Шинжлэх ухааны академи цахим номын дэлгүүртэй боллоо

2018 оны 04 сарын 27

Шинжлэх ухааны академиас эрдэмтэд, судлаачдын бүтээлийг танилцуулах, худалдах цахим номын дэлгүүрийг энэ сарын 26-ны өдөр нээлээ.

Монголын эрдэмтэн судлаачдын онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүнийг олон нийтийн хүртээл болгох зорилгоор www.bookstore.ac.mn цахим номын худалдааны сайтыг ШУА-ийн Инноваци, мэдээллийн төвийнхний санаачлан бүтээжээ.

Энэхүү сайтаас шинжлэх ухааны бүтээл, номуудтай танилцахаас гадна захиалан худалдаж авах боломжтой аж.

ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл цахим номын сангийн нээлтэд хэлсэн үгэндээ орчин үеийн мэдээллийн технологид суурилсан цахим номын санг байгуулагдаж байгаа нь шинэлэг алхам болсныг онцолсон юм. Энэхүү цахим номын санд байршуулсан номууд эхний ээлжинд 20 хувийн хямдралтай зарагдах юм байна.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top