АНХААР: Таны эрүүл мэндэд заналхийлэх тавилгыг бүү сонго

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 01

Техник, технологи хөгжихийн хэрээр хүмүүсийн эрүүл орчинд амьдрах нөхцөл бололцоо улам л хязгаарлагдаж байна.  Учир нь бидний хүрээлэн буй орчин, эдэлж хэрэглэдэг зүйлст химийн бодис агуулагддаг болжээ. Ялангуяа гэр ахуйн тавилга хийхэд хэрэглэдэг төрөл бүрийн ДСП хавтангуудад химийн хор ихээр агуулагдсан байдаг байна. Тодруулбал, эдгээр хавтангуудыг хийхэд ашигладаг  цавуунд формальдегид буюу шоргоолжны хүчил гэх химийн бодис  байх ёстой хэмжээнээс их агуулагддаг байна.

Шоргоолжны хүчил гэж юу вэ?

формалдегид зурган илэрцүүд

Олон улсын мэдээллийн хэрэгсэлд бичсэнээр формалдегид буюу "Шоргоолжны хүчил"ийг гэр ахуйн тавилга болон барилгын материалд өргөн хэрэглэдэг гэжээ. Уг бодис нь төрөл бүрийн цавуу, паалан, бүрэлтийн материалууд, цавуулаг бодис, лак, обой, картон зэрэг цаасан бүтээгдэхүүн, шахмал банзан эд зүйлд байдаг байна. Тэрчлэн агаарт их хэмжээгээр ууршвал нүд, хамар, хоолой хорсгодог.

Ийм бодистой орчинд удаан хугацаанд амьдарвал амьсгалын замын өвчин болон харшил үүсгэж, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг аюултай аж. Мөн хамрын хөндийн хорт хавдар үүсэх шалтгаан болдог байна. БНХАУ-д үйлдвэрлэсэн гэр ахуйн тавилга болон хавтанд формальдегид их хэмжээгээр агуулагддаг талаар тавилга үйлдвэрлэгчид болон мэргэжлийн хяналтынхан баталж байгаа юм.

Е1 стандарт гэж юу вэ?

Е1 стандарт зурган илэрцүүд

Манай улсад одоогоор гэр ахуйн тавилгын стандарт гэж алга. Уг нь олон улсад мөрддөг Е1 стандарт ашиглахыг үйлдвэрлэгчдэд зөвлөдөг байна. Гэвч тогтсон стандарт үгүй болохоор өнөөдөр хэн дуртай нь ямар ч хамаагүй хавтангаар тавилга үйлдвэрлэж байна. Өнөөдөр Хятад улсаас оруулж ирж буй ДСП хавтанг гаалиар нэвтрүүлэхдээ ургамал, хортон шавжийн шинжилгээ л хийдэг. Түүнээс химийн бодисын агууламжийг нь шинжилдэггүй гэнэ.   Уг нь БНХАУ-аас оруулж ирж буй тавилгын химийн бодисын орцыг шинжлэх шаардлагатай байдаг ч лаборатори байхгүйгээс хийдэггүй байна. Бодит байдал ийм л байгаа юм. Та, бидний гэрт байгаа тавилгуудын үндсэн түүхий эд болох хавтангууд нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, бүр даамжирвал хорт хавдар үүсгэгч бодис ялгаруулж  байгаа гэж бодохоор үнэхээр аймшигтай. Олон нийтийн дунд ч энэ төрлийн мэдлэг, мэдээлэл хомс байна. Иймээс эрүүл мэндээ боддог хэн бүхэн тавилга сонгож авахдаа хавтангийн чанар, стандартын үзүүлэлтийг харж байхыг анхааруулья.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top