Цагдаагийн ажилчид сэтгүүчдийг хууль бусаар чагнажээ

2018 оны 04 сарын 26

Нийслэлийн прокурорын газраас цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх хэргийг хянаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын мөрдөх шалгах хэлтсээс шалгаж холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, Прокурорын хяналтад ирүүлсэн. Прокуророос энэ асуудал дээр хэргийг хянаж байна" гэв.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top