”Яг түүн шиг” шоуны 8 дахь оролцогчоор загвар өмсөгч Б.Билгүүн нэрлэгджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 29

“Яг түүн шиг-3 ” шоу тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Шоунд оролцох найман оролцогчийн нэрийг энэ сарын 21-нээс зарлаж эхэлсэн. Найм дахь оролцогчоор загвар өмсөгч Б.Билгүүн нэрлэгджээ. Өөрийн цахим хуудаснаа "Миний бие ЯГ ТҮҮН ШИГ шоуны 8 дахь оролцогч болон зарлагдаж байна! Ийм том шоунд оролцох болсондоо туйлын их баяртай байгаагаа илэрхийлье. Долоон оролцогч болон Боловсрол телевизийн хамт олон бусад уран бүтээлч арын албаныхан, ивээн тэтгэгч байгууллагууддаа амжилт хүсье! Хичээх болно гэжээ. “Яг түүн шиг-3” шоунд оролцох эхний зургаан оролцогчоор загвар өмсөгч Ж.Энэрэл, дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки, “Эмоци продакшн”-ийн жүжигчин О.Тэмүүжин, дуучин Г.Сүндэрмаа, жүжигчин М.Цэрэндолгор, сонгогдсон.A-Sound хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, жүжигчин Ч.Очгэрэл нар сонгогдсон юм.

 А.Эрдэнэ 

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top