С.Зоригийн хэрэг: Маш нууцын цаана маш нууц үлдсэн сэжүүрүүд

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 30

С.Зориг агсны хэрэг илрээгүй 20 оныг үдлээ. Он, оны тоосонд өнэ удаан дарагдсан эл хэргийн тухай хэвлэл мэдээллийнхэн үргэлж дуугарч байх учиртай. Мэдээж, үнэн нь илэртэл, хэргийн жинхэнэ эзэн ЗАХИАЛАГЧИЙГ зарлах хүртэл...

Б.Булганыг хоёр дахь удаагаа яллагдагчаар татсаны учир...

Б.Булган зурган илэрцүүд

С.Зориг агсны гэргий Б.Булган бол өдгөө 20 дахь жилдээ нийтэд сэрдэгдэж яваа үйлийн үртэй эмэгтэй. Тэр өнгөрсөн хугацаанд гэрч бас, хохирогч, яллагдагчийн дүрээр явж ирлээ. Түүнийг 2016 онд Тагнуулынхан мөрдөн байцаах ажилд саад учруулж болзошгүй хэмээн яллагдагчаар татаж, багагүй хугацаанд хорьж байгаад сулласан. Түүнийг С.Зоригийг хөнөөсөн шүүх хуралд гэрчээр ч, хохирогчоор ч оролцуулаагүй. Үүний дараа С.Зоригийн шүүх хуралд оролцсон улсын яллагч хэвлэлд "Б.Булганы үйлдлийг шүүхэд шилжүүлэх хэмжээний баримт материал цуглаагүй учир хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Захиалагчийг шалгах мөрдөн байцаалтын явцад Б.Булган хэн ч болж болно" гэсэн ноцтой мэдэгдэл хийсэн байдаг. Үүнээс хойш хэсэгтээ нам жим байсан Б.Булган хэдхэн хоногийн өмнө олон нийтийн өмнө гарч ирэв. Удалгүй түүнийг тус хэрэгт яллагдагчаар татсан тухай ч хуулийнхан ам алдлаа. Ийнхүү Б.Булганыг С.Зоригийн хэрэгт хоёр дахь удаагаа яллагдагчаар татаад байгаа нь энэ юм. Түүнийг яагаад яллагдагчаар татав гэдэг сонин. Ямар сэжүүр байгааг тааж мэдэхэд ч бэрх. Ямартаа ч

Ц.Амгаланбаатарын /С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ялын дээд хэмжээ сонссон этгээд/  мэдүүлэгт нэгэн сонин зүйл байдаг. Тэр мэдүүлэгт "С.Зоригийг амь насаа алдсаны өдөр Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Б.Отгонбаатар бид дөрөв С.Зоригийн гэрт очсон. Тэгэхэд хоол хийсэн байсан. Тэр хоолноос бид дөрөв идсэн. Тэгээд хамтдаа тамхи татаж тамхиныхаа үнсийг будаатай шаазанд хийсэн" гэж мэдүүлсэн байдэг. Хэргийн газраас будаатай аягатай тамхины үнс олдсон гэдэг.

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ялын дээд хэмжээ сонссон гурван этгээдийн хэн нь хэн бэ?

Ц.Амгаланбаатар:

Ц.Амгаланбаатар зурган илэрцүүд

Орхон аймгийн харьяат, 36 настай Ц.Амгаланбаатарын хувьд хүн амины хэргээр шоронд ялаа эдэлж буй этгээд юм. Тэрбээр шоронд байх хугацаандаа өөрийгөө "С.Зоригийг алсан" хэмээн мэдэгдэж, "Надтай хамт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар энэ хэргийг үйлдсэн" хэмээн мэдэгдсэн аж. Түүний хувьд хэрэг гардаг үед буюу 1998 онд 17 настай байсан бөгөөд айлын өргөмөл хүүхэд юм байна.

Б.Содномдаржаа:

Холбоотой Зураг

Түүний хувьд эхнэр гурван хүүхдийн хамт мал аж ахуй эрхэлж амьдардаг нэгэн байв. Одоо 43 настай бөгөөд хэрэг гардаг 1998 онд 24 настай байжээ. Б.Содномдаржааг энэ хэрэгт гүтгүүлсэн хэмээн ар гэрийнхэн нь албан ёсоор мэдэгдээд байгаа. Түүний ээж П.Жавзмаа " Би Булган аймгийн уугуул хүн. Би нөхөртэйгөө сүү, ногооны фермерийн аж ахуй эрхэлж амьдардаг. Хүү маань фермерийн ажлын гол эзэн нь байсан. С.Зориг агсан амиа алдсан 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр бол хадлан тариалан, мал аж ахуй эрхэлдэг хүний хувьд ид ажлын үе. Орон байраа засах, тариа ногоогоо хураах үеэр хүү маань аавтайгаа трактортой өвс ачаад явж байсан. Тэр хоёрыгоо гэртээ ирэхэд нь будаатай цай чанаад, хэдэн хүүхдээ тойруулаад сууж байсан тэр өдрийг би маш тод санаж байна. Хүүгээ энэ хэрэгт холбоогүй гэдгийг би гэрчилнэ, би өмгөөлнө. Миний хүү энэ өдөр гэртээ байсан. Тодорхой ярья. 2014 оны хавраас миний хүүгийн утсанд мессеж ирдэг болсон. “Чамайг хорино, чи Зоригийн хэрэгт холбоотой биз дээ. Чамтай хамт би С.Зоригийг алсан. Чи хүлээнэ биз дээ” гэх мэтчилэн мессежүүд ирснийг цуглуулаад байтал 28 хуудас болсон. Ингээд бид түүнийг хэвлүүлж, хууль хяналтын байгууллагад өгсөн. Хуулийнхан гэтэл түүнийг тоогоогүй. Удалгүй бид манай хамар хашааны айл байсан, хүн мөчилж хөнөөсөн хэргээр шоронд хоригдсон Амгаланбаатар гэх залуу хүү рүү маань ингэж мессеж бичээд байсныг олж мэдсэн. 2015 оны наймдугаар сарын 31-нд хүүг хашаандаа явж байтал хар хувцастай, маск зүүсэн хүмүүс ирээд баривчилж авч явсан. Хаашаа гэдгийг нь мэдээгүй. Тагнуулын байгууллага, хорих ангиас сураглаад хүүгээ олоогүй. Гэтэл дөрөв хоногийн дараа 461 дүгээр ангид хүүг хорьсон байсан. Би хүүтэйгээ уулзахаар гурван сар хөөцөлдөөд чадаагүй. Энэ бүхнээс харахад, миний хүүг шоронд хоригдсон Амгаланбаатар гэх залуутай холбож, тэр залуугаар бамбай болгон, С.Зоригийн хэрэгт холбон шалгаж байна гэж бид үзэж байгаа. Энэ хугацаанд хүүгийн маань амьдрал орвонгоороо эргэлээ. Гурван нялх хүүхэд нь хэцүүдлээ. Эхнэр нь өр зээлтэй, бидний амьдрал маш хүнд байна.

Харин тэр Амгаланбаатар гэдэг хүүгийнхтэй манайх хамар хашаанд байсан. Амгаланбаатарыг арав гаруй настай байхад нь манайх нүүсэн. Мэдэхгүй юм даа, Амгаланбаатар гэж хүн манай хүүд өс хонзон санадаг бололтой. “Чамайг шоронгоос гараад ална. Танайхыг шатаана” гэх мэтчилэнгээр мессеж ирүүлдэг байсан. Энэ хугацаанд би хууль, хяналтын байгууллага, УИХ-ын гишүүдэд нийтдээ 51 удаа захидал бичсэн. Олигтой хариу өгдөггүй" хэмээн ярьж байв.

Т.Чимгээ:

Холбоотой Зураг

Түүний хувьд нийтийн хоолны тогооч мэргэжилтэй эмэгтэй. Энэ хэрэг гарах үед буюу 1998 онд 22 настай байсан аж. Түүнийг Б.Содномдаржаагийн нэгэн адилаар гүтгүүлсэн гэх мэдэгдлийг ар гэрээс нь хийгээд байгаа юм. Энэ талаар түүний ээж Ц.Маруш: “Ц.Амгаланбаатар бол манай ойрын төрөл хүн. Эгчийгээ эргэж ирсэнгүй гэж өс санан С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт барьж өгсөн. Охин маань ГОК-ын гуанзанд тогооч хийдэг байсан. Гэтэл Ш.Отгонбилэг агсны тогооч болгочихсон, бас огт танихгүй Содномдаржаа гэх хүнийг холбож, малчин нь болгочихсон байгаа юм. Чимгээ маань С.Зориг агсныг амиа алдах үед Дорноговь аймагт нялх биетэй байсан” гэж ярьсан.

Мөн Т.Чимгээгийн ах Т.Хүдэрбат :Амгаланбаатар гэх хүнийг манай дүү Чимгээгийн нөхрийн талын өвгөн, хөгшин хоёр өргөж авсан байдаг. Ингээд хүн амины хэргээр 20 гаруй жилийн ял авч, шоронд орсныхоо дараагаас манай дүү Чимгээ рүү мессеж бичдэг болсон юм билээ. Дарамталсан мессежүүд их ирүүлдэг. Уг нь тэрийг тоодоггүй байсан. Гэтэл өнгөрсөн жил дүүг маань тагнуулынхан баривчилж, авч явсан. 2015 оны наймдугаар сард Эрдэнэтэд ажилтай явж байхад нь баривчилсан. Гурав хоногийн хугацаанд таг чиг байсны эцэст тагнуулынхан авч явсан гэсэн мэдээлэл ирсэн. Бидний мэдэж буйгаар дүүг маань тэр Амгаланбаатар гэж хүний гүтгэлгээр энэ хэрэгт хүчээр холбогдуулж байгаа бололтой. Манай дүүгийн хувьд тухайн үед бага насны гурван хүүхэдтэй байсан. Гэтэл тийм хүн тийм хэрэг хийгээд явж байх уу?" гэж мэдээлж байв.

Ийнхүү С.Зориг агсны хэрэгт буруутгагдан шүүхээс ялын дээд хэмжээ сонссон  малчин, тогооч, хүн амины хэрэгт ял эдэлж буй гурван этгээдийн тухай өгүүлэхэд ийм байна. Хамгийн ноцтой нь Т.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл үл зөвшөөрч, "Энэ хэрэг гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүллээ" хэмээн удаа дараа мэдэгдсээр байгаа юм.

Хэргийн эзэн хэнгэргийн дохиур ЗАХИАЛАГЧ

Хамгийн гол нь шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас үл хамаарч энэ хэргийн "Захиалагч" хэн бэ гэдэг нь л чухал байлаа. Яаж бодсон ч  энгийн нэг гурван этгээдэд С.Зориг агсны амийг хөнөөх сэдэл төрнө гэдэг үнэмшилгүй. Үүний цаана энэ хэргийг захиалсан жинхэнэ этгээд байгаа нь тодорхой юм. Чухам тэрхүү этгээдийг ил болгосон цагт л энэ хэргийн "Эзэн тодорлоо" гэж ойлгох учиртай. Тиймээс шүүхээс "С.Зориг агсны амийг хэн бүрэлгэсэн" гэдгээс илүүтэй "С.Зориг агсны амийг егүүтгэх санааг хэн гаргасан бэ" гэдгийг л тогтоох  нь чухал байна. Монголын шүүх энэ хэрэгт хэр үнэ шударга хандсан болоод С.Зоригийн хэргийг илрүүлэх чин хүсэл байна уу гэдэг сонин. Ингэж эргэлзэх болсны гол гурван учрыг дор өгүүлье.

Захиалагчийг зарласангүй

Нэгдүгээрт, Шүүх С.Зоригийн хэргийг захиалгаар үйлдэгдсэн гэж үзсэн байдаг. Тэгвэл захиалагч нь хэн бэ. Улсын нууц уу. Хэргийг үйлдсэн этгээдүүдийг нь яллачихаад "Захиалагч"-ийг нь яллах бүү хэл зарлах ч үгүй өнгөрсөн нь "Шүүх бүрэлдэхүүн"-д итгэх итгэлийг талаар болгоод байгаа юм. Угаасаа хуулиндаа, 

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйл ангид Гэмт хэрэгт хамтран оролцогч гэсэн заалт байдаг аж. Тус заалтын 35.1-д Захиалагч, зохион байгуулагч, хатгагч, гүйцэтгэгч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогч гэнэ хэмээн заажээ. Хэргийн захиалагч нь нас барсанаас бусад тохиолдолд заавал шүүгдэгч нартай хамт шүүх хуралдаанд оролцуулдаг юм байна. Тодруулбал, захиалагчийг энэ хэргийг захиалсан хэмээн нотолсон цагтаа хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгч, захиалагч нарыг хамт шүүдэг аж. Түүнчлэн тус хуулийн 37.4-т захиалагчид түүний захиалсан гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулсан ялаас доогуур ял оногдуулж болохгүй гэж заажээ. Хэрвээ шүүх бүрэлдэхүүн хуулийн дор ажилласан бол "Захиалагч"-ийг нь олсон гэсэн үг. Гэвч шүүх хурлын бүрэлдэхүүнд "Захиалагч" багтаагүй. Хуулиараа "Захиалагч" шүүх хуралд заавал байлцах ёстой гэж байгаа. Ганцхан тохиолдолд буюу "Захиалагч" нас барсан үед л шүүх хуралд байх боломжгүй. Тэгэхээр С.Зоригийн амь насыг хөнөөх захиалга өгсөн хүн нас барсан байх магадлалтай. Аль эсвэл шүүх хуулиа дагаагүй гэсэн үг. Магадгүй "Маш нууц"-ын зэрэглэлтэйгээр шүүх хурлыг хаалттай явуулж, "Улсын нууц" гэсэн сэтэр зүүж, хэргийн жинхэнэ эзэн "Захиалагчийг" нуун дарагдуулж, хэргийг эцэслэх гэж буй юм биш байгаа. Ийм хардлага буй болохоор л С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурлын шийдвэрт  үл итгэх байдал үүссэн.

С.Оюуны мэдэгдэл

Хоёрдугаарт, С.Зориг агсны төрсөн дүү С.Оюуны мэдэгдэл. Шүүхийн шийдвэр гарсан өдөр хохирогчийн ар гэрээс дараах мэдэгдлийг хийсэн юм.

"Нууц"-ад бүхнийг чихэх  үү?

Гуравдугаарт, хардах болсон хамгийн том үндэслэл нь "Улсын нууц", "Маш нууц" зэргээр шүүх хурлыг "Хаалттай" явуулсанд оршиж байгаа юм. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг өөрөө "Маш ноцтой" хэрэг. Харин энэхүү хэрэгт гэмгүй этгээдүүдийг хэлмэгдүүлсэн бол бүр ч ноцтой хэрэг. Энэ мэт С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн ард нуугдсан "Маш нууц"-ын зэрэглэлтэй маш нууц сэжүүрүүд  хөвөрсөөр... 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.212.162.86) 2024 оны 03 сарын 28

Элбэгдорж, Бат-Үүл хоёр Зоригийг алсан гэдгийг монголчууд бүгдээрээ мэддэг болчихоод байхад худлаа жүжиг тавихаа болимоор юм. Наад хоёроо шоронд хатаа. Эсвэл хуулиа шинэчлээд хоёр зандалчинг цаазаар ав. Наад 2 чинь ганц Зоригийг биш, Дашбалбар, хэргийг нь илчилнэ гэж ярьсан АН-ын ахмад гишүүн Цогтсайхан, Зоригийн хэргийг мөрдөж байсан бүх мөрдөн байцаагчдыг алсан цуст алуурчид. Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа шүүх засаглал атгадаг эрх мэдлээ ашиглаж хөдөөний хөөсөн мантуунуудыг хилсээр яллаж хорьсон. Эхнэр Булган нь алуулахаас айсандаа Батаа, Оюунаа гэдэг 2 хүн алсан гэж үлгэр зохиосон гэдэг юм.

0  |  0
зочин(202.126.88.35) 2024 оны 03 сарын 28

Хэргийг гүйцэтгэсэн арга барил, хугацаа, хэргийн ѳмнѳ ба хойно болсон үйл явдлуудын хэлхээсийг харахад зххиалагч нь МАХН-хан ( тэр үеийн) мѳнѳѳсѳѳ мѳн.

1  |  1
зочин(202.126.88.35) 2024 оны 03 сарын 28

Хэргийг гүйцэтгэсэн арга барил, хугацаа, хэргийн ѳмнѳ ба хойно болсон үйл явдлуудын хэлхээсийг харахад зххиалагч нь МАХН-хан ( тэр үеийн) мѳнѳѳсѳѳ мѳн.

0  |  1
Абияа(49.0.218.127) 2022 оны 09 сарын 20

Энэ аллага Эрдэнэт-ийг хувьчилж авах гэсэн Шо, Багабанди, Балдорж, Баяр нарын шуналын гай юм шүү дээ!!! Эрдэнэт-ийн ажилчдын том Цэнхэр тасалбараар 51%-ийг аваад 51%-тйг Ж.Н-ын Алдарт захиагаар авахыг санаархаад эцэст С.З алагпсан шүү

0  |  1
Тэнгэр(103.14.38.130) 2018 оны 10 сарын 02

ЧИМГЭЭ 1998-онд 29-тэй байсан. Тэр чинь 1969онд төрсөн хүн шүү дээ. Алдаатай бичсэн байна.

0  |  0
Зочин(59.153.114.207) 2024 оны 03 сарын 28

ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ АЛСАН ГЭЖ ОЛОН ДАХИН ХЭЛЖ БАЙДАГ СОНСДОГГҮЙ ЮМУУ ХАЙШАА ЮМ АРД ОЛОН АМТАЙ БОЛГОН ХЭЛДЭГ БУЛГАН ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ ГУРАВ МАШ НОТОЙ БАТҮҮЛИЙН АЛ БУЛГАН ШТЭЭ! ШУУРХАЙ ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛИЙГ БАРИВЧЛАХ ЁСТОЙ ЖИНХЭН АЛУУРЧИД ШҮҮ АРД ТҮМЭН ТЭНЭГ МАЛ БИШ ! АНХААР НОЦТОЙ НОЦТОЙ АЛУУРЧИД ЧИМЭЭГҮЙ БАЙГААН ХАРАМСАЛТАЙ ШОРОНД ХИЙ!

5  |  0
Elbeg(185.125.32.117) 2024 оны 03 сарын 28

S zorigiin heregiin gol sejigten bol ter uyiin erunhiilegch bagband bolnoo. Zorigiin heregtei holvogdsan olan hunii allagiig engiin nig irged hiij tsadkhui n medeej. Zorigiin nig helsen ug baidag yamar nig uls orontai niilej Mongol uls, mongoliin arad tumeniig hohiroosan yum hiij bolkhui gej yarisan baidag. Ene baidalas uzekh d ter uyiin erkh barigchid hiatadiin tagnuultai hamtarch ene heregiig hiisen baij magad. Yagaad gevel zoriigiin heregt olan huni ami Nasi hohirsan. Ene n zuger nig hun hun alasan hereg bish, uls turiin zorilagtai allag baisan iig haruulj bn.

0  |  3
еее(66.181.185.29) 2024 оны 03 сарын 28

АН гэгч балиар нам тарвал таарна.АН гэдэг чинь Алуурчин Нам гэж уншигдаад байна. АН ийн псдкууд С.Баяртай нийлж эх орноо худалдсан гээд л яриад байвал тэдний хийсэн сайн зуйл огт алга.АН гэгч намийн гишуун байх ичгэвтэр юм биш уу. Наад балиар намаасаа гараачээ хумуусээ

1  |  0
ьььь(66.181.185.29) 2024 оны 03 сарын 28

АН нам дотроос захиалсан байх магадлал 99 хувь,Зоригийн дараа АН аас хэн хэн бадамлан асаж зогсолтгуй дээшилсэн бил ээ гээд бодоод уздээ. Тун ч ойлгомжтой юм биш уу

1  |  0
mongol(27.123.214.106) 2018 оны 04 сарын 30

Taliigaac u.turc hun.Zahilagciig u.turcduus haina. Hen tuunii daraa u.turcduus ih amjilt olov.

0  |  0
Бат(112.72.14.107) 2024 оны 03 сарын 28

Энгийнээр бодоход нэг этгээд хүний амь насыг бүрэлгэсэн нь яахаараа улсын нууц маш нууц болдог байнаа. Тэгэхээр том л хүн алсан байж мэднэ. Эсвэл гадаад орны оролцоо байдаг юм болуу,өөрөөр нууцлах хэрэг байна уу.

1  |  0
С.Баяр(150.129.142.208) 2018 оны 04 сарын 30

С.Баяр дарга хаанаас ийм юм бичээд сууна аа. Багабандиа барьж өгөх гээд байгаа юм уу?

0  |  0
Gartsaagvi vnen(27.123.214.120) 2018 оны 04 сарын 30

Bagabandi Otgonbileg Bat-Vvl nar alsan yum. Ter ved Bat-Vvl eronhii said boloh geed ene 2-toi svjirsen gedeg. Namaig eronhii said bolgowol Erdenet vildwer bolon Otgonbilegeer oroldohgvi gesen yum. Zorigiinhon Da Ganboldiig Eronhii said bolgoh gej neleed olon udaa dewshvvleed Bagabandi bvgdiig ni butsaasan, bolohoor Zorig Eronhii said bolohoor shiidsen gedeg. Yaltach vgvi Zorigiig Eronhii saidiin suudalruu aldah ni gej Bagabandi Otgonbilegt helehed bi uchiriig ni oloy do geed garsan gedeg yum bilee. Ter ved tsaash ni haruulah huwilbariig Bat-Vvl sanaachilj Otgonbileg zahialj gvitsetgvvlsen.

0  |  0
ч.энхээ(182.160.35.24) 2024 оны 03 сарын 28

хэрвээ зориг амьд байсан бол элбэгдорж ганц нэг болор цомд шагналт байр эзэлсэн шүлэг тэрлэгч батүүл дунд сургуулийн бага ангийн багш хийгээд тэтгэвэртээ гарах байлаа.

4  |  0
зочин(202.179.4.194) 2019 оны 08 сарын 12

энэ дэндүү ойлгомжтой асуудал. Хүзүүгүй нөхөр захиалж, цагаан толгойт гүйцэтгэчхээд түүнийгээ өндөр албан дээр байгаа дээрээ хэнд ч хамаагүй үрүүлж хэргийг хаах гэсэн оролдлого. түүнээс бус баатар цол авах гавьяаг цагаан толгойт байгуулсан уу. хэргийг шийдвэрлэсний дараа цагаан толгойн баярлах хэрэг юунд байв.

1  |  0
зочин(139.5.217.194) 2018 оны 04 сарын 30

Тэр үед ерөнхийлөгч байсан Багабанд, С.Баяр, Бат-үүл нарын холбоо, үйлдлүүд хар төрүүлдэг. Ямар учраас До.Ганболдыг олон удаа буцаасан, ямар учраас, ямар болзол шаардлагатайгаар Зоригийг сайдад дэвшүүлсэн болох, түүний эсрэг хэн хэн бсан гээд хөөгөөд байвал тэр үеийн ерөнхийлөгчөөс эхлээд нэлээд хэдэн хүн холбогдох өндөр магадлалтай. Олон улс төрчийг чирэх учраас ”төрийн нууц” гээд байгаа биз дээ. Эздүүд нь одоо ч төрд байгаа учраас илрүүлэх сонирхолгүй байгаа гэж ойлгож байгаа. Тухайн үеийн хэвлэл мэдээллийн хуудас болон Мөрөн хурандаа илрүүлнэ гэчихээд яагаад чимээгүй байгаа нь учиртай биз.

0  |  0
zochin(202.21.124.20) 2018 оны 04 сарын 30

uiliin urtei amitan ch geh shig uilee nemgeleed uhsen ch yahuu geed hergiig ilchleh l heregtei shuu dee hurungu huraah geed hel geheer n heleed duugui geheer n duugui bj zoos huraaj yavaa uiliin urtei hun odoo yana geh ve uhsen hoino n uiliin ur n gants ohind n ireh vii dee zahialagchiin hamtragch guai uuniig uhaarahgui n daaanch ...

0  |  0
Top