Малчин түмний дуучны эрс өөрчлөлт

2018 оны 04 сарын 27

Хийсэн уран бүтээлүүдээрээ хэдийнээ олны танил болсон малчин түмний дуучин Ч.Алтантүлхүүр эрс өөрчлөгдөж байна. Малчдаа магтан дуулж тэдэнд байнга урам хайрлаж байдаг олны хайртай дуучин нь уран бүтээлдээ өөрчлөлт хийж байгаа бололтой. Түүний хоёр дахь бие даасан тоглолтын зураг нь дөрвөн өөр төрх, жанрыг илэрхийлсэн нь үзэгч сонсогчдоо гайхшруулаад тогтохгүй нэлээд хүлээлт үүсгээд байна. Өөрчлөлт хийн завгүй гүйж яваа бүсгүйн тоглолт 05-р сарын 04-нд 19.00 цагт Монгол бөхий өргөөнд болох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top