JCI Монгол байгууллага Иргэдийн амгалан тайван байдлын төлөө ЦЕГ-тай хамтран ажиллана

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 01

JCI Монгол байгууллага жил бүр нийгмийн сайн сайхны төлөө төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ жил ЦЕГ-тай хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд багачуудыг энэ төрлийн эрсдлээс хамгаалах “ONE COMMUNITY” төслөө нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд JCI Монгол байгууллагын 2018 оны ерөнхийлөгч М.Батбаяр, ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Арсланхуяг, JCI Капитал салбар байгууллагын 2018 оны ерөнхийлөгч, СХД-ийн Засаг дарга Ж. Сандагсүрэн, JCI Улаанбаатар салбарын Ерөнхийлөгч Л.Баттөмөр болон албаны бусад хүмүүс хүрэлцэн иржээ.

Төслийн хүрээнд:

- Хүүхэд залуучуудыг муу зуршлаас сэргийлэх сургалтыг зохион байгуулах

- ГХУС чиглэлээр хийгдсэн уран бүтээлийг нийтэд хүргэх ажлыг дэмжих

- Урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой контентийг бүтээж нийтэд түгээн дэлгэрүүлэх

- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр жишиг бичил бүтээн байгуулалтыг хийх

- Цагдаагийн байгууллагын шат шатны ажилнуудын сургалт хөгжилд хамтран ажиллах

- Хүүхдүүдийг гэмт хэрэгт өртөх, түүнээс хэрхэн өөрийгөө найз нөхдөө хамгаалах заавар бүхий аюулгүй байдлын комик ном гаргах

- Сошиал орчинд энэ чиглэлийн сурталчилгааг дэмжин ажиллах зэрэг ажлуудыг 2018-2019 онд зохион байгуулах юм. Үүнээс гадна урьд хэрэгжиж байсан Гэрэлт ирээдүй төсөл, Цахим гэмт хэрэгтэй тэмцэх ажлууд тус төслийн хүрээнд үйл ажиллагаагаа нэгтгэн үргэлжлүүлнэ.

Төслийн ажлууд шат дараалалтай хэрэгжиж эхэлсэн байгаа бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдсэн уран бүтээлийг нийтэд хүргэх ажлын хүрээнд "Хайрлахын учир" драмын жүжиг хүүхэд залуус, эцэг эхчүүдэд зориулан тавигдаж эхэлсэн байна.

JCI Монгол байгууллага 40 хүртэлх насны 900 гаран залуучуудыг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд зөвхөн сүүлийн 5  жилд хэрэгжүүлсэн төслийн үр дүнд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэрэмжит  цэцэрлэг, эх нялхсын төвд жишиг кабинет байгуулагдаж, Цусны донорын тоог тогтвортойгоор нэмэгдүүлэн, Эерэг сэтгэлгээний давлагаа өрнөсөн зэрэг өөрчлөлтүүд нийгэмд бий болсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top