Япончууд Алина Загитавад гөлөг бэлэглэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 04

Таны харж байгаа энэ өхөөрдөм хөөрхөн гөлөгний эзэн бол Олимпийн аварга, ОХУ-ын уран гулгагч Алина Загитава. Түүний хувьд хэрвээ олимпийн аварга болвол Акита үүлдрийн нохойтой болгож өгөхийг ээжээсээ гуйж байсан удаатай гэнэ. Олимпийн аварга уг үүлдрийн нохойтой болох хүсэлтэйг мэдсэний дараа Японы Акита нохойн үүлдрийг хамгаалах байгууллагынхан гөлөг бэлэглэхээр шийдсэн байжээ.

Ийнхүү өчигдөр Олимпийн аварга, уран гулгалтын тамирчин Алина Загитовад бэлэглэх Акита үүлдрийн гөлгийг танилцуулсан байна.

 

 

Акита нохойн үүлдрийг хамгаалах байгууллагынхан Загитовад хэд, хэдэн гөлөг санал болгосноос хоёр сартай энэхүү гөлгийг сонгосон байна. Гөлгийг энэ сарын сүүлээр Москвад хүргэж, Загитовад гардуулахаар төлөвлөжээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top