Үзэгчдээс хамгийн их саналыг авсан Ц.Энгүүн гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 29

"Монгол HD"  телевизээс зохион байгуулж байгаа  "The Voice of Mongolia" шоу улам ширүүн өрсөлдөөнөөр үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Өчигдрийн хувьд шигшээд шалгарч үлдсэн Ука шүүгчийн найман оролцогчоос дөрөвхэн нь үлдэх хатуухан шат болж өндөрлөсөн юм. Шигшигдэж үлдсэн дөрвөн оролцогчийн хоёрыг нь олон нийтийн санал асуулгаар, харин үлдсэн хоёрыг нь Ука шүүгчийн шийдвэрээр сонгосон. Тэгвэл үзэгчдээс хамгийн их санал авсан оролцогчоор Ц.Энгүүн шалгарсан юм. Ингээд хийл хөгжим шигээ хоолойгоо хөглөж чадсан түүний тухай таван баримтыг хүргэе.

1. Ц.Энгүүн энэ жил 17 настай. Тэрээр  Монгол Улсын консерваторын 12-р ангид сурдаг.

2. Ц.Энгүүнийг  Монголын хийл хөгжмийн урлагын ирээдүйн "Хатан хаан" нь гэж хэлж болно. Түүнийг гэрчлэх нэгэн жишээ бол тэрээр Монгол Улсын төрийн шагналт, Ардын жүжигчин Ж. Чулууны нэрэмжит “Өсвөрийн хөгжимчдийн улсын уралдаан”-д хоёр удаа түрүүлж байсан түүхтэй юм.

 3. Зургаан наснаасаа л хийл хөгжмөөр хичээллэж эхэлсэн Ц.Энгүүн багаасаа төгөлдөр хуурыг зөнгөөрөө тоглочихдог, басхүү эвлэгхэн хөөрхөн дуулчихдаг охин байжээ.

4. Ц.Энгүүн охиныг урлагийн удамтай гэж хэлж болно. Түүний эмээ нь  Өвөрхангай аймгийн Хархорин сумын сургуулийн дуу хөгжмийн багш байжээ. Харин аав ээж хоёр урлагт үнэхээр дуртай хүмүүс бөгөөд охиноо урлагийн хүн болоход тунч их тусалдаг.

5. "Ука шүүгчийг сонгосон нь миний хувьд хамгийн зөв шийдвэр байсан" хэмээн өөртөө итгэлтэйгээр мэдэгдсэн Ц.Энгүүн эрхэм шүүгчийнхээ талаар ийнхүү ярьжээ. Тэрбээр "Ука шүүгч бол миний суудлыг нь эргүүлэхийг хамгийн их хүсч байсан хүн. Миний бодлоор яг энэ цаг үед Монголын орчин үеийн дуу хөгжмийн салбарт Ука шүүгч шиг хөдөлмөрч, дайчин, шаргуу хүн байхгүй. Дээрээс нь би түүнийг тайзан дээр үнэхээр гал цогтой, бадрангуй эмэгтэй гэж харсан учраас түүнээс суралцъя гэж бодож сонголтоо хийсэн" хэмээсэн удаатай.

Холбоотой Зураг

С.Баяр

Эх сурвалж: ZIndaa.mn

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Юмжир(66.181.161.121) 2025 оны 03 сарын 13

Энэ охин Маргад Батбаяр оос илvv байж чадахгvй санал хураалт ч худлаа хиаана хэн санал хэдийг егаен егч байгаа бvгд бхгvй естой л шоу ш дээ

1  |  0
Юмжир(66.181.161.121) 2025 оны 03 сарын 13

Энэ охин Маргад Батбаяр оос илvv байж чадахгvй санал хураалт ч худлаа хиаана хэн санал хэдийг егаен егч байгаа бvгд бхгvй естой л шоу ш дээ

1  |  0
Юмжир(66.181.161.121) 2025 оны 03 сарын 13

Энэ охин Маргад Батбаяр оос илvv байж чадахгvй санал хураалт ч худлаа хиаана хэн санал хэдийг егаен егч байгаа бvгд бхгvй естой л шоу ш дээ

1  |  0
Close menu