Блокчэйн технологид суурилсан үйлчилгээг “Айтүүлс” ХК экспортлож эхэллээ

2018 оны 05 сарын 05

 

“АЙТҮҮЛС” ХК нь Япон улсын мэдээллийн технологийн тэргүүлэх компани болох UNIMEDIA групп компанитай “Хамтын ажиллагааны гэрээ” үзэглэлээ. 

Энэхүү гэрээний хүрээнд Айтүүлс ХК-ийн  олон улсын шаардлага хангасан дата төв болон блокчэйн технологид суурилсан майнинг фармд Японы “Unimedia” групп сервер, сүлжээний тоног төхөөрөмж болон крипто валют олборлох төхөөрөмжүүдийг байршуулахаар харилцан тохиролцсон болно. Энэ үйл явдал нь Айтүүлс ХК-ийн хувьд төдийгүй Монгол улсын хувьд дэлхийн хэмжээний стандартад нийцсэн дата төв болон блокчэйн технологид суурилсан майнинг фармтай болсон гэдгээ олон улсад тунхаглан зарласан үйл явдал боллоо. 

Нөгөөтэйгүүр “Айтүүлс” ХК нь өмнөх жилүүдэд зөвхөн дата төвийн үйлчилгээг экспортлон гаргадаг байсан бол өнөөдөр үйл ажиллагаагаа өргөжүүлэн дэлхий дахины анхаарал хандуулж буй блокчэйн технологид суурилсан “КЛОУД МАЙНИНГ ФАРМ”ийн үйлчилгээг гадаад зах зээлд экспортлон гаргаж буй нь Монгол Улсын Мэдээллийн Тенхологийн салбарт үнэтэй хувь нэмэр, цаашдын компаний ажиллагаагаа илүү их өргөжүүлэн тэлэх боломжийг олгож буй явдал юм.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top