Кэти Перри, Орландо Блум нар сүй тавьжээ

 Дуучин Кэти Перри, жүжигчин Орландо Блум нар сүй тавьжээ. 33 настай Кэти энэ талаараа “Entertainment Tonight” нэвтрүүлэгт оролцохдоо ярьжээ. “Би их жаргалтай байгаа” гэж Кэти хэлсэн байна.

Кэти, Орландо нар өнгөрсөн жил салсан ч шинэ жилийн үеэр эргэн нийлсэн билээ. Дуучин бүсгүй өнгөрсөн сард тоглолтынхоо үеэр Орландод тусгайлан зориулж дуулсан юм. Кэти түүнчлэн Орландо Блумын эхнэр болж, түүнд хүүхэд төрүүлж өгөхөд бэлэн байгаагаа хэлж байсан билээ.

SplashNews/GalloImages

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page