“Яг түүн шиг” шоуны зургаа дахь оролцогчоор Ч.Очгэрэл нэрлэгджээ

2018 оны 04 сарын 26

“Боловсрол” суваг телевизийн бүтээл “Яг түүн шиг III” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын дугаар тун удахгүй цацагдана. Энэ жилийн найман оролцогчийг цувралаар танилцуулж байгаа юм. Тэгвэл шоуны зургаа дахь оролцогчоор Содурагийн дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин Ч.Очгэрэлийг зарлажээ. Өмнө нь Sweetymotion хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, загвар өмсөгч, модель Ж.Энэрэл, ая зохиогч Б.Нацагдорж /Naki/, “Эмоци” продакшны жүжигчин, СТА С.Тэмүүжин, “Тютю” киноны гол дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин М.Цэрэндолгор нар нэрлэгдээд байсан юм. “Боловсрол” суваг телевиз “Эндемол шайн” группийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг Монголд гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Д.Түвшин

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top