Ерөнхийлөгчийн “ач”-аар намтартаа “АТГ-ын даргад нэр дэвшсэн” гэж олон хүн бичнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 26

Ерөнхийлөгч Х.Баттулга дөрвөн генералын цолыг хурааж олныг гайхшруулж үргэлжлүүлэн АТГ-ын даргыг олон нийтийн санал асуулгаар тодруулна гэж алмайрууллаа. АТГ-ын даргад нэр дэвшигчийг санал болгох эрх Ерөнхийлөгчид бий. Авлигын эсрэг хуулиар Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусахаар байна. ХаринТөрийн албаны тухай хуулиар бол нөхөн томилогдсон учраас бүрэн эрх нь дуусгавар болсон. Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуульчдын багийнхан Төрийн албаны хуулийг баримталж Х.Энхжаргалын бүрэн эрх дууссан гэж үзсэн юм болов уу даа. Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсаар эхэлсэн санал асуулгад иргэд нэр дэвшүүлээд эхэлсэн. Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга АТГ-ын даргад З.Энхболдыг, дэд даргад Г.Баасанг санал болгожээ. Мөн Г.Уянга, О.Магнай нар АТГ-ын даргад нэр дэвшүүлэх саналд орсон байна.  Ард түмний онц хөдөлгөөнөөс ТӨХ-ны даргаар ажиллаж байсан Д.Цогтбаатарыг,  Улсаа аврах  ард түмний хөдөлгөөнөөс хуульч А.Эрдэнэбаярыг гэхчлэн нэр дэвшүүлсээр. Эцсийн үр дүнд Ерөнхийлөгчийг тойрон хүрээлэгчдээс нэр дэвшигчид тодрох болов уу. Харин УИХ Ерөнхийлөгчийн санал болгосон нэр дэвшигчийг хүлээж авах эсэх эргэлзээтэй. АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигч цөөнгүй хүн намтрынхаа хуудсанд Ерөнхийлөгчийн ачаар “АТГ-ын даргад ард түмний саналаар нэр дэвшиж байсан” гэж бичих эрхтэй үлдэнэ. 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
aagii(139.5.219.60) 2018 оны 04 сарын 27

Manai yoronhiilogch tolgoitoi baina uu.

0  |  0
сочин(66.181.161.94) 2018 оны 04 сарын 26

Бөөсгөө гаргаж.хулгай хуйвалдан.луйварчин.газрын наймаачин хийж бн шүү.төрийн албаны зөвлөл .шалгалт гэжхүн хуурсан авилга авдагюмаа цуцал.сайн мэдлэг мэргэжилтэй нь авилга өгөхгүй.төрд ороогүйгээс улс чадваргүй юмсынхаа жэшгээр чадваргүй хөгжэхгүй.ямарч сэтгэлгүй төрмйн алба хаагчаас болж гацаа мангар улсболж.эх орноо хараасан баахан залуучууд.гадаад явах санаатай хүмүүс олон болжээ.төр засгийн буруу бодлого улс орныг энгэж сүйрүүлж бн.Баасан.Уянга.Энхболд хэнч АТГ дарга болоход одоогийн буруу тогтолцоог касах баых гэж бодож бн.чадалтай.сэтгэлтэй.эх оронч.монголоо гэсэн залуусолон болоосой гэ

0  |  0
сочин(66.181.161.94) 2018 оны 04 сарын 26

угаасаа төрийн албан хаагчид чинь ахдүү танил талнайз.нутгиынх гээд ямарч төрийн албад тэнцэх байтугай төгссөнгээд буй мэргээилдээ ч тэнцэхгүй чадваргүй юмсаар дүүрцэн байгаа биздээ.ажил мэргэжилдээ гайгуйг нь нутгиын биш.аяалдан дагадаггүй.авилга авдгүй.зөрчил гаргадгүй ямар нэг өө хэлж зайлуулж өөрсдийн тэнэгүүдээ авдаг.тэд төрийн албаны шалгалтөгөөгүй.өгсөн нь тэнуээгүй үл бүтэхюмс бн.Тэгээд төрийн албыг муухай харагдуулж.бн шүү дээ.Тиймээс хэн эх оронч үнэнч тэр албыг хашиж байх нь энэ улсын ирээдүйд хэрэгтэй байх .Хүн шиг байж ттөлөвшиж чадаагүй хэрээ мэдэхгүй юмс авилга авч. Бандааш болж

0  |  0
Top