АТГ-ын даргад горилогчдын хэн нь хэн бэ

Автор | Zindaa.mn
2018 оны 04 сарын 30

УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын удирдлагыг яаралтай солих асуудлаар УИХ-ын даргад хандана гэдгээ мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл  ажлаа хийж чадахгүй байгаа, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудаа яаралтай солино. АТГ-ын удирдлагыг нэр дэвшүүлэх эрх нь надад байгаа ч томилох эрх нь УИХ-ын гишүүн та бүхэнд байгаа.  Одоо хараад суух цаг алга. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээнд би зохих асуудлуудыг тусгасан хуулийн төслүүдийг санаачлан УИХ-аар удахгүй хэлэлцүүлэх болно. Харин эрхэм гишүүд та бүхэн намчирхалгүй, улс төржилгүй, иргэд сонгогчдынхоо эрх ашгийг дээдлэх зарчмаар хэлэлцүүлэгт оролцоорой, идэвхтэй дэмжээрэй" гэж хэлсэн удаатай.

Тэгвэл хэлсэн ёсоор Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргыг ард түмний санал асуулгаар тодруулах шийдвэрийг  өнгөрөгч долоо хоногийн мягмар гаригт  гаргав. Үүний дагуу  Ерөнхийлөгчийн Тамгын газрын сайт дээр АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчдийн саналыг долоо хоногийн хугацаатай  ард иргэдээс санал асуулгаар авч эхэлсэн бөгөөд санал асуулга маргааш дуусна.

  • Авлигатай тэмцэх газрын ДАРГАД нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй;
  • Авлигатай тэмцэх газрын ДЭД ДАРГАД нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй.

Санал асуулгад  хамгийн олон давтагдсан нэрийг Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал оруулах юм байна. Гэхдээ иргэд хаа хамаагүй хүнийг нэр дэвшүүлж болохгүй ба хуульд заасан дээрх шаардлагыг хангасан хүнийг дэвшүүлэх ёстой гэнэ. Хэрэв иргэдийн сонгосон хүнийг УИХ зөвшөөрөөд томилбол ирэх долоо хоногийн сүүлээр АТГ шинэ удирдлагатай болох аж.

Ингээд АТГ-ын даргад горилогчдын хэн нь хэн бэ гэдгийг танилцуулж байна.

-Хурандаа Д. ДАВАА-ОЧИР

“Монгол хурандаа” нийгэмлэгийн гишүүн, ШШГБ-ын хурандаа Даваанямын Даваа-Очир Улаанбаатар хотод төрсөн. 1997 онд хурандаа цол олгожээ.

*1997-2000 онд ШШБЕГ-ын Хорих ял эдлүүлэх газрын дэд дарга
*2000-2008 онд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ШШБЕГ-ын Сургалтын төвийн дарга/ хавсран гүйцэтгэсэн/
*2008-2009 онд Цагдан хорих 461 дүгээр ангийн дарга
*2009-2012 онд ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга,
ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх газрын дарга, Улсын ерөнхий гүйцэтгэгч
*2012-2016 онд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн
*2017 оноос Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга
Эрдмийн зөвлөл
*МУИС, ХСИС, БХИС-ийн дэргэдэх Магистр, докторын зэрэг хамгаалах зөвлөлийн гишүүн
*Терроризмийн эсрэг Монголын холбооны удирдах зөвлөлийн гишүүн

АТОЗ)-ын дэд зохицуулагч Д.Цогтбаатар зурган илэрцүүд

-Удаах горилгочид (АТОЗ)-ын дэд зохицуулагч Д.Цогтбаатар

Тэрбээр Төрийн өмчийн хорооны дарга асан, хуульч эрх зүйч, Төрийн тусгай алба, Төрийн захиргааны жинхэнэ албыг хашиж байсан, одоогоор (АТОЗ)-ын дэд зохицуулагчаар ажилладаг.


-Хурандаа, Ж.Батсайхан

Авлигатай тэмцэх газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт дэд даргаар ажиллаж байсан хурандаа, Ж.Батсайхан АТГ-ын даргын сэнтийд нэр дэвшжээ.

 

ЭЦГ- ын дарга асан Н.Ууганбаяр 

Удаах горилогчид ЭЦГ- ын дарга асан Н.Ууганбаяр нэр дуулдаж байна. Н.Ууганбаяр  нь Цагдаагийн дээд  сургуулийг 1997 онд төгсөөд, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст тасгийн дарга, Эрүүгийн цагдаагийн газарт тасаг, хэлтсийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2012 онд ЭЦГ-ын даргаар томилогдсон байдаг.Мөн АНУ-ын Холбооны мөрдөх товчооны академийг 2008 онд төгсжээ.

 

 

Үндэсний аюулгүй байдлын судлаач Б.Чулуунбат

 

АТГ-ын даргын албыг хаших чадвартай гэдгээ Үндэсний аюулгүй байдлын судлаач Б.Чулуунбат мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн УИХ-ын  2016 оны  сонгуульд Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс 54-р тойрогт нэр дэвшээд улмаар ялагдсан. Б.Чулуунбат нь үндэсний аюулгүй байдлын асуудлын чиглэлээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй тагнуул, хил хамгаалах, батлан хамгаалах салбарт 20 орчим жил ажилласан.

Сүүлийн арав гаруй жил улс орны үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж байна. Дотоодод болон ОХУ, ХБНГУ, АНУ-ын дөрвөн их, дээд сургууль дүүргэж, мэргэжил дээшлүүлжээ.
Сүүлийн 4-5 жил энэ чиглэлээр олон нийтэд зөв ойлголт өгөх, үнэн бодит мэдээлэл хүргэх, УИХ, яам, холбогдох байгууллагатай үндэсний аюулгүй байдалд хамаарах асуудлын хүрээнд санал, зөвлөмж өгөх, дүгнэлт хийх зэргээр ажиллаж байгаа аж.

 

 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 35 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.185.29) 2018 оны 05 сарын 08

Цогтбаатар дарга хамаагүй дээр шүү маш шударга хүн дээ, төрийн байгууллагад ажиллаж байсан туршлагатай хүн өмчөө сайн мэднэ энэ хүнийг дэмжиж байна

0  |  0
Иргэн(139.5.217.80) 2018 оны 05 сарын 03

Цогтбаатар, Чулуунбат эдгээр хүмүүс боломжийн шүү. Ууганбаяр мөн чадварлаг боловсон хүчин, гэхдээ ажил, ашиг сонирхол 2-ын алийг илүүд үздэгийг нь даанч мэдэхгүй бна. Цогтбаатар тун сэтгэлтэй зөв хүн дээ. Тэр шоронгийн дарга нар ч бишээ биш

0  |  0
Зоч(139.5.218.224) 2018 оны 05 сарын 03

Шударга байдлыг унэхээр бий болгох гэж байгаа бол Баасан нь дээр бусад нь бугд аль нэг намын хумуус шуу дээ

0  |  0
so(112.72.14.186) 2018 оны 05 сарын 01

solongosoos eronhiilogchoo barldag turchalagatai bagiig urij tedneer ajilaa hiilgee eronhiilogchoo

0  |  0
иргэн(202.21.108.58) 2018 оны 05 сарын 01

Энэбиш,Тэрбиш,Басбиш,Бүрбиш.

0  |  0
ganaa(155.4.22.143) 2018 оны 05 сарын 01

sain hunii ur suutei guunii unaga gj ug bii tsogtbaatar deer bhaa

0  |  0
ЗОЧИН(64.119.27.129) 2018 оны 04 сарын 30

БАТСАЙХАН, ЦОГТБААТАР 2 БИШ ШҮҮ

0  |  0
Zochin(103.57.93.123) 2018 оны 04 сарын 30

Ene Tsogtbaatar sain hundee Mongoliin tuluu zutgej chadnaa.shudaraga hundee demjij baina

0  |  0
Зочин(115.171.245.233) 2018 оны 04 сарын 30

Eronhiilogch mini ee.!? ogloo bosood l tolgoidoo orj irsen huviin sanaagaa huuli met bolgoh geed yaahav dee. Harin hulgai hiih,hudlaa yarih gej baigaa bol ooriihoo bondgoroor bodood hiij boloh yum daa

0  |  0
Зочин(115.171.245.233) 2018 оны 04 сарын 30

Eronhiilogch mini ee.!? ogloo bosood l tolgoidoo orj irsen huviin sanaagaa huuli met bolgoh geed yaahav dee. Harin hulgai hiih,hudlaa yarih gej baigaa bol ooriihoo bondgoroor bodood hiij boloh yum daa

0  |  0
huulidaa tohirsan uu(115.171.245.233) 2018 оны 04 сарын 30

Mongoliin noimor neg ner hunteib bolj baigaa gesen baihaa Battulga eronhiilogch shalgaruulj baigaa bolohoor sain l hun bailgui dee. Ard tumen l gene bid chini tiim nariin mergejliin humuusees hen ni shudraga,avilgad avtaagui , tord ajillasan jil ni hed geed uzuuleltiig medehgui ee.. Bidnees asugaad nereggui.Ene ajild ard tumnii nereer halhavch hiih ch hereggui ee. Tegeed ch tord ajilladag humuusiig sanal asuulgaar tomilohgui ee., Tomiloh erh buhii baiguullaga ni sudlaad buren erhee heregjuulsen ni huulid niitseh bizee

0  |  0
huulidaa tohirsan uu(115.171.245.233) 2018 оны 04 сарын 30

Mongoliin noimor neg ner hunteib bolj baigaa gesen baihaa Battulga eronhiilogch shalgaruulj baigaa bolohoor sain l hun bailgui dee. Ard tumen l gene bid chini tiim nariin mergejliin humuusees hen ni shudraga,avilgad avtaagui , tord ajillasan jil ni hed geed uzuuleltiig medehgui ee.. Bidnees asugaad nereggui.Ene ajild ard tumnii nereer halhavch hiih ch hereggui ee. Tegeed ch tord ajilladag humuusiig sanal asuulgaar tomilohgui ee., Tomiloh erh buhii baiguullaga ni sudlaad buren erhee heregjuulsen ni huulid niitseh bizee

0  |  0
huulidaa tohirsan uu(115.171.245.233) 2018 оны 04 сарын 30

Mongoliin noimor neg ner hunteib bolj baigaa gesen baihaa Battulga eronhiilogch shalgaruulj baigaa bolohoor sain l hun bailgui dee. Ard tumen l gene bid chini tiim nariin mergejliin humuusees hen ni shudraga,avilgad avtaagui , tord ajillasan jil ni hed geed uzuuleltiig medehgui ee.. Bidnees asugaad nereggui.Ene ajild ard tumnii nereer halhavch hiih ch hereggui ee. Tegeed ch tord ajilladag humuusiig sanal asuulgaar tomilohgui ee., Tomiloh erh buhii baiguullaga ni sudlaad buren erhee heregjuulsen ni huulid niitseh bizee

0  |  0
Гооёо(112.72.14.107) 2018 оны 04 сарын 30

Цагдаа,шоронтой холбоотой байсан нэг ч хүнийг тавьж болохгүй ээ. Зүгээр л хуульч хүн байх нь дээр.

0  |  0
Гүр(64.119.18.46) 2018 оны 04 сарын 30

Насаараа гүйцэтгэх ажил хийсэн хуулийн зэрэг цолтой ШШБЕГазарт зангарагтай хурандаа гэж үнэлэгддэг Даваа Очирыг дэмжиж байна.Одоо л лав хуьийн машин бариж явахыг хараагүй

0  |  0
Zo(112.72.14.50) 2018 оны 04 сарын 30

Chuluunbaatar n bolomjiin hun bna daa

0  |  0
vv(103.57.92.181) 2018 оны 04 сарын 30

tarah hun algaa

0  |  0
иргэн(202.179.27.63) 2018 оны 04 сарын 30

Аль нэг намын харьяанд байдаг хүн хэрэггүй гэсэн биш билүү.Манангийн хүмүүс л байна даа.Долоо хоног ариа бага байна өөрийн хүнээл шахах хугцаа юм бишүү

0  |  0
зочин(202.131.238.150) 2018 оны 04 сарын 30

Ерөнхийлөгч хуулиа зөрчиж АТГ-ын ажилд хөндлөнгөөс нөлөөлөхөө боль.

0  |  0
зочин(202.179.24.201) 2018 оны 04 сарын 30

эргүү тэнэг баасан гэж зөнөсөн авгай л биш байгаасай бурхан минь монгол төрийг гутаана даа

0  |  0
enkhbold(202.179.10.58) 2018 оны 04 сарын 30

dabaanuam dabaaochirdemg demgne

0  |  0
ЗОЧИН(64.119.27.129) 2018 оны 04 сарын 30

БАТСАЙХАН, ЦОГТБААТАР 2 БИШ ШҮҮ

0  |  0
С(139.5.219.168) 2018 оны 04 сарын 30

Чулуунбат нь

0  |  0
J(66.181.161.72) 2018 оны 04 сарын 30

Chuluunbat ni taarahiin bishuu

0  |  0
Зоч(139.5.219.168) 2018 оны 04 сарын 30

Хэн ч биш ээ

0  |  0
ww(119.40.103.186) 2018 оны 04 сарын 30

j.batsaikhan

0  |  0
Иргэн(112.72.14.220) 2018 оны 04 сарын 30

ЭЦГ НӨХӨР БИШ ЭЭ ;АТОЗ -С ТАВИХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
Зочин(103.229.122.68) 2018 оны 04 сарын 30

Зоримог ажиллаж ”цагаан захтнууыг” байх байх газар нь аваачсан АТГазрын одоогийн удирдлагуудыг солих шаардлаггүй

0  |  0
Top