“АВТОМАТ РОБОТ 2018” УЛСЫН УРАЛДААН БОЛЛОО

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 28

 

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежоос Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежийн багш, суралцагчдын “АВТОМАТРОБОТ 2018” Улсын уралдааныг 04 дүгээр сарын 27-нд амжилттай зохион байгууллаа.

“АВТОМАТ РОБОТ 2018” Улсын уралдаан нь мэргэжлийн боловсролын сургуулиудын оюутан суралцагчдын зохион бүтээх сэтгэлгээ, авъяас чадварыг хөгжүүлэх, бие даан суралцах сонирхлыг нэмэгдүүлэх, туршлага солилцуулах зорилготой зохиогддог юм.

Энэ хоёр дахь удаагийн уралдаанд Шулуун зам, Тойрог зам, Робот хөлбөмбөг гэсэн гурван төрлөөр ШУТИС, Говьсүмбэрийн МСҮТ, Монгол Солонгосын ПК, Налайхын МСҮТ, Орхоны МСҮТ, Сэлэнгийн МСҮТ, Техник технологийн ПК, Төв Батсүмбэрийн МСҮТ, Төв Эрдэнийн МСҮТ, ҮУПК нийт 10 сургуулийн 69 оюутан суралцагч техник сэтгэлгээгээрээ өрсөлдлөө.

Уралдаанд нийт  23 баг Автомат роботуудынхаа хурдыг сорьсноос:

Шулуун замын төрөлд:

Тэргүүн байрт Сэлэнгэ аймгийн МСҮТ-ийн “Сэлэнгэ”баг

Дэд байрт ҮУПК-ийн “Шуурга“ баг

Гутгаар байрт ҮУПК-ийн “Цогбадрах” баг

Тойрог замын төрөлд

Тэргүүн байрт ҮУПК-ийн “Цогбадрах” баг

Дэд байрт ҮУПК-ийн “Мехатроник“ баг

Гутгаар байрт ҮУПК-ийн “Strong” баг

Робот хөл бөмбөгийн төрөлд

Тэргүүн байрт ҮУПК-ийн “Робот” баг

Дэд байрт Төв аймгийн Эрдэнэ МСҮТ-ийн “Эрдэнэ“ баг

Гутгаар байрт ҮУПК-ийн “Хурд” баг  тус тус шалгарлаа.

“АВТОМАТ РОБОТ 2018” улсын уралдаанд оролцсон нийт уралцагчид ҮУПК-ийн Мехатроникч мэргэжлийн ангид элсэн суралцах эрхийн Батламж, мөн ҮУПК-ийн “Цогбадрах” багийн гишүүн, Мехатроникийн 1 А ангийн оюутан Г.Цогбадрахад Ажил олгогчдын төлөөлөл PC Mall компанийн менежер Б.Мягмаржав гарын бэлэг гардуулав.


www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top