНА. 2016-10-02

0  |  0
ZOCHIN(103.212.117.197) 2018 оны 04 сарын 26

НЭР БҮХИЙ 2 САЙД ҮҮНИЙГ ХАМГААЛЖ ЭХЭЛЛЭЭ 4. ”ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН 49%-ИЙГ ОХУ-ЫН ТАЛ ХУДАЛДАХДАА МОНГОЛ-ОРОСЫН НӨЛӨӨ БҮХИЙ ХҮМҮҮСЭЭР ДАМЖСАН 5. ”ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ ХУДАЛДААЛСАН БАНКНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ ШАЛГАХ ЁСТОЙ 6. ”ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭР 100% МОНГОЛЫН ТӨРИЙНХ БОЛОХ ЁСТОЙ 7.

0  |  0
ZOCHIN(103.212.117.197) 2018 оны 04 сарын 26

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ДЭД САЙДААР 15 ЖИЛ АЖИЛЛАСАН, МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНЭЭР 20 ГАРУЙ ЖИЛ АЖИЛЛАЖ БУЙ УИХ-ЫН ДЭД ДАРГА Ц.НЯМДОРЖ ”ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ХУВЬЧЛАЛЫН АСУУДЛААР УЛСТӨРИЙН НОЦТОЙ БАЙР СУУРЬ ИЛЭРХИЙЛЛЭЭ. БИ ”ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ТӨЛӨӨ БҮГДТЭЙ ТУЛАЛДАНА ГЭДЭГ ТҮҮНИЙ БАЙР СУУРЬ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ САНААЧЛАГА ХҮЧТЭЙ БУЙГ БАТАЛЛАА. 1. ТӨРИЙН 3-Н ӨНДӨРЛӨГ, СӨРӨГ ХҮЧИН ОРОЛЦСОН ЭНЭ ХУЙВАЛДААНЫ ЭСРЭГ БИ ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ЯВНА 2. 2016 ОНЫ СОНГУУЛИЙН ДҮНГЭЭР БАЙГУУЛАГДСАН ЗАСГИЙН ГАЗАР ХӨДЛӨХГҮЙ БАЙГАА ТУЛ БИ ИЛ ГАРЛАА 3. Ж.ЭРДЭНЭБАТЫН ЗАСГИЙН ГАЗРЫН НЭР БҮХИЙ 2 САЙД ҮҮНИЙГ Х

0  |  0
ГАНБОЛД(112.72.11.109) 2018 оны 04 сарын 26

НЯМДОРЖ САЙДЫН ХЭЛЖ БГАА ҮНЭН МАФИУД УНАХЫН ӨМНӨ СУМАА ТАВЬЖ БГАА НЬ ЭНЭ МОНГОЛ ТӨРИИН ХАТ СУУСАН ШУДРАГА ХУГАРАХГҮЙ НОЁН НУРУУ ЭНЭ НЯМДОРЖ ГУАЙ Л БНА АРД ТҮМЭН ТАНД Л ИТГЭЖ БГАА ШҮҮ

0  |  0
Top