Солонгосын виз гаргана гэж иргэдийг 100 сая төгрөгөөр хохироожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 26

Хуурамч байгууллагын  нэр үүсгэн  иргэдийг БНСУ-д гурван жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулна гэсэн бүлэг этгээдийг цагдаагийнхан илрүүлжээ. Нэр бүхий гурван этгээдийг Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Одоогоор 40 орчим иргэнийг залилсан болохыг тогтоосон аж. Тэд иргэдэд 100 сая орчим төгрөгийн хохирол учруулжээ. “Найдвартай виз гаргана” гэсэн зарын дагуу иргэд хандаж хохирдог байна. Залилан хийгдчийн арга улам нарийсч гадаадад  суугаа Элчин сайдын яам, Консулын газар, Төлөөлөгчийн газрын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг дууриалгах, бичиг баримт, гадаад иргэний нэрийг ашиглах болжээ. Залилуулсан иргэд цагдаад хандахгүй хугацаа алддаг нь хэргийг илрүүлэх хүндрэл учруулдаг байна. Жил бүрийн дөрөв, тав, зургадугаар сард гадаад виз гаргах, ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн дипломыг хуурамчаар үйлдэх хэрэг өсдөг  ажээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.14.216) 2018 оны 04 сарын 26

заль луулсан тэнэгүүдийн хохино цагдаа албаныхан хичнээн анхааруулсан билээ

0  |  0
Top