М.Алтантуяа: Хүүхдээ үнэгүй витаминд хамруулаад эрүүл мэндээр нь тоглуулчихлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 02

 “Сүрьеэ өвчнөөс Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх” нэрийдлээр нийслэлийн гэр хорооллын 15 сургуулийн 8214 хүүхдэд Д витамин гэх зүйлийг албадан уулгаж, эмийн туршилт хийж буй талаар эцэг эх, багш, эмч нараас  “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-д  гомдол ирсэн талаар  өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийсэн билээ.

Тэгвэл тус витаминыг долдугаар ангийн сурагч Х хоёр жил хэртэй ууж улмаар биед  нь сөрөг нөлөө үзүүлж, өөрчлөлт орсон талаар хүүгийн ээж М.Алтантуяа манай сайтад хандсан юм.

-Сайн байна уу. Та болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярина уу?

-Миний хүү Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр сургуулийн долдугаар ангид  суралцдаг.  2015 оны гуравдугаар  сард сургуулийнх нь 1-5 дугаар ангийн хүүхдүүдээс цусны шинжилгээ авч, эрүүл гарсан хүүхдүүдэд  Д витаминыг уулгасан. Ингэхдээ зөвшөөрсөн гэсэн  гарын үсгийг эцэг эхээр нь зуруулсан  л даа. Тухайн үед  би элдэв муу юм бодолгүй  л гарын үсгээ зурсан. Энэ үеэр Д витамины талаар эцэг эхчүүдэд мэдээлэл өгч, кино хүртэл үзүүлж байсан. Д витамин   дархлааг дэмждэг гэж бодоод л  хүүдээ уулгахыг зөвшөөрсөн хэрэг. Өвөл хүүгээ ханиад тусахгүй байх гэтэл тэр өвөлжингөө миний  хүү ханиад туссан. Ингээд зуны амралтаараа хөдөө эмээ, өвөөгийндөө очиж амарсан юм. Гэтэл нэг өдөр ээж хөдөөнөөс утсаар ярьж,  хүүгийн   хавирга руу хатгаж өвдөөд байна, бие бялдар нь үлбэгэр, сулбагар, амархан ядардаг болчихлоо, эмчид үзүүл гэж хэлсэн.  Уг нь миний хүү  ихэд сэргэлэн цовоо.  Хүүгээ гадуур дагуулж явахаар хөл өвөөд байна гээд л маш амархан ядардаг болчихсон байсан. Тухайн үед би анзаарахгүй л байснаас  Д витамины  сөрөг шинж тэмдгүүд нь бага багаар  илрээд л байсан юм билээ. Сүүлдээ  нүд нь ойр ойрхон анивчдаг, ам нь цангадаг, шөнөдөө маш хөлөрдөг болсон. Үүнээсээ болж жин  алдаж  их  турсан.

-Ангиас нь хэдэн хүүхэд тус Д витаминыг  уусан бэ. Хүүтэй  адил шинж тэмдэг илэрсэн үү?

-Үүнийг сайн мэдэхгүй. Шинжилгээгээр эрүүл гэж гарсан ихэнх хүүхэд уусан.

-Витаминыг сургууль дээр нь  өдөр бүр  өгдөг гэсэн үү.  Гэр рүү нь  өгч явуулах уу?

-Туршилтыг долоо хоногийн пүрэв гараг бүр хийдэг  юм билээ. Харин урт хугацааны амралтаар нь  тухайн долоо хоногт  уух тоогоор нь өгч явуулдаг байсан. Анх тавдугаар ангиас нь өгч эхэлсэн. Гэтэл 6 дугаар  ангид ороход нь дахиад л нөгөө витаминаа өгч байгаа гэж хүү маань хэлэхэд юм бодолгүй л  өнгөрсөн. Саяхан биеийнх нь баруун хэсгээр харшил гарч, дүү маань  хүүгийн сургууль дээр нь очиж уулзсан юм. Тэгтэл Д витамин  уулгана гэж зөвшөөрч гарын үсэг зурсан хүнтэй нь  уулзана гэсэн байна. Өвчтөнийг хүнд хагалгаанд ороход ар гэрийн хүмүүсээр гарын үсэг зуруулдагтай адил хэл ам хийхээр урдаас гарын үсэг л ярьдаг.


Хүүгийн уусан Д витамин

 

-Та тухайн үед гарын үсэг зурахдаа сайтар танилцаагүй юм уу?

-Яг үнэндээ сайтар танилцаагүй. Д витамин өгөх юм байна гэж бодсоноос удаан хугацаанд туршилт  хийнэ  гэж огт санаагүй.  Эрүүл саруул хүүгийн маань биед сөрөг шинж  тэмдэг илрээд эхлэхээр нь Д витамины талаар  хувьдаа уншиж судалсан.  Энэхүү витаминыг  зардаг зарим газар хүртэл очиж  хүүхдэд илүүднэ гэж байх уу гэж асууж, судалсан.  Гэтэл эхлээд  уухаасаа өмнө Д витамины дутагдал байна уу, үгүй эсэх шинжилгээ өгч  хариу ямар гарснаас шалтгаалаад  хүүхдийн биед тохирсон хэмжээ тунгаар өгөх ёстой юм байна.  Хүүхдийн  амралтаар   Д витаминыг өгч явуулсан үедээ  витаминаа хүүхдэдээ өгсөн үү гээд л байнга утсаар ярьж асууна. Хэд үлдсэн гэж хүртэл асууна. Зарим үед өгөхөө мартчихсан байвал нөхөж даруй өгөөрэй гэдэг байсан. Ингэж хэлэхээр нь маш сэжигтэй санагдсан.

- Хүүгээ хэзээ эмчид үзүүлсэн бэ? 

-Одоохондоо үзүүлж амжаагүй.  Анхандаа Д витаминтай холбоотой гэж огт бодоогүй. Эрүүл саруул, сэргэлэн цовоо хүү маань нэг л биш болоод ирэхээр ууж байгаа Д витаминтай нь холбоотой гэдгийг    саяхнаас л мэдсэн.

-Энэ хооронд эмчид яагаад үзүүлээгүй юм бэ?

-Гайгүй болох байх гээд л найдсаных.

-Одоо хүүгийн тань биеийн байдал ямар байгаа  вэ?

-Сарын өмнөөс би хүүдээ Д витамин  уулгахаа зогсоосон. Сургууль дээр нь Д витамин өгвөл уулгүй гэртээ авчраарай гэж хүүдээ захисан.  Уухаа зогсоосноос хойш хөлрөх нь багассан. Мөн хөлний өвдөлт нь  гайгүй болсон.

-Өнгөрсөн долоо хоногт “Монголын эцэг эхчүүдийн үндэсний зөвлөл”-өөс мэдээлэл  хийж, “Сүрьеэ өвчнөөс Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх нь” гэсэн энэ туршилт судалгааны төслийг нэн даруй зогсоох  шаардлагыг Ерөнхий сайд болон УИХ-ын даргад хүргүүлсэн  шүү дээ. Тэдгээр эцэг эхчүүд таны ярьж байгаатай адил зүйлийг ярьж байсан.

-Тийм ээ.Туршилтад орохоос өмнө миний хүү цоо эрүүл хүүхэд байсан. Гэтэл туршилтад хамрагдсаны дараагаас эхлэн биед нь дээрх сөрөг өөрчлөлтүүд гарч, нүд нь ойр ойрхон анивчдаг, бие бялдар нь үлбэгэр, сулбагар болчихсон. “Сүрьеэ өвчнөөс Д витамины нөлөөгөөр урьдчилан сэргийлэх нь” гэсэн энэ туршилт судалгааны төслийг нэн даруй зогсоохыг энэхүү ярилцлагаараа дамжуулж шаардмаар байна. Миний хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон шиг бусад хүүхэд ч гэсэн бүү хохироосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.  Витамин гэж бодоод  эцэг эхчүүд маань хайхрамжгүй байж болохгүй юм байна. Аль болох үнэгүй гэсэн зүйлд бүү хамрагдаарай гэж  хэлье дээ.

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 34 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SS-х үргэлжлэл(64.119.22.15) 2018 оны 05 сарын 28

Хагас сайн өдөр бүр уудаг. Манайхан нэг туйлшрахаараа алж өгөх юм аа. Энэ судалгаа нийслэлийн олон дүүргийн хэд хэдэн сургууль дээр хэрэгжиж байгаа гэсэн. Олон хүүхэд дотроос суурь өвчтэй, ямар нэг зүйлд харшилтай хүүхэд байж болно ш дээ. Манай хүүхдийн сургууль хотын төвд байдаг. Мэдээлэл ташаа өгсөн байна. Тэгээд ч судалгааг эцэг эхээс нь зөвшөөрөл авч байж Д уулгаж байгаа. Худлаа цуурч байхаар ууж байгаа Д-г нь лабораторид өгөх хэрэгтэй. Манай гэр бүл 1-2 жил уусан. Шинжилгээ дахин өгөхөд /өмнө нь 3,8-6,9 байсан/ 15-23 болсон байсан. Уг нь доод тал 30 байж бие организм эрүүл байх нөхцөл

0  |  0
SS(64.119.22.15) 2018 оны 05 сарын 28

Энд сэтгэгдэл бичсэн хүмүүс өөрсдөө Д-гийн шинжилгээ өгч үзсэн болов уу. Д витамин дутагдахад хүний биед ямар хор холбогдолтойг мэддэггүй болов уу гэж бодогдлоо. Би эмч биш. Гэхдээ өөртөө болон гэр бүлдээ эрүүл мэндийн хувьд санаа тавьдаг иргэн хүн. Д болон зарим эрдсийн шинжилгээ өгөхөд гэр бүлээрээ шахуу дутагдалтай, бүр үзүүлэлтүүдийн доод түвшинд ч хүрэхгүй байсан. Манай монгол улсын ихэнх буюу 90-ээд хувь нь Д-гийн дутагдалтай нь үнэн гэж бодсон. Тэгээд Д ууж эхэлсэн. Одоо ядрахаа больсон, үс унах нь багассан, арьс өнгөлөг болсон. 2 хүүхэд маань ч энэ судалгаанд хамрагдаж байгаа.

0  |  0
Album(66.181.188.126) 2021 оны 01 сарын 25

Аль хэдэн жилийн өмнөөс эмийн туршилт хийдэг болсон. Яг африкийн орнуудыг санагдуулам зүйлс болж байсан. Одоо л нэг юм ил боллоо. Гол нь манайхан ойлгохгүй байгаа нь харамсалтай. Бодоод үз дээ, 90-д онд витамин байтугай өлсгөлөн хүмүүс байсан. Тэглээ гээд яг юу нь дордчив. Ялангуяа Д витамин ямар хэрэгтэй гэж?

1  |  0
gaga(77.20.108.106) 2018 оны 05 сарын 03

Vit D bol Hormon shuu dee !

0  |  0
Зочин(112.72.11.115) 2018 оны 05 сарын 03

Тийм шүү би бөөр шилжүүлэн суулгасан 2.8 дахь жилдээ өрхийн эмнэлэ дээрээ дуудагдан эрүүл монгол хөтөлбөрийн хүрээнд хамрагдаж, с вирусын шинжилгээнд хамрагдсан. улмаар с вирус гарсан тул цаашид та в вирусын эсрэг вакцин хийлгэж урьдчилан сэргийлэх шаардлагатай гэж өрхийн эмч сувилагчынхаа үгэнд орж вакцин хийлгээд одоо маш том хохирол амсч дүүгээсээ авсан бөөрөө эргэж алдаад одоо 7 хоногт 3 удаа диалезийн бөөр орлуулах эмчилгээнд орсон. Миний хувьд эдгээр хөтөлбөр арга хэмжээгээ явуулахдаа хүмүүсдээ сайн зааж сургаж анхааруулах, болзошгүй эрсдэл, баталгаатай эсэхийг нягтлаж зааж баймаар.!!!

0  |  0
Zochin(122.201.24.243) 2018 оны 05 сарын 03

Huuhdee D vitaminii dutagdaltai uguig shinjilgee hiilgehguigeer uulgadag eej gej yur ni bdgiimuu uursduu ch hariutslagagui handsan bna shtei tegeed ch iim udaan hugatsaagaar uulgaj bolohgui shu de

0  |  0
Эмч эмнэлгээр тогтоо(103.57.95.112) 2018 оны 05 сарын 02

Д витамины сөрөг нөлөөний тухай нээлт хийчихжээ дээ? Яг үүнээс болсон гэдгийг нотолж байж цуурна шүү.

0  |  0
Зочин(212.253.246.89) 2018 оны 05 сарын 02

Ийм D витамин тунгалаг ,шар өнгөтэй байдаг биз дээ.эсвэл зураг дээр л ингээд булингартай юм шиг гарчихсан юм бол уу

0  |  0
Зо(27.123.214.118) 2018 оны 05 сарын 02

Вакцин биш. Д виьамин гэж байна. Гарчигийн зөв өгөөч

0  |  0
зочин(103.10.23.178) 2018 оны 05 сарын 02

Угаасаа өндөр хөгжилтэй орнууд буурай орны иргэдэд туршилт хийдэг шдээ. Гэхдээ, төр засгийхантай нь хуйвалдаж тусламж гэж сайхан нэршил өгөөд л рекламддаг. Манай монгол тэгэхээр буурай орон бөгөөд туршилтын туулайнууд мөн. Уг нь зангарагтай төртэй бол хэзээ ч ийм туршилтыг ард түмэндээ, тэр тусмаа ирээдүй болсон иргэддээ хийлгэхгүй байсан

0  |  0
Зочин(122.201.31.121) 2018 оны 05 сарын 02

Манай улс шиг нарлаг оронд Д витамин дутагдалтай байгаа гэхээр 1 л үнэмшилгүй санагдаад байна . Витамин ихдэж байсанаас бага байсан нь илүү дээр юм гэсэн

0  |  0
nar nar.(103.229.122.85) 2018 оны 05 сарын 02

Eniig chini manai ohini angid hiih geed. Manai nuhur tas zagnaad hiilgeegvi yum. Tsysnii bvleg togtoono geed. Ene er ni yamar dvvrchihsen hvmvvs tolgoi deer syygd bnaa. Iimerhvv yum tegne ingene geheer manai nuhur ogt hiilgedeggvi zagnaad baidiin. Yamarch yum irj hvvhdees shinjilgee abah geed bga yum. Yahaaraa gants 5dygaar angiin hvvhdvvd baidiin geed baisiimaa. Zub bjee. Bid bvhen hariutslagatai bhgvi bol ch,..

0  |  0
mongol(27.123.214.105) 2018 оны 05 сарын 02

Mongoliin ireeduid turshilt hiigeed baigaam bishuu? Eruul mendiig ni uzdeg uuhiig shaarddag gej baina. Ireeduid yaj nuluulhiig medej baigaa hun bainauu?

0  |  0
иргэн(202.9.47.177) 2018 оны 05 сарын 02

эх орон тусгаар улс, ард түмэнээ хамгаал .сайхан амьдрая

0  |  0
S(202.21.106.114) 2018 оны 05 сарын 02

Наад д витамины чинь ажиллагаа бол яав ч буяны уйл биш маш эртнээс хэвлэл мэдээллээр д витамины дутагдалын тухай толбортэй мэдээлэл цацаад эхэлсэн тэгснээ дараачаас нь вакцины тухай бас толбортэй мэдээлэл сайн уйлсийн аян байсан бол юу гэж ийм их монго тогрог цацаж пиар хийх вэ дээ монголын талаас оролцож хамтарсан хумуусийг цагдаа тагнуул шалгах хэрэгтэй

0  |  0
S(202.21.106.114) 2018 оны 05 сарын 02

Хэхэ унэгуй юманд нугасгуй ээж гуай хуухдийнхээ омно арилшгуй нугэл хийжээ

0  |  0
Zochin(27.123.214.115) 2018 оны 05 сарын 02

Eej uuruu heneggui shn gar BH shg bna, vnegui ym gi hezeech bdggui, ene haniad hatgaani vaktsin gj B”s turshilt shde vnende bol.

0  |  0
zochin(43.242.242.59) 2018 оны 05 сарын 02

emchid uzuulsen uu geheer uzuuleegui gehiin yu gej oilgoh ve, emchid uzuuleegui d vitaminii shinjilgee ch uguugui yum bol yaj surug nuluu gej itgeltei yrij bnaa

0  |  0
зочин(202.179.27.189) 2018 оны 05 сарын 02

энэ тийм жижиг Асуудал биш, Хууль хяналтынхан, Мэргэжлийн хяналтынхан Яагаад энэ Асуудал дээр Таг дуугүй байгаа нь сонин, Эсвэл заавал Эцэг эхчүүдээс Гомдол санал ирсэний дараа Шалгалт энэ тэрээ хийдэг юм уу, Хууль хяналт, Мэргэжлийн хяналтын байгууллагынхан энэ Д витамины асуудлыг Шалгах хэрэгтэй, Цаана өчнөөн Хүүхдүүд хохирч Өвчин нь далд үедээ явж байгаа юм билүү хэн мэдлээ дээ, Шалгах хэрэгтэй,

0  |  0
Zochin(66.181.189.142) 2018 оны 05 сарын 02

Ezeg ehchuud ni medlegtei aliwaa zuild hynuur handaj bmar yum shigee bas, mgl chuud yag iim sonin zantai, emchid uzuulehgui ingej baigad gaigui bolchino gesen setgehuitei, huuhdee tulne, eswel tzonhoor nisgene unher hariuzlaga bhgui orkud ih bn

0  |  0
Зочин(66.181.190.193) 2018 оны 05 сарын 02

Америкчууд туршилт хийж байж магадгүй

0  |  0
Уншигч(112.72.14.10) 2018 оны 05 сарын 02

Арайчдээ тэр хүүхэд хамгааллын байгууллага нь юугаа харж юугаа хйиж байдаг байнаа.Төсвийн мөнгө дэмий үрсэн нөхдүүдтэй хариуцлага тооцвол таарна.Цогзолмаа авгай хаана бнаа.Сарангэрэлээ юу харж бодож байнаа та нар?!!!Хүүхдүүд дээр туршилт хийхээ зогсоо

0  |  0
Top