С.Баярцогт нар энэ пүрэв гаригт суллагдах уу

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 30

Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" -ын Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг дөрөвдүгээр сарын 1-ний өдөр сэжигтнээр баривчилсан билээ. 

Тэднийг Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдалд олгосон байж болзошгүй гэх хэрэгт шалгаж буй бөгөөд  улмаар анхан шатны шүүхээс 30 хоног баривчлах шийдвэрийг гаргасан.

Тэгвэл тэднийг таслан сэргийлэх хугацаа энэ долоо хоногт буюу пүрэв гарагт дуусгавар болох юм. Харин үргэжлүүлэн хорих эсэхийг шүүх шийдэх бөгөөд одоогоор үргэлжлүүлэн хорих, эсвэл батлан даалтад гаргах талаар прокуророос ямар нэгэн хүсэлт ирээгүй байгаа аж.

Харин Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг таслан сэргийлэх хугацаа ирэх тавдугаар сарын 12-нд дуусгавар болно. С.Баярын тухайд хууч өвчин нь хүндэрсэн шалтгаанаар хорихын дэргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэдгийг эх сурвалжууд өгүүлж буй. 

Б.Алтжин


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganuu(103.229.122.242) 2018 оны 05 сарын 04

Uyg ni gaihsiin be dee. Naaduulchin ugaasaa buh hurungiig hulgailsan pizdaaa nar sh dee. Buh ard tumen medej bgaa

0  |  0
Сонин(66.181.160.73) 2018 оны 04 сарын 30

Бямбасайхныг сар хориод ганцхан байцаасан гэхээр асуудлыг шийдэх үнэн мөнийг олох гэхээсээ өөр шалтгаан байгаад байх шиг

0  |  0
Hen neden(139.5.218.41) 2018 оны 04 сарын 30

TEGiin darga asan Ariynsan ih nvgeltei hvn dee.nvgel ni nvdeeree garna l daa.

0  |  0
иргэн(202.179.30.194) 2018 оны 04 сарын 30

баярыг ч тэр баярцогтыг ч тэр суллана л даа. угаасаа шоу байсан юм чинь, зүй нь бол дүүргийн прокурор, нийслэлийн прокурорын орлогч, нийслэлийн прокурор, уеп гэх мэт дор бүрнээ цагдан хорих хугацааг сунгах эрхээ хэрэгжүүлж жил хоёр жил цагдан хориод амьсгал болгож байж хэргийг нь хүлээлгэж ОТ гэрээг цуцлах хэрэгтэй байгаа юм. гэвч тийм юм болохгүй жүжгийн эхний үзэгдэл үүгээр дуусах болно. ерөнхий удирдагч нь миеэ эбий хоёр найруулагч нь энхжаргал, бродюсер нь баяр баярцогт сайханбилэг тэгээд гол дүрд нь мөн адил тоглож байгаа юм. үзэж сэтгэл догдлуулж байгаа нь ард түмэн болой.

0  |  0
Top