Дуучин Алтан түлхүүр цэргийн хүн боллоо

2018 оны 05 сарын 04

Монголын армийн нүүр царай болсон Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн Чуулга бүл нэмлээ. Малчны дуучин гэдгээрээ олны танил болсон дуучин Ч.Алтантүлхүүр ЦДБЭЧ-ын дуучнааар орж ажиллаж байна.

Сэтгэл сэргээм тансаг хөг аялгуу, хөнгөн жазз хэмнэл, эрч хүч агуулсан сонгодог хэв маяг, ард түмний сэтгэлийг татах уянгалаг аялгуу энэ бүхэн цогцолсон “Хайрлах Тусам Гэрэлтэнэ” тоглолтыг дуучин Ч.Алтантүлхүүр 2018 оны 05-р сарын 04-нд 19.00 цагаас UB PALACE-д зохион байгуулах гэж байна. 

Тоглолтод Цэргийн Дуу Бүжгийн Эрдэмийн Чуулга бүрэн бүрэлдхүүнээрээ оролцох болно. Мөн малчны дуучин Ч.Алтантүлхүүр өөрийн шинэ дүр төрх өвөрмөц шийдэлтэйгээр Nightwish-Phantom of the opera-г дуулах гэнэтийн бэлгээ задаллаа.

Тасалбарыг: "Хайрлах тусам гэрэлтэнэ" тоглолт болон 1900-1800-с үнэгүй хүргүүлээд аваарай.

 



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top